ГУТРАНГУЙН ЕГӨӨДӨЛ
Ардчилал нам биш, амьдрах ухаан болохыг 20 жил хулхидуулж олон шарх авсан иргэд бас ч гэж гадарлажээ.
НЭГ. СУПЕР ШОУ
Ардчилал нам биш, амьдрах ухаан болохыг 20 жил хулхидуулж олон шарх авсан иргэд бас ч гэж гадарлажээ. Хоёр нам ардчилал хэмээх амьдрах аргыг баян, хоосны туйл болгочихов. Стандарт бус гомо хоёрын хуйвалдааныг хазаарлах гэсэн бухимдал цус харвуулах нь! Хэдий чинээ шударгав төдий чинээ хялбархан харвах гэнэ. Төсвөөс баяжсан том бирдүүд иргэний хөдөлгөөн дэлбэрэхээс хулчийхдаа “Эв эеэ сахья” гэж бусдаас чанга уриалж байна! Нийгмийн бухимдлыг саармагжуулах гэж аргадаж буй нь тэр! Хулгайгаа баригдана гэж айж буй нь тэр! Хүүгий нь буудчихаад аав ээжид нь эв эе тунхаглана. Арай ч дээ. Сүүлийн үед олигархиуд өөрсдийгөө хуйхлах гэсэн тэмцлийн дөлийг өөр зүг рүү эргүүлэхээр “Цаана чинь зэвсэгт хувьсгал цус урсгахаар айсуй” гэж ард түмнийг хий хоосон хадны мангаагаар айлгах заль сүйхээлж эхлэв. Ингэснээр өөрсдөө арагийн цоорхойгоор мэнд зулбаж, сонгуульд дахин шовойх юм гэнэ. Цэндийсэн аалзнуудын торонд дөнгөж торж буй засгаа хийсгэхгүй гэж хөлсний хөдөлгөөн хийрхэнэ. Хийтэй залуус угаадсанд уягдсаныг ядуус бүгд мэдэж буй. Мөр цэвэр явъя гэвэл ёс ядуурдаг хууль 20 жил яг үйлчлэв. Дээдсийн их гарын хулгайг иргэд илчлэх гэж тэмцэх уг нь Монголын зам, ардчиллын жам юмсан! Дээрээсээ аваад дороо хүртэл иргэдийг алхам тутамд нь авилгадаж хулхидаж байна. Хулхидуулсан иргэдэд хаа очиж “сонгох” бас “хянах” эрх хуулинд уг нь бий! Хянах эрхээ эдлэхийн тулд хулхидуулсан иргэд бүгд нэг тэмцэлд тохир! Хоёр бус цорын ганц зорилгод хатуу нэгдэж чадсан нөхцөлд ядуус ялна. Ганцхан зорилгын төлөөх бүх ард түмний улангассан дайралтыг сөрөх тэнхээ олигархи хэдэд байхгүй. Хуйларсан догшин үер давчхан жалгын хог новшийг яадаг билээ? Хуу хамаад л заларна. Энэ бол хувьсгал биш. Ердийн нэг цэвэрлэгээ. Бурхан тахилынхаа тоосыг гүвж буй хэрэг. Уруйн усанд угаагдсан нутаг шинэхэн ногоогоор дорхноо гойд сайхан сэргэдэг. 20 жил хагдарсан хогийн ургамал шив шинэхэн ногоогоор сэлбэгдэх гоё.
Одоо жагсаад ашиггүй, өлсөөд хохиролтой, шатаж үхээд бүр утгагүй. Тэгээд яах вэ? Сонсоцгоо! Даварсан авилгач нар шүүгдэх нь байтугай, бүхнийг басамжлан тушаал дэвшиж, толгой дээр бие засах болов. Тэднийг ядуу бидэн шиг яс шүүнэ гэж санашгүй нь батлагдсан. Тэгэхээр одоо өөр аргаар тэмцье. Олны тэмцлийн бамбар болгож, орон байрныхаа хөлс, орлогынхоо бүх хураамж, ер л засагт төлдөг бүх татвараа иргэн бүр төлөхөө боль. Дархлагдсан луйварчин хулгайч нараа гэсгээтэл ингэж чагтлая! Энэ тохироонд татвар төлдөг жижиг дунд аж ахуйн нэгжүүд бүгд нэгд. Үүнд бас асар их татвар төлдөг акулууд манлайл. Засагт татвар чухал уу, олигархиуд чухал уу? Харъя! Уг нь ядарсан арга л даа. Гэхдээ хамаг найдвараа гөвчихсөн ард түмэнд ингэхээс өөр зам үлдсэнгүй. Олигархи бүлгийн халаас руу урсаж буй олны татвар, улсын баялгыг ингэж тасалъя. Төрийн олигархи машиныг шатахуунгүй болгоё.
Мэдээж омогтой нам засаг муусайн бөөсийг бүгдийг шоронд хийе гээд буугаа бариад дайрна. Энэ тэнэг дайралтаас аврагдах ганц арга бол бүх ард түмэн, нэг ч иргэн хоцролгүй татвараа төлөөгүй байх учиртай! Гүрийцгээе! Тэгсэн цагт МАНАН-д бүх хүн амаа цөмийг шоронд хийх хэрэг гарна. Ард түмнээ бүгдийг шоронд хийчихсэн улсыг төсөөл. Хотуудын гудамж нэг ч хүнгүй, нэг ч машингүй, гэрэл чийдэнгүй, усгүй, дэлгүүр худалдагч худалдан авагчгүй, хөдөө талд мал сүрэг эзэнгүй, эх эцгээ шоронд алдсан нялхсын чарлаан, айдас хүйдсийн орон болно. Гагцхүү бүгдээрээ татвараа төлөхгүй юм шүү. Сугараад хоцрох урваач гарвал цугаараа ам нийлэн ард түмэндээ матъя. Матаж сураагүйн зовлон бидэнд байх биш. Дарангуйлагч нарт бус ард түмэндээ матваас ариун матаас болно. Ямар ч төр засаг хүн амаа бүгдийг шоронд хийж чадахгүй.
Ингэсний дараа тэмцлийн хоёр дахь шатанд орж, нийслэлийн их хог, хотын траншейнуудад амьдарч буй бүх гуйлгачин, хог ухагчид, өвгөнтийн бүх архичдыг Сүхбаатарын талбайд цуглуулж, гадаадын зочдод зориулсан шоу зохиож, 2200, 100, 90 жилийн ойгоо мялаая. Эх орны нүүр царай болох Жанжны талбайд ямар өвөрмөц ардууд цугларах бол? Ёстой хаана ч байхгүй супер шоу болно. Яадаг юм бэ? Байгаа юмыг байгаагаар нь үзүүлэхэд юу нь буруу гэж? Гадаадын жуулчид, зочин гийчид дэлхийд хосгүй энэ шоуг үзэх гэж шавах нь дамжиггүй. Супер шоугаа наана нь сайн рекламдая. Ялангуяа гадаадын сэтгүүлчдийг олноор урьж, эх орныхоо жинхэнэ нүүр царай болсон супер шоугаа дэлхийд цацъя. Найркаа ууж ухаан тасраад хэвтэртээ хүндэрч, хөнгөрсөн өвгөнтийнхөн хөлөөр хөглөрч, тэд жуулчдаас “Түргэн үхүүлэх эм өгөөч” гэж гуйна. Шоу юм чинь яадгийм. Зарим нь архины мөнгө шална. Нялх нялзрай хоёр гурван дүүгээ тэвэрсэн халтар заваан охид шалдан бөгсөөрөө цементэн дээр суугаад зохиолын дуу хангинуулан гуйлга гуйж, халаасчид жуулчдын халаасаар шоудахад, согтуу янхнууд барууны эрчүүдийг булаацалдан уралцана. Ийм шоу баян тансаг жуулчдын сонирхлыг татахгүй гэж үү?
Ноорхой заваан шоучдыг цагдаа нар буудах гэснээ гадаадын сурвалжлагчдын дуранд онилогдсоноо мэдээд даргынхаа амаар өгсөн нууц тушаалыг ёсоор болгохоос түдгэлзэнэ. Үнэндээ дотор зарсхийм амьтад бөөгнөрөх бөгөөд аймаар ичмээр харагдана гэдэгт итгэ. Хэрэв нам засаг ичиж, ширэн нүүр нь улайвал Монголд сүүлийн 20 жилд гараагүй том дэвшил болох сон. Гэхдээ нам засгийн нүүр улайна гэсэн тооцоо тун эргэлзээтэй. Жанжны талбайд цугларсан сэжиг хүрэм гуйлгачдыг гомо хоёр “Манайд ийм гуйлгачид байх ёсгүй. Гадаадаас хил давж ирсэн архичид, хог ухагчид, янхнууд биз” гэж зүтгэх магадлал өндөр. Гэвч хөрш гүрнүүд “Ямар улсын гуйлгачид болохыг зарлахгүй аваас танайд оруулдаг цахилгаан бензинээ тасалж, мөн Эрээний боомтыг хаана” гэвэл юугаа хэлж хуйхаа маажих вэ? Үндэсний баялгийн 80 хувийг завшиж, ард олныг үгүйрүүлсэн олигархи бүлгийнхээ өвдөгт МАНАН хадаг бариад “авраач” хэмээн сөгдөж зүрхлэх бол уу?
Архичид, гуйлгачид, халаасчид, янхнуудыг тусгай бэлдсэн цагдаа нараар бут авахуулж, “Манайд тийм шоу болоогүй” гэж гүрийх нь мэдээж. Гэвч талбайн шоуг гадаадын телевизүүд дэлхий даяар цацаж, нам засгийг нам болгоно. Энэ бол амжилт. Хулхидуулсан ард иргэдийн ардчиллын төлөөх нэг алхам. Хулгай нь аль эрт нотлогдоод буй төр засгийн толгойд ассан хэдхэн бирдийг хараат бус бие даасан ардчилсан шүүх засаглал шударгаар шүүж, зохих ялыг улсын нэрийн өмнөөс сонсгож, идэж ашигласан хөрөнгийг тоо ёсоор төлүүлж чадсан цагт Монгол ардчилсан улс болно. Үүнд итгэ. Төрөөс төрсөн тэрбумтан нараас хураагдах мөнгө асар их. Тэр их мөнгөөр шоунд оролцсон үзэшгүй балиар, дорой гуйлгачдыг бүгдийг хэр тааруу цалинтай ажлаар хангаж өлхөн дөнгөнө гээд бодчих. Ингэж нэг хүн шиг нэгдэж чадваас бид иргэнийхээ үүргийг биелүүлж, эх орноо өөд татах юм. Энэ бол ХХI зууны ядуусын улс төрийн идэвх болохоос хувьсгал биш.
…Гайхалтай шоу болохыг уншигч Та нүдээ аниад хийсвэрээр төсөөл. Хоосон гэдэснийхээ хоржигноог хөгжим мэт чагнаад удаан бясалга! Урнаар сэтгэ! Мөлжигчдийг ядуус дийлж байна гэж итгэ! Сайхан харагдаж байгаа биз? Сайхан харагдаж буй энэ хоосон төсөөллөө тархиндаа арилахгүйгээр шингээж ав. Учир нь тийм шоу зохиох эрх бидэнд алга. Гансрахдаа би ийм юм бичлээ. Гуйрамчин царайлж зүгээр сууснаас нэг нь ийм юм бичээд, нөгөө нь уншиж хэвтэхээс өөр яахав.
ХОЁР. ЭЦСИЙН ГУЙЛТ, УЛ МӨРГҮЙ ХУЛГАЙЛААЧ
Ул мөргүй цэвэрхэн хулгайлахыг та нараас насны эцэст гуйя. Та нар ард түмнээ дээрэлхэж, татвар төлөгчдийн мөнгө хумсалж, гадны хөрөнгө оруулагчтай хуйвалдан ашигт малтмалаас хулгайлах гэсэн хувийн шуналаар төр барьсан улс байна. Одоо мэдлээ. Хуурахдаа олигтойхон хуураач. Ул мөргүй залилаач. Тэгвэл сэтгэл амар нүд анихсан. Ажиг сэжиггүй залилахад тийм ч их ухаан орохгүй. Ард түмнээсээ айхгүй ч гэсэн аягүй гэсэн өчүүхэн төдий жудагтай эрх баригчид бол ажиг сэжиггүй хулгайлахыг хичээнэ. Хичээхгүй, ил хулгайлж байгаа чинь ард түмнээ, мөн хуулиа нулимдаг эрх баригчдын шинж.
7-р сарын 1-нд онц байдал зарлахдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс галт зэвсэг хэрэглэж болохгүйг цагдаагийн байгууллагын шат шатны дарга нарт үүрэг болгосон гэж байгаа. Тэгсэн тэр шийдвэрийг Ш.Батсүх зөрчиж буу тараажээ. Гэхдээ тэр “Би дээрээ удирдлагатай хүн” гэв. Түүний түгээсэн байлдааны буугаар хүн буудахыг С.Баяр Ц.Мөнх-Оргилд амаар үүрэгдсэн, Ц.Мөнх-Оргил доош нь мөн амаар тушаасан гэсэн анхны цуу яриа нотлогдож, шившгээ хутгах вий. Гайгүй байгаа даа таминь! 5 хүний алтан амиар тоглож, өчнөөн залуус төчнөөн цагдааг сэглэж, насаар нь өрөөл татанхай болгосноо булах гэж тэвдэхдээ аймшигт террорист халдлага дэгдсэн учир бидэнд буудахаас өөр арга байгаагүй гэсэн ташаа ойлголтод нийгмийг төөрүүлэхээр олон зуун охид хөвгүүдийг эрүүдэж, зандалчинд тэднийг хүчээр тодруулж, ингэснээр мөн сонгуулийн луйвраа булах гэсэн нь бүхэнд илэрхий. Үүнд эмзэглэсэн нийтийн шударга нэхэл унтраагүй, улам уугисаар одоо бүр асах нь. Дүрэлзвэл яана. Хүн буудсан 9 цагдааг ялалбал, тэд хамаг үнэнийг дэлгэх аюул тулгарч, тэднийг нүдээ аниад өршөөв. Энэ том эмгэнэл ердөө хэдхэн сандлын луйвраас дэгдсэн юм шиг харагдавч, тэр хэдэн сандлыг эзэмшвэл олонх болж, хулгай луйвар нь шүүгдэхгүй агаад хамгийн гол нь хоёр Толгойн баялгийг нам дотроо дураараа бульдахад оршиж байжээ. Булхай хийгээд дараа нь цустай хутгалдан байж олонх болсон нам ганцаараа идэхээс айж, хүчтэй цөөнх болсон нөгөө намаа хувааж идъе гэж гуйв. Сонгогчдын итгэлээр хүчтэй цөөнх болсон нам цөөвөр болоод зэм олдсонд хорхойсож, таван хүний амь, мянган хүний эрх, сонгуулийн булхайг нулимсан билээ. Сайд л болж байвал юун АН, шударга үзэл тэдэнд хамаагүй нь ийнхүү илрэв.
Иймэрхүү бузар явдлуудыг мэдэхгүй үхвэл сэтгэл амар юм уу даа чааваас. Ямар сайндаа луйвар хулгайгаа сэжиггүй үйлдэхийг гуйж суухав. Өдгөө ахмадуудын сэтгэл зүй ийм болжээ. Луйвар хулгайгаа ул мөргүй үйлддэг урлагт суралцаач гэж дахин гуйя. Луйвар хулгайд ялагдсан нийгэмд сэтгэл амар нүд аних ондоо хувилбар олдсонгүй. За тэгээд ашигт малтмалын хулгай, газрын наймаа, тендерийн луйвар, гаалийн хахууль, “МИАТ”-ийн сүлжээ, хотын утаагаар баяжигчид, чацарганы шахаа, хуурамч хувилгаан бөө удган! Энэ бүх луйвар хулгай бяралхаж бардсандаа ил явагддаг учраас хөгшдийг тамлаж гүйцлээ. Ядаж эротик кино шиг жаахан нуугаач. Мэдэгдэхгүй бол амар байхгүй юү. Тиймээс ул мөр үлдээлгүй хулгайлаач гэж мөргөе. Яагаад мөргөх болов гэвэл хулгайч луйварчид хууль хүчнийхэнтэй хуйвалдаад дийлдэшгүй нь батлагдаж, нийгэм тэр аяараа бууж өгсөн тул мөргөхөөс өөр зам алга. Казинодсон болгон сайд болж байхад ёс суртахуунтай хөгшид эмзэглэхгүй яах билээ? Заль мэх ил тул хөгшдийг бачимдуулаад байна. Нүд аних агшинд сэтгэлийн амирланг хүсэхдээ “Хүүхэд минь хулгайгаа ажиг сэжиггүй цэвэрхэн хий, чих бүү халууцуул” гэж хөшуу дэвсэж байна. Шалтгаан нь хулгай луйврыг дийлэхгүйгээ ойлгож цөхөрсөнд оршном. Та нарын хулгай луйвар анзаарагдахгүй сайн нууцлагдвал бид шударга сайхан удирдагчдын оронд амьдарлаа гэсэн итгэлээр төгсөнө. Энэ бол тийм ч гоё төгсгөл биш. Гэвч 20 жилийн өмнө нүүрэлсэн нааштай хувь заяаг минь та нар тосоод бусниулж орхисон хойно одоо яалт ч үгүй. Луйвар хулгайг устгах тэмцэл бөхсөн болохоор луйвар хулгай бүү дуулдаасай гэж залбираад хөнжилдөө шургах л үлдэж. Юу ч мэдэлгүй нүд аних сан. Тэгвэл бухимдаж нүгэл хураахгүйсэн. Маниас хойш яах эсэх нь та нарын хувь заяаны төөрөг. Та нарыг минь бурхан өршөөх болтугай.