Анх хотод пал хийтэл бууж байлаа 17-той туранхай бор бацаан. Хээ түмэн машин холхилдоод хаашаа ч харсан тав, есөн давхар өндөр байшингууд жирийгээд, ганган ганган охид хүүхнүүд яваал. Алингаа мэдкүү дөрвөн талыг нь бөгжилсөн модон авдартай гар оюутаны байрны өмнө бууж байлаа. Хар саравчтай малгай, сороочкон цамц, жинсэн өмд, пүүзтэй аан. Аа нутгаас гарах гэж хотод оюутан болжоогоо гар байна даа шинээр хэдэн хувцас аймаг ороод авцан дарайсан жинсэн өмдтэйгээ зогсож байна шүү дээ. Хэдэн цаасаа хэд хэдээр нь хуваагаад хувцас болгондоо хийчэхсэн автуусны ганц чиглэлгүй догь эр байлаашд. Байранд оруутаа нутаг нутагаас авчирсан ааруул хуруудаа амсуулж танилцах үйл ажиллагаа эхлэнэ. Конкурсанд хэдэд орсон, ингээд оюутан болоод эрдэмтэн болох гараагаа эхэллээ дээ гэж мэгцгээгээл. Нутагт байхад оюутан залуус ирхээр нээх гоё харагдаад байдаг байж билээ. Аа тэдний оюутан охин ирээд гэж мэгхээр нэг л ганган хүмүүс санагдаал. Гэтэл юу юугүй тэдний нэг болчих гэж.

Хэр баргын хүнтэй харьцахгүй гудамжаар хүн харж харж гайгүй гэснээс нь зам асууна даа. Аргагүйшд. Хотын хүүхдүүд хэцүү шүү, хүний газар бие бодож яваарай, айхтар хүмүүстэй нийлэв олны газар муу улс их, хотын хүүхдүүдтэй нийлсэний хэрэггүй, элдэв юм хум сурчихсан айхтар хүүхдүүд байдаг гэсэн, мөнгө төгрөгөө хулгай зэлгийд алдав гээд өчнөөн анхааруулага авж ирсэн амьтан чинь хот гэхээр аймаар төсөөлөлтэй орж ирнэ шүү дээ. Аймгийхан сургууль сургуульд тараад орчихсон хагас бүтэн сайнд төв талбай дээр уулзана. Ёстой сайхан буу хална даа их дэлгүүр орж дэлгүүр хэсээд дараа нь барааны хар зах орно. Манай хөдөөний охидууд сугдалцаад аймаар явдын шүү бас. Анагаахад орсон нэгнээ эмч хүн байж чи ч яахав сэтгүүлч хүн зурагтаар их гарна даа гэж ирээл ярьж алдана шүү дээ.

Дотроо бүгд нууцхан хийх ажлын жагсаалттай. Миний жагсаалт бол.

1.    Таксинд сууж үзэх
2.    Цахилгаан шатанд суух
3.    Хотын охинтой танилцах
4.    Баранд орж үзэх
5.    Ломбард яадгыг мэддэг болох
6.    Автуусны чиглэлүүд цээжлэх
7.    Хурдан цагаарах
8.    Хурдхан аймагтаа очиж бацаануудын атаархал төрүүлэх
9.    Хүүхдийн парк орж үзэх
10.    Трелайбусанд сууж үзэх
11.    Урсдаг шатаар явах
12.    Гуанзнаас гоё юм авж идэх


Иймэрхүү жагсаалттай байлаа дотроо. Одоо ч бүгдийг нь хийж дээр нь бүүр хэтрүүлээд хийчиж. Хоорондоо уулзахаараа ЭЗО, Начр хэмээн хичээлүүдээр чамирхахаас гадна МУИС, СУИС, дөрвөн зам, товчоо, төв шуудан, бөмбөгөр хэмээн хотын ярианууд их оруулж ярина хөдөөний хүүхдүүдтэй таархаараа. Үсний лакыг үнэртэй ус гэж түрхэх, 120 орох гэж дөрвөн замаас суугаад 7 буудал дээр бууж автуусанд суухаас айж буцаж алхах, урсдаг шатан дээр ойчих, багшийн дээд орлоо хэмээн төв шуудангаас их дэлгүүрлүү чиглэж алхаж олныг алмайруулах, косчоом бичээк лаакан гутал дотуур цэвэрхэн гээд цагаан үстэй оймс өмсөж явах, хаа хамаагүй охин өөрийг нь хархаар ичиж улайж тэнэгтэх, нэг пиав уучаад халж гуйвлах, бананы хальс арилгалгүй хазах зэрэг үйлдэлүүд гаргаж бантаж л байлаа. Эднүүс бол яахав дэээ 2 шил зуугын ундаа уучаад шээс нь дусалкээд явжаагаа хөдөөний хүүхдийн зовлон хамгийн аугаа их зовлон шүү. Хаашаа л харна хүн, хаана ч орж чадахгүй дотуур байрлуугаа гүйнэ шүү дээ. Байрандаа орчвол усанд тавьсан загас шиг байна. Тэнд нэг түцний ажаа панаалдцан энд нэг хэдэн охидод хулганыг нь алж өгөөд хоол идчихнэ гүү мөн яралзуулна шүү дээ.

Сүүлдээ байрандаа бүүр баатар болж шинэ ирсэн оюутануудыхаар хэсэмтгий болж ирдэг юм. Худлаа үнэн сургааль аальдаад, гэр орноосоо хол хэцүү байгаа биздээ, юу хэрэгтэйв халуун ус тэнд байдын, захаас махаа авбал хямд шүү гэсэн юмнууд хэлж өгж нэг тал болоод өөртөө ашигтай шийдвэр гаргуулна шүү дээ. Тэд чинь нэрэлхүү дээр нь нутгийн ах гүү ядаад адилхан хөдөөнөөс ирсэн ахад бол итгэнэ гэж жигтэйхэн. Тухайлбал нэгнийх нь өрөөнд байгаа тавагтай идээн дээрээс нь талх аваад нөгөө өрөөнөөс энэ талхыг дүрээд идчихээр юм байхгүй биз гэсэн шүү юм ярьж ороод талх шөлтэй идэж болно, хоолны гурил хэрэгтэй болуул тавын түмпэн барьж ороод “зиа дүү нар хуурай гурил байна уу хоолны гурилаа шингэдүүлчихлээ” гэхээр өөдөөс “хэр их хийхийн” гэж асуудын тэхээр нь “мэдкүү ээ дүү нарын сэтгэл мэдэж” гэсэн шүү юм яриад түмпэн дүүрэн гурилтай өрөөндөө орж болжээн. Гол нь сэтгэх л хэрэгтэй.

Анх улаан хацартай амьтан байсан бол одоо гүзээ суугаад бас ч муухай өөр болж шүү. Дөрвөлжин модон авдар чимдаан болж хувирхаас гадна хөдөөний хүүхдүүд хотжиж гоё ганган болж нугасны муухай дэгдээхэйнүүд дорхноо хотын ганган залуус болноо. Манай нутагт комунизм нурж унаад нэлээд хэдэн жил болчоод байхад галстугаа зүүдэг, номын тэмдэглэл хөтөлж, зохиолчдын дугуйлан болж алдартай зохиолч урьж туршлага судлах, америкууд цэрэгжсэн муу каптлистууд хэмээн хараадаг л байлаа. Их сургуулиа хурдхан төгсөөд нутагтаа очоод сайхан найр хийнээ. Манай нутагт хүү эрдэм сурсан гээд найр хийнэ. Нутгийн олон хүү дээд сургууль төгсчихөөд найр хийдгүй хуншгүй гэж муу хэлнэ шүү дээ. Ковбой малгай өмсч шинэ дээлэн дээрээ ромбоо зүүчихээд ханайтал сууж байгаад найралчих ч бас л гоё. Би чинь 2 зууны зааг дээр оюутан байлаа шүү дээ.