Загас барих урлаг
Манай монголчууд эрт дээр үеэс загастай гүн гүнзгий холбоотой байж ээ. Яг ямар холбоотой байсныг мэдкүү холбоотой л байж ямар ч байсан. Үүнийг баримтаар тулгуурлаж ярьвал надад тэгэж санагдаад байгаан. Би монгол хүн болхоор үүнийг яалтачгүү баримт гэж үзнээ. Надад яагаад ингэж санагдсан бэ гэвэл...
Манай монголчууд эрт дээр үеэс загастай гүн гүнзгий холбоотой байж ээ. Яг ямар холбоотой байсныг мэдкүү холбоотой л байж ямар ч байсан. Үүнийг баримтаар тулгуурлаж ярьвал надад тэгэж санагдаад байгаан. Би монгол хүн болхоор үүнийг яалтачгүү баримт гэж үзнээ. Надад яагаад ингэж санагдсан бэ гэвэл...
Залуус загсанд явна гэж яринаа. Анх ах нарыг тэгэж ярьхад нь яагаад цув майхангаа авж гардагүйн бол гэж бодож том том тэнэгтдэг байлаа. Ай хөөрхий хиргүй цэвэрхэн хүүхэд нас минь дээ. Тэхдээ л зурагтаар гардаг эстраадын дуучин эгчийг төсөөлөөгүй бол жинхэнэ хиргүй цэвэр хүүхэд нас байх байсан даа. Том ах нарыг буцаад ярьхад сайхан гарууд чинь гангарч гангарч гарж шөнөжин загсанд явсан мөртлөө оогт загасгүй бүүр шпроод ч болохноо аваад ирдэгүй хүнд гарууд байж дээ. Дээр өгүүлсэн жоохон хиртэй бацаан Гаамп бол бөөн загас идэхнээ гээд хэл амаа билүүдцэн сууж байдпаг. Аквуурамны мичнус авчирдагүймаа гэхэд нэг баас иддэг дун авчирчихад хөөрхий минь ангын олз муу байж дээ гээд өрөвдөөд өнгөрнө шүү дээ. Тэхэд шартаж ирчээд унтаад өгдөг сайхан том ах нар байж.
Сүүлд эр өсөж миний бие бээр загсанд явдаг болвоо. Бас л бацаануудыг санаа алдуулж горьдлого төрүүлж орхиод л загсандаа явдаг болсон. Тэхэд бол жоохон хиртэж эхэлсэн сэтгэл маань бүрэн гүйцэд хиртэж орхисон байж билээ. Хамаг үнэртэй ус, гелээ түрхэж аваад аль болох загас сайтай булан тохио руу загасчилхаар хэсэг бүлэг нөхдөө аваад гарнаа. Өө сайхан дүүрэн загастай сайхан сайхан гол мөрнүүд байхад оогт загасгүй битүү анчидаар дүүрсэн хувхай цайсан горхинууд байна. Ганц нэг загас харагдахаар бүгд уургаа шидэлцэн, нөгөө загсаа булаацалдан зодолдохдоо хүртэл тулна шүү дээ. Загас элбэгтэй газар бол цүдгэр хар хээнли мээнлийг бол тоохгүй, болуул алтан загас болкуу бол ангалзсан муусайн мичнуусууд барихыг оролдос гээл явжээнэ. Бие биедээ худлаа бүлтрээд би “нэг бука тул барьж билээ, тэр үнэхээр сайхан байсан шүү, чи эртээдийн тулыг барьж чадсануу” гэж жоол мултарцгаана. Хөндлөнгийн хүн хархад загас барих урлагаар бол доокторын зэрэг хамгаалцан гарууд. Ер нь тэгээд загас гэдэг амьтан баригдахаасаа баригдахгүй нь их. Тэхдээ загасчин бидэнд барихаасаа илүү загасчлаад мар мар гээд явах нь бас сайхан кайф байж.
Аа өвчтэй зовлонтой, хөгшин хөвөө, тарган туранхай, шалбааг намаг болсон гэж голохгүй бариад, бариад явчдаг хүнд гарын хайр найргүй барьдаг хомхой сэтгэлтэй загасчин байна, аа голж шилж ганцхан алтан загас барьдаг хэмээгээд оогт загас барилгүй насны намар хэвийдэг маягтай, олз муутай загасчид байна. Бөөнөөрөө нийлд нэг загас барьдаг бүлэг танхай этгээдүүд байна, баригдахгүй байгаа загсыг хүчээр дэлбэлж бариад барьчихдаг арилсан дотортой амьтад байна. Уг нь өөртөө таарсан загсаа бариул бариад баригдахгүй бол худлаа олон загас барьсан гээд бүлтэрээд явж байвал сайхан санагддагсан. Энэ олон төрлийн загасчид дотроос бүүр барьсан загас нь зулзаглаад тэр загасаа нэг насаараа аквурамдаа тэжээх ялд унасан нэгэн ч байж л байдаг. Бүүр загасчин загасчинаа бариад тэрийг нь нэг тийм тэнгэрийн өнгөөр тодорхойлдог гээд байгаа. Нэг ёсондоо загас барина гэдэг урлаг спорт болтлоо хөгжижээ. Өөрийн судлагдахуунтай, баримт паакттай, нигймийн үзэгдэл, шинжлэх ухаан ч гэж болхын.
Барьсан загсаараа яадын гэжүүү. Загас наадуулна шүү дээ. Өө сайхан наадам болно. Наадам сайхануу гэхээр сайхан гээл тээ. Аквуурамд хийж байгаад нэг тийм цонхруу нь цохиод дотор нь байгаа загас бужигнахаар загас наадуулж байна гэж ойлгоод байдаг бол тэр буруу. Хөөрхий загсанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа нь тэр шүү дээ. За тэр эр эм 2 загас зөрчихсөн нэг тийм арга билэг ч билүү юм байдаг чинь жинхэнэ загас наадаж байгаа нь тэр шүү дээ гээд хэн надаар энийг хэлүүлхэв дээ.
Одоо ч тэгээд мөнгөтэйхэн байвал загас нь өөрснөө ирээд бариад авдаг болсон байна. Мөнгөтэй хүн загсанд явах хэрэггүй загас хүлээгээд шилж сонгоод байжээдэг сайхан байна шүү. Загаснууд нь харин мөнгөтэй загасчин баринааа гэцэн л явдаг болж. Юун загас магас юу ч бодоогүй байхад ирээд баривчилчихдаг загаснууд байна. Нэг удаа баригдаад баллаж хаяд зугтаачихдаг загаснууд ч байдаг гэхийн. Элдэв но-той загсанд баригдаад өмхий самхай үнэртээд, ялзраад, загас амархан мууддагыг хэлхүү гоомой загнасан загасчид насаараа зовж байдаг гэхийн. Загас ч тэгэж амархан мууддагаа мэджээж юун ч хаа хамаагүй загас барих дуртай юм. Гүү тэгээд тэр загасчид хажуугаараа байгаа загас тоохгүй бие биенийгээ бариад заваараад байвал бүүр ил амархан өвчилдөг гэхийн.
Элдэв бусын өвчин зовлон бий болсон үед загасчин барьдаг загас, загас барьдаг загасчид, бие биенээ барьдаг загасчид бүүр болгоомжтой байхгүй бол хэцүү байшүү . Насан туршын зовлонгоор арилжмаар тийм сайхан жаргал гэж байдаг ч юмуу даа. Бүх юм түр зуурых, жаргал хүртэл түр зуурых, зовлон ч түр зуурых тэхдээ үхэж дуусдаг зовлон бас байнаа байна.
yu ve novsh chin
bolorjin
MGL man
te
Sarah
Sarah
MNG_L
ЭЭБИЙ
Зочин
Зочин
Zagaschin
Unen
Зочин
Zochin
mm
shooter
Зочин
Зочин
uurt
nomiin tsagaan solioton
Зочин
bi bol bi
BG
Zochin
Walker
ha ha
Зочин
Зочин
Зочин
Зочин
chinbaa
Зочин
Үлэмж
Үлэмж
энэ нөхөр яавч эрүүл биш -d
zagaschin Gump
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
энэ нөхөр яавч эрүүл биш
Зочин
jack
Зочин
jpn
ттулга
Зочин
gambino
зочин
Зочин
FUMP
kkkk
p.mardai
unshigch
123
man
pk
Зочин