Уралдаан
Hэг. Зєвдєх уралдаан
Нисдэг тэрэг унаж хvний амь эрсдлээ. Энэхvv гай зовлонгийн цаанаас манай орон чинь ямар олон зєв юмаар дvvрсэн газар вэ гэж гайхмаар юм болдог байгаа.
Энэ бvхний дундаас дарга нарын зєв байдал улам тодрох аж. Дээрээс нь эхэлье. Ерєнхийлєгч угаасаа л зєв байсан ба осол болсон шалтгааныг их хожим тvvнд хэлснээр улам зєвдєх нь тодорхой болов. Засгийн газар, Ерєнхий сайд, Шадар сайд бvгд энэ vеэр урьд байгаагvй зєвдєєд байгаа нь зурагтаар харагдлаа. Онц байдлын сайд ч онцгой зєв байсан болтой юм. Шувуу биш атлаа нисч байгаа бvхнийг хянаж удирддаг нисэхийнхэн ч энэ vеэр дандаа зєв юм хийж байсан нь тодорхой болов. Эмнэлгийн орон дээр таалал болсон Сугар гуайгаас бусад талийгаач нар онгоцтойгоо унах зуураа бурхан болсон гэх тайланг шvvх эмнэлгийн эмч нар гаргажээ. Эндээс алга болсон онгоцоо оройтож эрсэн нь, дєрвєн хоногийн дараа олсон зэрэг нь мєн л цагаа олсон, зєв юмны нэг болж таарлаа. Эндсэн бvрлээч нарыг “эндээс нас барчихсан байдалтай ниссэн” гэж дvгнээгvй, “гvн хєгшрєлтийн шинж тэмдэгтэйгээр таалал болов” гэж тодорхойлоогvй нь яамай даа. Онцгой байдал тодотголтой, онцгvй байдалтай тэр газрын нэг дарга “сард нэг хvнээ алдах” ноорм, нормативтай гэж ойлгогдохоор аймаар юм ярилаа. Эндсэн 15 бvрлээч дээрх аймшгийн газрын жил гурван сарын хэвийн алдагдал гэсэн vг vv? Бvх юм “зєв, зєв бас дахин зєв” болсоор атал тєрийн албан хаагчид яагаад эндчихвээ гэж гайхмаар байна. Энд vлдсэн бvх хvн буруугvй болохоор эндсэн талийгч нар л буруутай болж vлдэх царайтай. Ганц энэ удаа ч биш. Манайд иймэрхvv уламжлал тогтсон. Эргэн тойрон зєв нь батлагдсан, зvйтэй нь тогтоогдсон зvйлс. Дандаа ийм зєв юм байхад гай зовлон хаанаас ирээд байгаа нь нэн ойлгомжгvй.
ХоЁр. Гэмших уралдаан
Єнєєгийн мэдээлэлжсэн дэлхий “жижигхээн болчихсон” тул иймэрхvv гай зовлон тохиолдоход хаана яадгийг манайхан дор хаяхад зурагтаар хараад мэдээд авчихсан байгаа. Манайхаас их ондоо. Тєрийн тэргvvн нь, ерєнхий болон бусад сайд нь ил гараад ирнэ. Гэхдээ єєрийн буруугvйг нотлох талын юм хийхгvй. Ард тvмэнтэй хамт зовж, шаналж бас сэтгэлийн тэнхээ нэмнэ. Нийлж бурхандаа залбирна. Тєрийн тэргvvн-улсын аав нь ард тvмэнтэйгээ “Алга болсон хvмvvсийг єршєєж, амьд мэнд бидэнд vлдээж хайрла. Миний ард тvмний энэ олон айлыг єнчрєл хагацлаас гэтэлгэж єгєєч” хэмээн залбирахыг харсан ард тvмэн нь тvvнийг нягт тойрон хvрээлж, ямар ч зовлон гамшгийг даван гарах бие сэтгэлийн тэнхээ олдог юм билээ.
Тэндхийн санваартан хуврагууд ч бас л ондоо. Мєн л алга болсон сураггvй болсон хvмvvсийг эсэн мэнд олдож, элгэн садан нь элэг бvтэн vлдээсэй хэмээн залбирна. Амьдрал итгэл найдвар дээр тулгуурладаг тухай Бурхны ном сургаалаас айлдана. “Хvнд хэцvv цагт Бурхан бидэнтэй байна” гэсэн итгэл найдварыг тэд иргэддээ єгдєг.
Тэд алга бологсдыг бурхан болохыг нь хvлээж байгаад цаг ирмэгц ажлаа эхлэн “алтан савыг нээх”, хаана хааш нь оршуулах, сvнс тийм юмандаа хоргодож гэж хаяулах, насны тоо гvйцсэн эсвэл гvйцээгvй байна гэж vлдэгсдийг самууруулах юм огт хийдэггvй юм билээ. Манайхан ч харсан даа. Уул нь аливаа хvний хэтийн заяа, ирээдvй нь хойлго, тайлгын ёслолоос бус энэ ба урд тєрєлдєє хийсэн vйлийнхээ vрээс хамааралтай гэж одоогоос 2550 жилийн тэртээ мэндэлсэн Бурхан багш Шагжаамунь сургасан билээ.
Манай оронд “Христийн шашныхан нєлєєлєх боллоо” гэсэн гомдлыг ярьж халагладаг. Vнэн хэрэгтээ Христийнхэн нєлєєлєєд байгаа юм биш, тэдний vзэл санаа, менежмэнтийг манайхан хvлээж аваад байгаа хэрэг гэдгийг ойлгоосой. Тэд дагуулаад байгаа юм биш манайхан дагаад байгаа юм гэдгийг бас санаж сэрээсэй.
Хэрвээ улс vндэстнийх нь итгэл найдвар алдагдаж, уй гашуу нємєрлєє гэхэд бас л манайхаас ондоо юм болдог. Манай дарга нар биеэ зєвтгєх уралдаанд гардаг бол тэд єєрийгєє буруутгах марафонд орно.
Улсын аав хамгийн тvрvvнд уучлал эрнэ. “Би улсын эзний хувьд vр хvvхдийг чинь харж хамгаалах тангарагтай ба vvрэгтэй. Би энэ удаа улсын эзэн шиг байж чадсангvй. Намайг єршєє, би ямар ч зэм, шийтгэл хvлээхэд бэлэн байна” гэж хэлдэг. Сайд дарга нар нь “Би танай хvvд vvрэг єгсєн. Би тушаасан болгоноо хийлгэх эрхтэй шигээ, тэднийг аварч хамгаалах vvрэгтэй, єєртэйгєє жишээлэм хvvг чинь эрсдvvлж, ээж шигээ таныг єнчрvvлсэндээ буруутай” гэдэг. “Би аавыг чинь аврах vvрэгтэй. Гэтэл би чиний аавыг аварч чадсангvй, дvv нар минь, Би vvргээ сайн биелvvлсэн бол чи єнчрєхгvй байсан” гэж хvvхдийнх нь ємнє уйлдаг юм билээ.
Бас тэд єєрсдийгєє зєвтгєхийн тулд татвар тєлєгчдийн хєрєнгєєр жич тусламж vзvvлдэггvй юм билээ. Бас тэнд амиа алдсан хєвгvvддээ эх орноос нь vзvvлэх хамгийн том хvндэтгэл нь хєшєє босгох, хандив цуглуулах гэж vздэггvй юм билээ. Алдаагаа давтахгvй, ахиад ингэж нэрвэгдэхгvй байх арга механизм тогтоох нь бvхнээс чухал явдал гэж vзэх юм байна лээ. Євчний тvvхээс єєр юман дээр vхлийн шалтгаан давтагдах учиргvй гэсэн ойлголт хэвшvvлжээ.
Ингэхийн тулд хамгийн тvрvvнд дарга удирдагчид биеэ буруутайд тооцон ажил албаа єгдєг аж. “Єгсєн vvрэг тушаалдаа байгаа эрсдлийг урьдчилан олж хардаггvй, урьдчилан сэргийлэх мэдрэмжгvй, аюулд нэрвэгдсэн хvмvvсээ аварч чаддаггvй над шиг хvмvvс огцрохоос энэ ард тvмний аюулгvй маргааш эхэлнэ” гэж хэлээд сэнтийгээ орхидог. Тэр хэрээрээ ард тvмэндээ єршєєгддєг. Харин “миний биш, тэрний буруу”, “Би чадах бvхнээ хийсэн” гэж хэлдэг улстєрчдийг иргэншсэн нийгэмд нэг нvдээрээ vзэхээ больсон байна. Тэднээс “Чи бурууг хийгээгvй бол миний нєхєр амьд эргэж ирэх байсан”, “Чи чадах бvхнээ хийсэн бол миний аав аврагдах байсан” хэмээн нэхдэг аж.
Тєр нь, удирдагч нар нь єєрийгєє буруутгах чадвартай байхын хэрээр иргэн хvн хvчирхэг эх оронтойгоо мэдэрч, сэтгэлийн тэнхээ нэмдэг. Америк орон гай зовлон тохиолдохын хэрээр нягтарч, юуг ч даван туулах хvчтэйгээ мэдэрч, тєрєє, Ерєнхийлєгчєє тойрон нягтардгийн нууц энэ.
Гурав. Хариуцлагын бариа руу
Ноднин жил бид Их гvрний 800 жилийн ойг нижгэр тэмдэглэв дээ. Манай тєр засаг нь иргэн Тэмvvжинд баахан vvрэг даалгавар єгєєд, цаадахь нь тэрнийг зохих ёсоор биелvvлээд ирсэн аятай л юм болов доо. Хэн ч гайхсангvй. Сайн сайхны vрийг бид найман зууны тэртээгээс ч олоод биедээ нааж чадаж байна.
Америкчууд гай зовлон тохиолдохын хэрээр нягтарч, тєрийн тэргvvнээ тойрон хvрээлдэг. Тэдний сайд дарга нар єєрийгєє буруутган гэмшихийн хэрээр олон тvмэн нь тєр засагтаа итгэж, засаглал нь хvчтэй болдог гэж тvрvvхэн хэлэв дээ.
Харин бидэнд гай зовлон тохиолдох хэрээр бурууг бусад руугаа чихэн улам бутарна. Манай сайд дарга нар буруугvйгээ нотлохын хэрээр засаглал сулран, тєр хэврэгших бєлгєє.
Манайхан эрх мэдлийг зєвхєн амтлах талаас нь хардаг. Сайхан суудлыг нь дагаад тvмэн хавх, мянган лай байгааг мэдэхийг ч хvсдэггvй. Хvсдэггvйгээ ч, хvлээн зєвшєєрдєггvйгээ ч ил хэлдэг. Уул нь ард тvмний ємнєєс буруутах гэж сонгогддон, салбарынхаа ємнєєс гэмтэн болох гэж сайдаар суудаг. Хариуцлагын энэ тогтолцоог бид бий болгохгvй бол явахгvй. Улс мєнгєтэй байж баяждаггvй, хариуцлагатай байж баяждаг гэж нєгєєдvvл хэлээд байна.
Зочин
demjine