Зөрөө
Эртээ урьд цагт одоогийн монгол нутагт Хvннv хэмээх улс байсан ба хаан нь нэг ширхэг боловч Тvмэн нэртэй хvн байжээ.
Ю.Цэдэнбалын дэглэмийн эсрэг vзлийн бэлгэ тэмдэг болсон эрдэмтэн Ринчен гуай ХХ зууны далаад онд Их нvvдэл гэдэг роман бичив. Орос эхнэр авч, vндэснийхээ соёл уламжлалд дургvй болсон Ю.Цэдэнбалыг их эрдэмтэн зvйл бvрээр гоочилно. Мэдээж ухаантай боловсролтой хvн болохоор шууд хэрэгт орохоор юм хийхгvй, далдуур, битvv, хорлонтой тvншинэ. Б.Ринчен гуай “Заан залуудай” хэмээх балар эртний романыхаа vргэлжлэл болгон бичсэн “Их нvvдэл”-дээ Ю.Цэдэнбалыг мєн л хорлонтой чимхлээ. Уг зохиолд Дунху гvрний элч Хvннv гvрнийд ирнэ. Дунху нар байсан нь мєн л тvvх. Элч ирж байсан ч байж магад. Харин жинхэнэ домог эндээс эхэлнэ. Дунху улсын дvнхvv элч эхлээд Модунгийн сайн морийг нь гуйсан гэнэ. Модун киллерээс гадна тод манлай уяач хvн байсан болтой юм. Хаан “Монгол зєвлєлтийн гэнээ ... сурсан vгээ хэрэглэчихлээ,
Дvнхvv-Хvннvгийн ган бат найрамдлын тєлєє иймхэн юмыг харамлах хэрэггvй” гээд хайран сайхан морио балансаас балансад шилжvvллээ. Дараа нь мєнєєх элч “танайд хоноё” гэсээр бас иржээ. Энэ удаад авгайг нь нэхлээ. Найрамдлын тєлєє юугаа ч хайрладаггvй Модун эхнэрээ хадамд гаргав. Харин гурав дахиа ирсэн мєнєєх элч Хvннv улсын ємнє хязгаарын хэсэг эзгvй газрын асуудалтай иржээ. Тэр газрыг концессоор ашиглах ч гэсэн юм уу, хайгуулын лиценз авах гэсэн ч юм уу бvv мэд.Гэтэл Модун шанью энэхvv хvсэлтийн хариуд дайн зарлана. Эх орны газар шороо нь хайртай эхнэрээс ч, монгол хvний сvлд хийморь болсон мориноос ч vнэтэй гэсэн сайхан домгийг Ринчин гуай хойч vедээ хэлж єгєв.
Хамгийн гол нь энэ домог тэр vеийн социалист дэглэмийн удирдагч Ю.Цэдэнбалын эсрэг чиглэж байлаа. Учир нь орос эхнэр авсан Ю.Цэдэнбал єєрийн тєрсєн бууц болон давсны хосгvй орд бvхий уулыг Зєвлєлтєд бэлэглээд байсан цаг. “Євєг дээдэс маань эхнэрээ, сайн морио золиослон байж авч vлдсэн газар нутгийг Ю.Цэдэнбал дарга хадамдаа єглєє.
Газрын тєлєє эхнэрээ зольдог байтал, эхнэрийнхээ оронд газраа єгч байна” гэсэн санаа. Vvнд хорссон Ю.Цэдэнбал євгєн эрдэмтний эсрэг vзэл суртлын аппаратаа турхиран дайрсаар улмаар vхvvлж билээ. Шашин шvтээн, бардамналыг нь нугаслан дарсан нам засаг ба удирдагч Ю.Цэдэнбалдаа, мєн орос бэрдээ таагvй ханддаг монголчуудад энэ домог нэн таалагдав. Домгийг бие биедээ дамжуулж ишилж, цээжилж, vлдээсэн нь vндэсний эсэргvvцлийн vзэл санааны илрэл байв. Сvvлдээ vнэхээр болсон явдал хэмээн итгэгдэв. Иргэншсэн ертєнцєд баримтаар нотолж vнэн болдог. Харин нvvдэлчдийн vнэний шалгуур бол “єєрєє vнэмшсэн” байх явдал билээ. Одоо бараг л “Модун шаньюгийн тvvвэр зохиол”-ын тєдийн тєдєд байгаа гэх нь холгvй ишилдэг болжээ. Vнэн хэрэгтээ Хvннv-Дунхугийн хооронд иймэрхvv нутаг дэвсгэрийн маргаан гарсан эсэх нь бvv мэд. Тэд нvvдэлчид. Нvvдэлчдэд эдэлбэр газар бус бэлчээр гэдэг ойлголт л байдаг. Бэлчээр нь тогтвортой биш. Тогтвортой биш гэдэг нь ийм учиртай. Бэлчээрт євс ургахгvй бол хаяна. Хаана євс ургасан байна тийшээ очиж бэлчээрээ хийнэ. Бэлчээр нь эх орон болно. Хаана євс ургамал сайн ургаж мал таргалах боломж гарна эх орон тийшээгээ шилжинэ. Хvннv нар ч бэлчээр хайж нvvсээр европ орон Атилла хааныхаа нэрээр алдраа мандуулсан. Эндээс “хэрвээ євс ургамал сайн байвал хэнийх нь хамаагvй манайх, хэрвээ євс ургамалгvй гандуу бол хэнийх нь хамаагvй манайх биш” гэсэн мєрдлєг гарч байна. Газар нутгийг нь хаан нь бус мал нь сонгодог нvvдэлчдийн тухай дээрх домог vндэстэй эсэхийг мэдэхгvй.
Хоёр. Холбоос
Хоёр жилийн ємнє Хятадын Сунгари мєрєнд vйлдвэрийн хорт хаягдал оржээ. Харбин хотынхон тєдийгvй уг мєрний урсгал хvрдэг газрууд оросууд сvйд майд боллоо. Хvн амьтан хордоод, туураад, гахай шувуу хиараад сvйд болоогvй ч дэлхийг хамруулсан тvгшvvр болгоодохлоо. Манайхан шиг голынхоо уснаас шууд хутгаж аваад уудаггvй боловч уг бvсийг цэвэр усаар хангах ажил тэрбум хvнтэй хятадаас халив. Тэндхийн хятадууд vнэхээр айж байлаа. Учир нь тэдэнд Сунгари мєрєн амьдрал нь. Тэндээсээ хаашаа ч нvvж чадахгvй. Сунгари сєнєвєл тэд ч хамтдаа сєнєнє. Тэдэнд газар бол дуртай vедээ сольдог бэлчээр биш. Тэдэнд газар нь юугаар ч сольшгvй, орлуулшгvй амьдралын эх нь. Тэд газар л солигдохгvй бол эзэн солигдохыг, улс солигдохыг бvр муухайгаар хэлбэл эх орон солигдохыг тэвчээд л гарна. Тэднийг Манж зєрчид ч эзэлж аваад л захирч байлаа, Манай Хубилай ч дарж аваад л захирч байлаа. Харин тэд газартайгаа байсан болохоор хятад хэвээрээ vлдэв. Ингээд зогсохгvй мєнєєх “булаан эзлэгч” нараа “манай хаан” гэж ярина. “єнєєгийн Египет эртний Мисир биш, єнєєгийн Итали эртний Ром биш, харин єнєєгийн Хятад бол эртний Хятад мєн” гэдэг нууцын нэг энэ биз ээ. Энд нvvдэлчид ба иргэншлийн зєрєє тод харагдана. Газартайгаа гагнагдсан иргэд муу удирдагчаас эхлээд тєрийн эргэлт хийж салдаг байснаа сvvлдээ сонгуулиар салдаг арга бодож олов. Газарт холбогдсон vндэстнvvд л хєгжлийн vлгэр болж єглєє. Харин нvvдэлчид муу удирдагчийг муу бэлчээрийн нэгэн адил орхих аргатайгаа байлаа. Ноёноо огцруулж, сольж, устгаж тєрийн эргэлт хийхийн оронд малаа туугаад єєр “сайн” ноёныд очно. Манжид эзлэгдэхийн ємнєхєн болсон Халх-Ойрдын их чуулганаар хэлэлцсэн хамгийн чухал асуудал нь “мєнєєх эзнээ солигчдыг эмхлэх явдал” байсан гэдэг.
Хятадад болсон хорын дуулиан манайханд их сvржин харагдаж байлаа. Бид их л сайндаа “Гол руу хор орчихвол далимдуулаад нэлээн сенсаац дэгдээж болдог байх нээ” гэж ойлгов. Хєрш оросууд ч даган vймэрч, голыноо уснаас vе vе хутган шинжилж “Одоо хор нь арай ирээгvй байна., ингэсгээд ирнэ, Ирэхээр нь хэлнэ” хэмээн євєлжин хаваржин зурагтаар гарав. Хорт бодис алдсан хvмvvс мааниа уншуулав. Хятадыг хvний толгой авч байна, хvний эрх зєрчиж байна энээ тэрээ гэдэг олон улсын байгууллагуудад ч “ хурганы бєєсгий сугалсны дайтай” юм бололгvй таг чиг єнгєрєв.
Гурав. Хот бус хот айл
Хэдхэн хоногийн ємнє Монголын гурав дахь том хот болох Дарханы ойролцоо Хонгор суманд цианит натри хэмээх хор хєрсєнд алдагдав. Агшин зуур амь алдуулдаг тэр хорны бага тун нь биеэр юм тууруулах байдалтай аж. (Туураад зогсох эсэхийг хэн ч мэдэхгvй байгаа) Хордсон хvмvvс зайлуул загатнахаас єєр юманд санаа зовох шинжгvй. Тэнд очсон шинжээч єєрєє хордсоныг зориг баатарлагийн жишээ болгон олонд дэлгэнэ. Уул нь орчин vед иймэрхvv юмыг ажилдаа муу, мэргэжилдээ тааруу, хариуцлагагvйн баримт гээд татвар тєлєгчдєєс нуудаг юм гэсэн. Тэнд очиж байгаа сайд дарга нарын иймэж нь сонгуулийн сурталчилгааны байдалтай. Аягvй бол жаахан хор амсаж ард тvмэндээ хайртайгаа илэрхийлэхээс сийхгvй байдалтай. Хєєрхий дээ, vхчихвэл сонгуультай манатай л юм болно доо.
Иймэрхvv явдлын тухай маш сайн бичих учиртайг Сунгари мєрний сургамжаас мэдэж авсан болохоор манай сэтгvvлчид цємєєрєє л бичлээ. Гэтэл ард тvмэн нь тоодоггvй ээ. Хятадууд шиг сандарч єгдєггvй ээ. Одоо сэтгvvлчид нь ч уйдах байдалтай. Бид хэд хоногийн ємнє Дарханыхантай уулзлаа. Засаг дарга маргыг нь л огцруулах шаардлагатайг ярьж байна. Ингээд болох бололтой. Амьдардаг газар орон ус гол нь хордоод байхад Дарханчуудын царай гэгээрсэн Будда мэт амгалан харагдах агаад нvvрэн дээгvvр нь “болохгvй бол нvvнэ дээ” гэсэн сабтитр гvйх ажгуу. Хонгор сумын засаг дарга гэж нэг зангиатай хоньчны сонинд єгсєн ярилцлагаас мєн л нvvдэл vнэртэнэ. Ойлгосон юм бага, учрах аюулын талаар даанч маруухан тєсєєтэй тэр эрийн єгсєн
ярилцлагыг томьёолбол,
-Танай энд хориотой, маш хортой бодис хєрсєнд алджээ.
-Харин тэгсэн байна.
-Аймаар хортой vхvvлдэг бодис юм байна
-Харин тийм гэнэ
-Одоо яана аа
-Харин, одоо яана аа.
Нэг иймэрхvv.
Бид паартай байшин, паалантай нойль хэрэглэх болсон ч нvvдэлчин хэвээрээ ажгуу. Бид газартайгаа амин судсаар холбогдоогvй хэвээр аж. Бид хотоо яг л мал шиг туугаад нvvж, хоргvй газар суух юм шиг бодсоор яваа аж. Бид газраа бэлчээр гэж итгэсээр явна. Бэлчээр гэсэн итгэл нь эх нутгаа сольж болох тухай ойлголт юм. Эх оронч vзэл минь хаана байна аа. Газар нутгаа солиход бэлэн сэтгэлгээтэй, нvvдэлчний эх vзэл хаана байна вэ. Туган дээр, єнєє жагсахдаа барьдаг туган дээр, тааламжгvй нэгнээ дэлддэг мунан дээр л бичээстэй vлджээ. Бид дураараа сэлгэх бэлчээрт дуртай нvvдэлчдийн залгамж хэвээрээ vлдэж, салж хагацашгvй алга дарам газарт уягдсан хотынхон болоогvй байна. Тийм болохоор тєрсєн бууцаа эхнэрийнхээ инжинд явуулсан
Цэдэнбал даргынхаа ойг єчvvхэн ч сэжиггvй нижгэр тэмдэглэж, хєшєєг нь эргэлзэх юмгvй босгож байгаа билээ.
Цианат натри шингэсэн Хонгорын гvвээ юугаар ч солих аргагvй, боломжгvй, амьдралын эх, Хонгор байхгvй бол хорвоо конец болох тэр цагт бид иргэншинэ. Эх орон гэдэг ойлголт уриа лоозон байхаа больж газар ба тvvнтэй гагнагдан уягдсан иргэншил болж хєгжинє.
ХХ зууны гучаад оны их хэлмэгдvvлэлтийг эсэргvvцсэн монголчууд мєн л эзнээ солих нvvдлийн арга хэрэглэн мянга мянгаараа дvрвэж байв. 1959 онд бvх малаа булаалгаад хот руу нvvв. Нам засаг тогтоол гарган шилжилт хєдєлгєєнийг хатуу цагдсанаар vvнийг тvр тогтоолоо. 1990 онд суурин хvмvvс сэдэж олж авсан ардчиллын vрийг бид амслаа.
Ардчилал бидний нvvх эрхээ баталгаажуулснаар тэд хєдєєнєєсєє хот руу хєдєллєє. Ингээд тєлєвшин алдаж байсан хотууд агшин зуур маш том єргєн айлсалт болж хувирчээ. Хотшин иргэнших минь, эх орон минь лоозон биш хэрэгцээ болох тэр цаг хэзээ вэ?