Намрын синдром
Ойрноос “Намрын синдром” нэртэй шинэ киноны зар түгэх боллоо. Реклам нь их хөөрхөн, тэрүүгээрээ аргагүй л анхаарал татаж чадаж байна. “Хаврын синдром” гэсэн бараг л улс төрийн утгатай нэршил гараад нэлээд удаж байна. Харин “намрын” гэж урьд нь дуулдаж байгаагүй байхаа.

Синдромыг манайхан хам шинж гэж орчуулдаг. Дархлааны олдмол хам шинж гэх мэтээр. Хам шинж гэдэг нь аль нэг өвчин хууч өөр зүйлээр өдөөгдөн цуг илрэхийг хэлнэ. Заавал өвчин байх ч албагүй л дээ. Хавар Монголд нийгмийн хөдөлгөөн болдогийг тэртээ 1962 онд хэлмэгдүүлэлтийг судлах төв хорооны комиссын дарга Гэндэн ажиглан илтгэлдээ дурдсан байдаг. Монгол дахь элдэв нийгмийн хөдөлгөөн, уур хилэн ихэнхдээ хавар тохиодог гэж тэрээр бичжээ.
Гэтэл бас намрын синдром гэж үнэхээр байна. Ялангуяа сүүлийн арав орчим жилд намар болгон ижил буюу төстэй байдлаар давтагдаж байгаа энэ синдром бас л судлууштай сонирхууштай сэдэв мөн. Жил бүрийн гуравдугаар улирал нь монгол орны хувьд нийтээрээ амрах зугаалах сар юм. Долдугаар сард болдог үндэсний баяр наадмын дараагаас эхлэн хүмүүс найз нөхөд гэр бүлээрээ баг болон Монгол орны хөдөө нутгаар зугаалан, орон нутагт амьдардаг төрөл төрөгсдөдөө айлчилдаг. Энэ үеэр орон нутгийн чанартай олон наадам зохиогдоно. Бас уул усны тахилга болдог. Уул усны тахилга гэдэг нь уламжлалт бөө мөргөлөөс үүдэлтэй, лус савдаг газрын эзэнд тахил өргөх, баясуулах утга агуулгатай баяр. Гэвч уул ус тахих, байгаль хамгаалах үзэл санаанаасаа илүүтэй, хамтаараа нийлж наадамдах цэнгэх шалтгаан болдог гэж ойлговол зохилтой. Монголчууд бүгдээрээ наадамд дуртай.
Наймдугаар сар: улс орны амьдрал эргэн идэвхжих үе. Энэ сар хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн сар. Хүмүүс хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангахад санаа тавьдаг. Зар сурталчилгаа ч гэсэн энэ чиглэл рүү эргэдэг. Айлын гол асуудал хүүхдийн сургалтын төлбөр хэрхэн бүрдүүлэх дээр төвлөрдөг. Энэ үед жимс самар боловсорч эхлэх учраас олон айл өрх эндээс мөнгө олж хүүхдийнхээ сурах зардлыг бүрдүүлэхээр чармайдаг. Хэдийгээр газар тариалан хувийн өмчид шилжсэн боловч арвин их ургац хураах нь бүх нийтийн үйлс гэсэн агуулгатай, “тариа мөндөр цохиуллаа яана!”, “ногооны талбайд хүйтэрч эхэллээ”, “ямар нэгэн арга хэмжээ аваач” гэхчлэнгийн сурталчилгаа явж эхэлдэг нь хуучин социалист тогтоцын үлдэгдэл билээ.
Боловсрол хариуцсан салбар, ялангуяа сургалтын зээл олгодог, төрийн тэтгэлгээр сургуульд явуулдаг газрууд ачаалалтай, энэ талын зарга, хэл ам өргөн дэлгэр байна. Мөн хотод ирж буй оюутнуудад байрны асуудал хурц асуудал болно.
Мэдвэл зохих статистик: 160 орчим мянган оюутан дотоодын дээд сургуульд сурдаг. Сургалтын жилийн төлбөр 0.8 -1.5 сая төгрөг байдаг.
Наймдугаар сарын улс төр: Олон нийтийг хамарсан улс төрийн үйл ажиллагаа болох нь ховор байдаг. Учир нь эсэргүүцлийн болон аливаа кампанит акци олон түмний хүртээл болж чаддаггүй. Гэхдээ орон нутагт их төлөв уул уурхайн сэдэвтэй үймээн энэ сард гарах болсон нь энэ улиралд их төлөв орон нутагт амрангаа ажиллаж байгаа УИХ, Засгийн газрын гишүүдийн анхаарлыг өөртөө татах зорилготой.
Есдүгээр сар: Хичээлийн шинэ жил эхэлж, амрахаар одсон түшмэд эргэн ирж төрийн алба жигдэрдэг үе. Зарим нутагт цас унаж хүйтэрч эхэлдэг. Хөдөө нутагт найр наадам улам гаарна. Учир нь энэ үед монголчуудын уух дуртай айраг хамгийн сайхан амт чанартай болдог, түүнчлэн малчид малын үс ноос авах, сааль сүү бэлдэх зэрэг ажил ерөнхийдээ шувтарч, зав чөлөө ихтэй болно. Энэ үед хөдөөнийхөн өөрснөө голлон найрлаж эхэлдэг. Хурим ихээр болдог үе.
Мал сүрэг төрийн өмчид байх үеэс үүдэлтэй “Өвлийг өнтэй давахын тулд малаа оторлон таргалуулья”, “Өвс хадлан бэлтгэцгээе”, “Зуд болбол өвс тэжээл аминд орно” гэсэн утгатай сурталчилгаа хуучин инэрцээрээ явж эхэлнэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр үнэ төлбөргүй явж байгаа энэ уриалга ухуулгыг малчид бараг тоодоггүй. Учир нь зуд болвол улс буюу хотынхон тэдэнд шаардлагатай тусламжийг илгээнэ, малаа барчихвал хүмүүнлэгийн салбарт хийдэг малжуулах төсөлд хамрагдан эргээд мал сүрэгтэй болно гэдэгтээ итгэлтэй байдаг тул айх юмгүй найр наадмаа хөөцөлддөг.
Өвөл , хавар үнэхээр ч эх оронч, сайн хүн гэдэг имэж бүрдүүлэхэд цас зуд маш их хэрэг болдог. Улс төрчид өвс тэжээл болон хүмүүнлэгийн бараа ачсан цуваа зохион байгуулж, зуданд хоосорсон айлд мал тарааж байгаагаар хэвлэл, эфирт гарч маш том пи ар хийдэг. Орон сууцны халаалт эхэлдэг. Халаалтын болон эрчим хүчний үнэ тариф олон нийтийн асуудал болдог. Бүх эрчим хүчний салбар улсын өмчид байдаг тул үнэ чөлөөлөгдөөгүй.
Мэдвэл зохих тоо баримт: Монгол орон 40 гаруй сая малтай. Хүн амын 18 хувь нь нүүдлийн мал ахуй эрхэлдэг. Жилд өвөл, хавар дунджаар 3- 8 сая мал хорогддог. Жилд 12-14 сая төл хүлээн авдаг.
Есдүгээр сар ба улс төр: Энэ үеэр хүүхдийн сургалтын зардлаас үүдсэн мөнгөний хэрэгцээ олонх гэр бүлд үүдсэн байдаг. Түүнээс уламжлан цалин орлогоо эргэн харах, голох сэтгэхүй нийтэд ажиглагддаг. Чухам энэ үеэр парламентын гишүүд орон нутагт очиж сонгогчидтойгоо уулзалт хийж таардаг. Долоо наймдугаар сард сонгогчдыг цуглуулан уулзах боломжгүй байдаг тул есдүгээр сард хүмүүс ажил албандаа эргэн орохоор уулзалтыг идэвхийлэн хийдэг.
Сонгуулийн тогтолцооноос болоод нэр дэвшигчид орон нутагтаа болон Засгийн газрын шугамаар шийдэгдэх олон асуудлыг амлан гарч ирдэг. Айл болон хүн бүрт мөнгө түгээхээс эхлээд сургуулийн дотуур байрын халаалтыг сайн болгох, сумын эмнэлэгт нь шүд авах багаж нийлүүлэх, түлээ түлшний болон халаалтын үнэ хямдруулах хүртэл түмэн асуудал энд ордог. Сонгогчид төрийн түшээгээс улс үндэстний хэмжээний асуудлын хариуг бус орон нутгийн аж амьдралын зүйлсээ нэхэж шаарддаг.
Иргэд сонгогчдын цалинг нэмүүлэх асуудлыг төсөв баталдгийн хувьд шийдэж болдог юм гэхэд сонгогчийнхоо хүүхдээ Солонгост явуулах, сумын эмнэлэгт эхо аппарат олж ирэх, хүүхдийг нь сургуульд оруулах... Америк явахад виз авдаггүй болгох, хятад ажилчдын дунд байгаа тагнуулыг илчлэх гэх маягийн юм нэхнэ.
Парламентын гишүүд Боловсролын яам, Хөдөлмөр нийгэм хангамжийн яам, аймгийн засаг дарга, Гадаад хэргийн яам, магадгүй Тагнуулын газар ч шийдэж болох олон асуудлыг толгой дээрээ овоолоод ирнэ гэсэн үг.
Эрхэм гишүүн толгойдоо овоорсон асуудлыг шийдүүлэхийн тулд холбогдох яамдыг өөрийнхээ тойргийн төлөө хөдөлгөх хэрэг гардаг. Ингэхийн тулд их төлөв “Засгийн газрыг тэр чигээр нь, эсвэл тодорхой нэг сайдыг огцруулахаар” айлгах сэдэв гаргаж ирнэ. Энэ явцдаа “Сайд та манай тойрогт ийм асуудлыг шийдээд өгчихвөл заавал таныг огцруулах гээд байхгүй” гэх маягаар шантааж хийж ажлаа бүтээж эхэлдэг.
Мөн энэ үед “иргэний” байгууллагын бизнэсийн шинэ улирал эхэлдэг. Ингээд цалинг нэмэх, тухайн салбарын улсын мэдлийн компанийн удирдлыг огцруулах агуулгатай жагсаал цуглаан эхэлдэг. Энэ бүхэн нь аравдугаар сард өрнөх үйл явдлын шалтгаан болдог.
Аравдугаар сар: Найр наадам шувтарч, хүмүүс ажил албандаа жигдэрч эхэлдэг үе. Өвөлд бэлтгэж эхэлнэ. Гэр хорооллынхон түлээ нүүрс худалдан авч нөөцөлж эхэлдэг. Энэ ажил арваннэгдүгээр сард үргэлжилдэг.
Аравдугаар сарын улс төр: Энэ сарын нэгэнд УИХ-ын чуулган эхэлдэг. Олон хүн улс төрийн амьдралын үйл явдлыг сонирхон харж байдаг. Их хурлын нээлт дээр Ерөнхийлөгчийн болон сөрөг хүчний зүгээс юу хэлэв гэдгийг хүмүүс их сонирхдог. Өөрөөр хэлбэл зуны турш найр наадам сонирхсон иргэд эргээд улс төрөөр амьсгалдаг. Иргэний хөдөлгөөний зүгээс энэ үеийн тэмцэлд ашигтай, тодорхой үр дүнд хүрч болох үе гэж үздэг. Гишүүдийн бүлгээрээ болон ганцаарчлан тоглолт хийх нь олонтаа. Ер нь улс орны эдийн засаг улирлын чанартай байдагтай холбоотой учир төрийн албаны цалин нэмэх, тэтгэвэр тэтгэмжийг өсгөх арга хэмжээ авдаг.
Энэ үед парламентаар ирэх оны улсын төсөв хэлэлцэж эхлэх тул гишүүд их идэвхтэй байдаг. Төсвийг нийт 4 удаа хэлэлцэн батлах хуультай тул хугацаа их ордог. Тэд өөрсдийн сонгогдсон тойрогт амласан гүүр, эмнэлгийг барилга, сургуулийн засварт шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суулгах гэж янз бүрийн арга хэрэглэдэг. Үүний зэрэгцээ УИХ-д шахалт үзүүлэх, засгийн газрыг огцруулах агуулга бүхий жагсаал цуглаан гардаг.
Мэдвэл зохих тоо баримт: Улсын нийт төсөв ДНБ –ний 40 орчим хувийг эзэлдэг. Хоёр орчим тэрбум доллар. Цалингийн доод хэмжээ сард 108 000 төгрөг буюу 85 доллар.
Арваннэгдүгээр сар: Хүйтэрч эхлэхтэй уялдан мал нядалгаа эхэлдэг. Малчид өвлийн идшээ бэлтгэдэг, их төлөв нэг бод мал дагалдуулан хэд хэдэн бог нядалж нөөцөлдөг. Хотын айлуудын нэлээд нь энэ уламжлалаараа бүтэн өвлийн турш идэх махаа нөөцлөх нь бий. Энэ үеэр махны үнэ хамгийн их хямдардаг нь хүнс нөөцлөх боломж олгоно. Дулааны станцууд болон орон сууцны халаалт хариуцсан сүлжээ компаниудад хандсан “Өвөлд бэлэн үү?” гэсэн асуулт бүхий нийтлэл, шүүмжлэл элбэгшинэ.
Арваннэгдүгээр сарын улс төр: Улс төрийн уур амьсгал идэвхтэй хэвээр байна. Улсын төсөв үргэлжлэн хэлэлцэж 12 сарын 1-ний дотор дуусгах хуультай. Энэ сарын төгсгөлөөс эхлэн шинэ жилийн баярын уур амьсгал бүрдэнэ. Зарим газар шинэ жилээ тэмдэглэж эхэлнэ. Энэ нь социализмын үед тухайн жилийн төлөвлөгөөгөө биелүүлсэн байгууллага тэр цаг мөчдөө хуучин оны ажлаа дуусган, дараа жилийн ажлаа хийж эхэллээ хэмээн үздэг, сүлд модны наадмаа хийдэг байсантай холбоотой. Одоо бол зоогийн газруудын ачаалал, өөрсдийн ажлын боломж зэргийг харгалзан 12-р сарын дундаас хойшхи аль нэг өдөр “байгууллага хамт олны шинэ жил” хийдэг болсон.
Мөнгөний хэрэгцээ ба “тэмцэл”
Нийгмийн эсэргүүцлийн улирал: Манай оронд сүүлийн жилүүдэд иргэний тэмцэл нь улс төрийн агуулгаасаа гарч бизнэсийн агуулгад шилжсэн. Нийгэмд болон тодорхой бүлэгт тулгарсан асуудлыг шийдэх бус харин энэ асуудлаар далимдуулан сүрдүүлж мөнгөн төлбөр авах гэсэн үг. Ийм учраас айл өрхөд улирлын чанартай гардаг мөнгөний хэрэгцээтэй харгалзан улирлын шинж чанарыг олж эхэлж байна.
Сургалтын мөнгөний хэрэгцээ: Найм, есдүгээр сард хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдон айл өрхөд хүүхдийн ном сурах бичиг, хувцас, хот суурин хүрэх, тэнд амьдрах болон сургалтын төлбөртэй холбоотой зардал олох гэхчлэнгийн мөнгөний орон зай үүснэ. Гэвч энэ үед найр наадмын улирал таарах тул улс төрийн акци хийх боломжгүй. Саяхан иргэний хөдөлгөөний нэгэн удирдагч “зун тэмцэл хийхэд мөнгө олох нь бүү хэл мөнгөний гарз болдог” тухай ярилцлага өгчээ.
Өвөлжилтийн мөнгөний хэрэгцээ: Есдүгээр сарын сүүлч аравдугаар сарын эхнээс эхэлнэ. Хүйтэн өвлийг давах, түлээ түлшний үнэ, орон байрны дулаалгын үнэ, дулаан хувцасны үнэ гэх мэт. Түүнчлэн маш олон айл уламжлалын дагуу өвлийн идэш бэлтгэдэг. Энд өвлийн турш идэх арвин махыг нэг дор бэлдэх тухай ярьж байна.
Шинэ жилийн мөнгөний хэрэгцээ: 11-р сарын сүүлчээс эхэлнэ. Албан байгууллага, найз нөхдийн хүрээнд шинэ жилээр шоудах, баардах, гоёлын хувцас авах мөнгөний хэрэгцээ. Энэ хэрэгцээ цагаан сарын хэрэгцээг гүйцэхгүй.
Цагаан сарын хэрэгцээ: Монголын уламжлалт шинэ жил нэгдүгээр сарын сүүлчээс хоёдугаар сарын төгсгөл хавьцаа таардаг. Уламжлалт энэ баяраар шинэ сайхан хувцсаар гангарч, ах дүүсээ хэсч бие биетэйгээ золгодог. Энэ үеэр хүмүүс улс орныхоо нийгэм эдийн засгийн амьдралын сэдвээр хуучлах дуртай ба энэ сэдвээрээ ахмад нөлөө бүхий хүнийг их сонсдог.
2010 оны сүүлийн хагас жилийн онцлог
Энэ намар улс төрийн голлох хоёр намын аль алиных нь их хурал болно. а. Хамтарсан засгийн газрыг тараагаад, МАХН-ыг дангаар нь засгийн эрхэнд гаргах, б. Засгийн эрхэнд гарсан МАХН-ыг ганцаардуулан хүчгүйдүүлэх. в. Эцсийн дүндээ сонгуулийн өмнө “МАХН-ыг аврах хүн хэрэгтэй байна” гэсэн үзэл санааг нам дотор бий болгох. г. Хамтарсан засгийн газрыг тараах буюу хэвээр байлгаснаар ойртож буй дараагийн сонгуульд ард нийтээс илүү үнэлгээ авах гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр тэмцэл өрнөнө. Ер нь өрнөөд эхэлчихсэн. Иймээс энэ зун нэг талаас хамтарсан засгийн газрыг аль алиныхаа ашиг тусын тулд хамгаалж бэхжүүлэх ажил нэг талаасаа хийгдсэн. Нөгөө талаасаа унагах талаар яриа хэлцээ ч чамгүй хийгдсэн.
Нэгдүгээр чиглэл нь: МАХН дангаараа засгийн эрхийг барих тохиолдолд ерөнхий сайд, засгийн газрын гишүүн болох боломжтой гэсэн МАХН дотрох “хоолны хоёрдугаар ээлжээ” хүлээсээр байгаад залхаж цагаандаа гарагсадын тоо улам нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ МАХН-д дангаар нь эрх өгчихөөд ойрхон хугацаанд дахин дахин унагааж, параличид оруулан нэр хүндийг барах, ингэснээс 2012 оны сонгуульд МАХН-ыг ялагдуулан АН засгийн эрхэнд гарах болно гэсэн чиглэл баригчид эрчээ улам нэмж байгаа ба эдний тоо АН дотор буй хүмүүсийн дотор улам өсч байна. Эд дараагийн сонгуулийн “хоолны нэгдүгээр ээлжид” одооноос оочирлож байгаа юм алсын хараатайчууд.
Хоёрдугаар чиглэл нь: Хамтарсан Засгийн газрыг хэвээр хадгалсаар сонгууль хүргэх хүсэлтэй гишүүд аль аль намд нь байгаа ба тэд одоо өөрт байгаа эрх мэдлээ аль болох удаашруулах сонирхолтой. Иймээс хамтарсан Засгийн газар ажлаа дуусгаагүй байна гэдгээр шалтаглаж байгаа ба үүний тулд Таван толгойн гэрээг болон сонгуулийн шинэ хуулийг аль болох удаашруулах сонирхолтой. Ийнхүү хамтарсан засгийн газрыг байлгах нь хамтын сонирхол байсан шигээ унагаах нь бас нам дундын сонирхол болон босч байгаа юм.
Иймээс ирэх 10-р сард эхлэх УИХ-ын ээлжит чуулганаар Засгийн газарт итгэл үзүүлэх асуудал гарах магадлалтай. Энэ ажилд Таван толгой төслийн гүйцэтгэгчээр орох сонирхолтой янз бүрийн бүлэглэлийн явуулга шаардлага нэмэгдэн хүч өгөх магадтай. Хамтарсан Засгийн газрыг өөрчлөхөд ноцтой томоохон шалтаг гаргах ёстой. Томоохон шалтгийг Засгийн газрын хийж бүтээсэн томоохон үйл хэргүүдээс эрж олох хэрэг гарна. Хамтарсан засгийн газрын бүтээсэн хамгийг том амжилт болох “Оюу толгой” төсөл энд юун түрүүн өртөх нь гарцаагүй. Үүнийг өөлж харлуулснаар өөрийн рэйтингийг өсгөж эх оронч, шинжлэх ухаанч, эдийн засагч, ард түмэндээ хайртайгаа батлах нь үгүй ядаж ойртож буй сонгуульд бэлтгэх үндсэн дасгал сургууль юм.

Мөөг
Ганаа
Зочин
G mobile muu segiin suljeetei
Ulaanbaatraas
Warta
d
barca
Зочин
dona
barbar
baabar aa
yrna
Зочин
Rozamary
chinbat
jaaa
kkkk
Баабарт
Зочин
саажаа
саажаа
Дух
Huue
Huue
zochin
tuvku
ãîëûí ºâãºí
Budweiser
www.1000zahia.com
www.1000zahia.com
www.1000zahia.com
www.1000zahia.com
www.1000zahia.com
www.1000zahia.com
alsdkalsd
Зочин-оос
Зочин
turiin luivarchid g
qqqq
kkkkkkk
Хий тавигч-д
Хий тавигч-д
wow
Зочин
uur zam
tomrood bsn gulug
Зочин
Зочин
Зочин
heden
huue
chadal
ih ustgal
honshoor
Нусан пулмет
Зочин
Зочин
zochin
sain asragch
ih uimeen
natsist
baa baa
Batjargal
Зочин
Зочин