Соёлын довтолгооны жилvvдэд лам, сvм хийдтэй тэмцэх асуудал гарсангvй. Учир нь тэр vед лам, сvм хоёрыг устга­чих­сан цаг байлаа. Бvр 1930 онд Монголд явсан гадаа­дын хvн говь нутгийн нэгэн овоон дээр Монгол дахь “Буддагийн нэгдvгээр орлогч”-той таарчээ. О.Полторацкийн бичсэнээр пролетарийн хувьсгалын удирдаач В.И.Лениний цээж баримлыг овоон дээр тавиад доор нь улаан даавуун дээр худам монгол vсгээр “Элсэн говийн эзэн болсон Ленин мандтугай. Хувьсгалт намын гишvvн, нэгдлийн дарга Гомбо­жав”1 хэмээн бичсэнтэй тааралдан нvvдэлчдийн шvтлэг єєрчлєгдєж буйг харжээ. Гэхдээ хvнийг буудахад ганц сум л орох атал vзэл санааг унтраахад олон он хэрэгтэй байжээ.

 

“... Амьдрал ахуйд нь єнгєрсєн нийгмийн харгис хортой бvдvvлэг явдал, шашны мухар сvсэг амь бєхтэй”2 оршсоор байгааг заагаад Соё­лын довтолгооны жилvvдэд устгах аж­лын тоонд тvvнийгээ оруулав. Ингээд соёлын довтолгооны комиссынхон хєгшчvvлийн бурхан тахилыг хир ба бєєсний нэгэн адил vзэж хамтад устгаж явлаа.

Монгол оронд шашингvйн vзлийг дэлгэрvvлсэн Зєвлєлтийн нєхдєд Буд­дагийн сургаалын талаар ямар ч ойлголт байсангvй. Ер нь бол “номхон хvлцэнгvй байдлыг суртчилдаг” гэхээс єєр юм цєєн байсан болтой юм. Сталин багш хvртэл “Та нар Чингис хаанаа гомдоож болох­гvй. Чингисийн vед нэг ч лам байгаагvй шvv дээ”3 хэмээн шордоно. Номхон хvлцэнгvй байдал нь хоцрогдлын шалт­гаан хэмээн тэд тайлбарлах болов. Ламын шашинтай Тєвд, Монгол хоёр нь хорвоогийн хєгжлєєс хол хаягдсан уу гэвэл тийм. Гэхдээ тэдний нэг нь дэлхийн дээвэрт нєгєє нь хорвоогийн хээр талд нутаглан, газар зvйн орчин нєхцєлєєрєє иргэншсэн ертєнцєєс тусгаарлагдсан болохоос биш буддын шашинд оруутаа л хєгжлєєс дvрвэж, хотоос цагаачилж одоогvй билээ. Харин Монгол ба Тєвдийн тусгаарлагдмал, иргэншээгvй байдал нь юм єєрчлєгдєн хувирч бvхэнтэй зохи­цох, бvгдийг єршєєн нигvvлсэх тухай Буд­дагийн сургаалыг vгширмэл догма болгон хад­галсан ч байж болох талтай.

Зєвлєлтvvд Монголын лам нарыг буу­даж, сvм хийдийг нурааж хаясны дараа Мон­голд шашингvйн vзлийг хvчтэй тvгээ­лээ. Шинжлэх ухааны шашингvй vзэл ёсоор “шашин нь ертєнцийг бурхан бvтээ­сэн гэж хvмvvсийг хуурдаг” байжээ. Мар­к­сист-Ленинист шинжлэх ухаан ертєн­цийг бурхан бvтээгээгvй болохыг нот­лон шашныг няцаасан гэнэ. Мєн марк­систууд бээр ертєнцийг бvтээсэн ба эзэг­нэгч дээд бурхан байхгvй гэдгийг мэдээ­дэхжээ. Тэгээд шашин гээч юм хvн тєрєлх­тнийг хуурч байсан цаг єнгєрсєн юм байх. Дээр нь хойд урьд тєрєл гэж байх­гvй, хvн ганцхан амьдарна. Тэр ганц­хан амьдралаа нvглээс айлгvй ком­мунизм байгуулж єнгєрєєх юм байх.

Христосын шашны хєлгєн судар Хуу­чин гэрээс-т ертєнцийн эзэн Гад буюу Бог гэгч энэ ертєнцийг бєєн эмхгvй юман дун­даас цогцлоож улмаар гэрэл гэгээг бий болгон, хvнийг шавраар урласан ту­хай гардаг. Гэхдээ энэ нь “загалмайн шашин бол заль мэх” гэдгийн нотолгоо бололгvй єнєєг хvрсээр ирсэн юм. Ийм vзэл суртаалын эсрэг зохиосон атейзмаа Монголд тvгээж эхлэв.

Сонирхолтой нь буддизмын эсрэг сурталчилгаа нь буддизмтайгаа таараад явчихжээ. Учир нь Буддагийн сургаснаар энэ ертєнцєд ”эзэн-бvтээгч” гэж байхгvй. Харин тоо томшгvй олон Будда нар буюу Бурхад байна. Энэ хорвоогийн амьтас гэгээрч зєв зам мєрийг дагахаараа тєрєл дээшилж улмаар vхэх тєрєхийн зовлон­гоос салж Бурхадын эгнээнд орно. Хор­воо ертєнцийг хэн нэгэн бvтээгээгvй. Хэн нэгэн ертєнцийг бvтээсэн мэт бодох нь хам­гийн том тєєрєгдєл. Ертєнц тоолшгvй ца­гийн тэртээгээс vйлийн vр бvрэлдэх за­маар оршин тогтнож иржээ. “Их бага аль ч vйлийн vр нь мєн тийм хэмжээний зєв буруу vйлийн єгєгдєл байдаг... vvнийг та­нин мэдэж итгэл vнэмшилтэй болох нь буд­дын шашинтны сvсэг бишрэлийн гэрч”4 ажээ.

Яваандаа шашин номынхоо нарийн учрыг мэдэх хvмvvс нь ховордох, хрис­таин атейзм дэлгэрэх хоёр давх­ца­хын хэрээр буддизмын тухай ойлголт нь мєн л мухар, харанхуй байдлаар vлджээ.

Сvм шашны удирдлагыг залгамж­луу­лах тухайн vеийн хамгийн сайн арга нь “гэгээнтнvvдийн хойд дvрийг тодруулах” явдал байлаа. Vvнийг ХIХ зууны сvvл­чээр Тєвдєд тагнуул-мєргєлийн ажлаар нэвтэрсэн Оросын судлаач Цэвэгийн Гомбожав (Г.Цыбыков) гярхай ажигла­сан5 байдаг. Учир нь лам хуврагууд гэргий авдаггvй тул залгамжлах хууль ёсны vр хvvхэд гэж байсангvй. Байлаа ч гэсэн хаан ширээ, хамбын ширээ хоёр ондоо зvйл тул залгамж чанар нь их єєр. Гэтэл хvн л юм хойно “хамба” болчих­моор санагддаг хvн зєндєє. Энэ єрсєл­дєєн нь лам хуврагуудыг хэрvvл мар­гаанд єдєєж элдэв дээдийн юм болбол сvсэгтнvvд нь тоохоо больчиход хvргэж мэдэх осол дагуулна. Гэтэл тvрvvчийн хамбынх нь сvнс эргэж тєрєєд албан ажлаа хvлээж авна гэхэд хэн маргах билээ. Эхэн vедээ ”Зєвхєн Далай ламын хойт дvрийг тодруулж байсан бол удалгvй энэ нь хавтгайрсан vзэгдэл болж бараг хийд болгоны удирдагчийн сvнс vхсэний­хээ дараа аль нэг хvvхдийн биед очиж шингэх болжээ”6. Ламын шашны гол судруудын нэг “Бодь мєрийн зэрэг”-ийн Улам гэгээрэгчийн бvлэгт “Гэгээрсэн бодисадва нар энэ хорвоог орхин одохын оронд vлдсэн бусдыгаа аварч гэгээрvv­лэхийн тул эргэн эргэн тєрєх” шаардла­га­тайг заасан байдаг. Энэ нь яван явсаар нэлээд гажиж сvм хийдийн “албан тушаалтан бvр” эргэн тєрєхєд хvрсэн болол­той. Сонирхолтой нь манай vеийн Будда Шагжаамуни, их багш Нагаржуна, Асанга, Адиша нарын хойт дvр тодроогvй бєгєєд харин улс тєр, санхvvгийн тодорхой институци удирддаг нєхєд л “дахин дахин ажил албандаа эргэж ирсэн” байгаа юм даа.

1924 онд хаангvй, шашингvй, улаант­ны бvгд найрамдах улс тогтоох хэрэгцээг тааруулан “нас барж єгсєн” наймдугаар Богд Жавзандамба хутагтын хойт дvрийг тодруулахгvй нь тодорхой байсан ч ямар нэг шалтгаан олж хэлэх ёстой байв. Ингээд нэгэнт гэгээрч бодисадва болсон Жавзандамба хутагт газар дэлхийд байж олон амьтанд туслах болзсон хугацаа дууссан тул эргэж тєрєхгvйгээр vvрд нирваанд одсон”7 тухай зарлаж байсныг тэр vед Улаанбаатарт сууж, “Бємбєгєр ногоон театр” -ыг бариулсан мажаар инженер Иозеф Галета дурсчээ.

Гэхдээ тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ? Лам нар Зvvнхараа нутгаас есдvгээр Богдыг тодруулаад авчээ. Хэрвээ... хэрвээ... болжгэм Ялбаг гэдэг газарт нутагтай Тvдэвийн Лувсандорж Мон­голын шарын шашны ес дэх тэргvvн болох учиртай байв. Т.Лувсандоржийн ээж нь Цэнджав гэж vзмэр мvзмэрч энэ тэрээ­тэй нэгэн байжээ. 1926 онд Тєвдийн зас­гийн газартай хэлэлцээ хийхээр одсон Л.Гомбо-Идшин гvн ба тvvнийг дагал­дан явсан лам Гэндэнсоном, Жанчивринчен нар мєнєєх “Бар жилийн Бар сарын Бар єдєр тєрсєн” ер бусын Си Ви*-тэй Лувсандоржийг “энэ бол тvрvvчийн Богдын сvнс мєн” гэсэн тамгатай батламж, сунтагийг Ванчин богдоос авч дєнгєсєн байдаг. Ёнзон хамба хэмээх тvрvvчийн Богдын номын багш уг батламж сэлтийг “Банчин богдын оригиналь” хэмээн нотолсон байдаг. Vvнийг Ардын засаг мэдэж болиулсан ба хойт дvр тодруулах ажилд оролцсоноороо “буудуулах болзол”-ыг зуу давсан хувиар биелvvлсэн Гомбо-Идшин гvнг сvvлхэнд нь арай єєр шалтгаанаар цаазалжээ. Харин “есдvгээр Богд”-ыг алаа­гvйгээр барахгvй, энх мэнд амьдарч бvр 1945 онд цэргийн албанд хvртэл татаг­даж байжээ. Цэргээс євчний учир халагд­сан албан ёсны бус Богд 1948 онд ханиадаар “нас барагдсан” гэдэг8. Тvvн­тэй зэрэгцvvлэн уламжлал ёсоор Тєвдєд бас нэг есдvгээр Богд тодруул­сан байна.

Богд Жавзандамба хутагтын сvнс хойт тєрєлдєє “орлогч” дублёртой болсон анхны тохиол энэ биш аж. Монгол дахь лам нарын “хєєсєн” єсєлт, сvм хийдэд тушаалтай болгоны хойт дvрийн асууд­лыг нэгэнт хянаж барахгvйгээ мэдэрсэн Манж нар шашны гол толгойлогчийнх нь “дахин тєрєх” хэргийг хяналтад авсан байна. Єєрєєр хэлбэл, Монголын шашны лидер Монголд тєрєх ёсгvй, монгол­чуудын хувьд “элэг буруу” этгээд байх учиртай гэсэн санаа. Монголчууд шашны толгойлогчоо тойрон нэгдэж, яг л Чингис хаа­наа хvрээлж байсныхаа нэгэн ади­лаар vзэл санааны удирдагчаа болгосон нь Манж нарыг юм бодуулахад хvргэсэн бололтой. Анхдугаар Богд єндєр гэгээн Занабазарын жанч халахад** дараагийн дvр Монголоос тодорчээ. Гэвч “ойр тєрлийн ван Ринчендоржийг нь цаазал­санд хорсохоос”9 эхлээд Манжийн хаанд таагvй байх олон шалтгаантай хоёр­дугаар Богд бээр “Монголын эх орончдын ид нас бардаг” 34 дэх сvvдэр дээрээ аанай л эв эрvvлээрээ тэнгэрт халив.

Манжийн “Тэнгэр тэтгэсэн” цолт хаан 1758 онд зарлиг гаргаж “...Жавзандамбын намтарт хутагтын хувилгаан халхын газарт суухгvй, уг газартаа гэдрэг харинам хэмээн єгvvлсэн тул... Литаны газрын Див амбангийн*** Данзангомбынд нэгэн хєвгvvн болон тєржээ... Жавзан­дамба хутагтын жанч халснаас нааш энэхvv хєвvvн тєрєхийн хооронд 10 сар сайн гvйцсэн тул”10 наанаа аваачин дараагийн Богдоо болгохыг шаарджээ.

Монголын лам хуврагууд vvнд эгдvv­цэн єєрийн Богдоо тодруулж гарав. Язгууртнууд ч vvнийг нь “дотоодын vйлдвэрлэлээ дэмжив” гэдэг шиг уухайл­лаа. Тэнгэрт долоон нар мандав гэдэг vлгэр шиг нэг мэдэхэд “Бэйл Намжил­сv­рэнгийн зэрэг долоон ноёдын гэрт”11 до­лоо­гийн долоон ширхэг гуравдугаар Богд тєрєєд єгєв. Монгол ардын vлгэрт “долоон нарны зургааг Эрхий мэргэн харваач харван устгаад нэгийг vлдээсэн” тухай гардаг бол Манжийн хаан Мон­го­лын долоон “нар”-ыг долууланг нь хvчингvйд тооцжээ. Гэвч Тэнгэр тэтгэсэн хааны тодруулсан гуравдугаар Богдыг тэнгэр удаан тэтгэсэнгvй, 14 насандаа таалал болов. Янз нь монголчууд хариу­гаа авч Манжийн хааны мандуулсан “нарыг бєхєєсєн” байх магадлалтай.

Дєрєвдvгээр Богдыг монголчууд арай цєєлєн чанаржуулж “амбан Санжаа­дорж, Тvшээт хан Цэрэндорж нарынд”12 уртаа­шаа хоёрхныг тодруулсан боловч Ман­жийн хаан мєн л хvлээн авсангvй. Ингээд зогссонгvй 1793 онд Чин гvрний Тэнгэр тэтгэсэн хаан маш ойлгомжтой зарлиг гарган, Жавзандамбын хувилгаа­ныг тодруулах ажлын эзэн хааны зарли­гаар томилогдсон амбан эрхлэх ба Жавзан­дамбын хувилгааныг Баруун Зуу(Лхас)-д тодруулж байхаар тогтоо­жээ13. Тvvгээр ч барахгvй Жавзандамба хутаг­тын дараа дараагийн дvрvvд мэн­дэлж байх газар зvйн солбицлыг ...v Зан, Камын зэрэг Тєвдийн газар14 хэмээн заасан билээ.

Ардын засаг 1934 онд “Тєр шашныг тусгаарлан явуулах тухай” хуулийг шинэчлэв. Ингэхдээ 1926 онд гарсан “хойт дvрийг тодруулах гэвэл Засгийн газраас шийдвэр авах” тухай заалтыг нэгмєсєн єєрчлєв. Энэ удаа засгаас хутагт хувилгаадыг залах явдлыг vvрд цаазлан” хорьжээ.15

Ингээд социализм байгуулан суурь­шиж байгаа монгол нутагт зєвхєн марк­сис­тууд л тєрєхєєр болов