Талх зүсэх парадокс буюу анхны минь улс төржилт
Дүү бид хоёр бараг үе тэнгийн, ганц л насны зөрөөтэй. Тавтай, зургаатай хоёр бацаан тэрүүхэндээ санаа сууж нэгэндээ үл монжигдох сэтгэлийг тархиндаа бататган орших ажгуу.
Дүү бид хоёр бараг үе тэнгийн, ганц л насны зөрөөтэй. Тавтай, зургаатай хоёр бацаан тэрүүхэндээ санаа сууж нэгэндээ үл монжигдох сэтгэлийг тархиндаа бататган орших ажгуу. Тиймээс ч өрөөний хог шүүрдэх хэрэг гарвал шалны талбайг хэсэгчлэн хуваагаад, өөрийн шүүрдсэн хогийг миний цэвэрлэх хэсэг рүү оруулчих вий хэмээн нэгэндээ хатуу хяналт тавин ажилладаг байв.
Ширээ арчих хэрэг тохиовоос гадаргууг нь сантиметрийн зөрөөгүй нарийн хэмжиж тодорхой хил тогтоогоод мөн л хувааж арчина. Нэг нь талхныхаа үртэсийг нөгөөгийнхөө хэсэг рүү оруулахыг хатуу хориглоно. Өглөөний цайн дээр талх зүсэх асуудал тулгарна. Мэдээж өөрсдийн идэх зүсмийг өөрсдөө л зүснэ. Миний зүссэн талхнаас идэх дүүд хориотой.
Гэтэл нэгэн удаа ийм парадокс тулгарваа. Өглөө сэрээд талх идэх гэтэл дүү бүх талхыг зүсчихсэн байлаа. Надад зүсэх талх үлдээгүй, тэгээд дүүгийн зүссэнээс авах гэхээр тэр “Миний зүссэнээс битгий ав, өөрөө зүсээд ид” гэж уурлана. Мэдээж дүүгийн зөв.
Тэр хөдөлмөрөөрөө бүгдийг нь зүссэн. Би хүч хэрэглэж болно, гэхдээ дүүг уйлуулбал тэр надтай тоглохгүй. Тиймээс нэг арга сэдэх хэрэг гарна.
Би өнөөдөртөө ширээгээ бүтнээр нь ганцаараа арчих гэрээ байгуулан тохиролцсоноор дүүгийн зүссэн талхнуудыг тэнцүү хуваах эрхтэй болж санаа амарна.
Маргааш өглөө нь би өөрөө занаж байгаад түрүүлж босоод бүх талхаа зүслээ. Мэдээж дүүгийн өмнө өөрийн өмчтэй баатар. “Бүх хогийг шүүрдээд, бүх өрөөг цэвэрлэ, тэгээд гурван зүсэм талх авч болно” гэж би даварна. Дүү намайг бодвол шартай, “битгий хуц өөрөө наадуулаа бүгдийг нь бараарай” гээд уурлаад суучихна. Зургаан настай бацааны ходоод атар талхны дөрөвний нэгийг барвал их юм. Тэгээд л үлдсэн талхнуудыг хэн ч идэхгүй хатчихна.
Бид хоёрын дундын хуулийн дагуу дүү миний өмчид хүрэх эрхгүй. Баахан л зүссэн хатсан талх. Эцэст нь дүү өлссөн хэвээр, би шал дэмий эрт босож баахан талх зүсэж дэмий хөдөлмөрөө барсан хүн. Энэ парадокстой дахиж тулгарахгүйн тулд “талхыг зөвхөн өөрийн идэх хэмжээнд тааруулан зүснэ” гэсэн харилцан хоёр талын тохиролцоог байгуулав. Оюутолгой шиг том биш ч гэсэн бяцхаан улс төржилт дүү бид хоёрын дунд анх үүссэн нь тэр.
Дараагийн жишээ. Нэг нь гэртээ ганцаараа байхад ямар нэг хяналт шахалтгүйгээр эмх цэгцийг цогцлооно. Бид залхуу хүмүүс биш, зүгээр л шударга тэгш хуваарьлалтыг эрхэмлэдэг бацаанууд байж ккккк. Дүү гэрт байхгүй нэг өдөр би таван аяга угаахаар боллоо, асуудалгүй ээ гялалзуулаад хаячий. Гэтэл яаааг дөрөв дэхийнхээ амсарыг арчин байхуйд айлд хононо гэж байсан дүү ороод ирлээ.
Эээе, бацаан чи одоо энэ үлдсэн нэгийг нь арч, тэгээд дөрвөн аяга угаах өртэй боллоо шүү гэж би өөртөө итгэлтэйгээр ширүүхэн зүтгэнэ.
Бацаан мөчөөгөө өгөхгүй ээ, “тэгж яривал таван аягыг 2.5 ба 2.5 аар нь хувааж угаах ёстой байсан, чи дөрвийг нь угаасан болохоор одоо би 1.5 ыг л угаана гэсэн үг” хэмээн мэтгэлцэнэ. Сонин бутархай тоонууд, тэгээд бас аягыг угаах, арчих, хураах гэсэн ялгаатай гурван процесс дунд алалцаан болно.
“Угаах = Арчих + Хураах”, “Хоёрыг Угаах = Гурвыг Арчих + Хураах” эсвэл бүүр “Бүгдийг Угаах = Гурвыг Хураах + Арчих + Гал тогооны 15 хувийг цэвэрлэх” гэх мэт хувилбарууд дэвшигдэнэ.
Хэрвээ дүү тэр өдрөө зүгээр л айлд хоносон бол ямар нэг “ажлын өр” үүсэхгүй, гэрийн бүх ажлыг би хийх байлаа. Майр гялалзан ажиллаж байсан хүн бацааныг харангуутаа ажлын идэвхээ бууруулан гол улс төрдөө орно шүү дээ.
Зиак тэгээд хоол хийнэ гэдэг бол бүхэл бүтэн цогц төсөл юм. Эхлээд бүх ажлаа жагсаагаад, дараа нь тэдгээрт тодорхой хэмжээний өртөг үнэлгээ тогтооно.
Зиа тэгээд би ээжийг найрч гурил элдүүллээ гэж бодоход бас л тодорхойгүй парадокс үүснэ. Тэрхүү ажлыг би өөрөө хийсэн гэж тооцох сонирхол надад бий болно. Харин дүүгийн зүгээс гурил элдэлтийг хамтын төслөөс шууд хасаад үлдсэн ажлуудыг хувааж авах санал гарч ирнэ. Энэхүү харилцан үл ойлголцлоос болж маргаан дэгдэж улмаар дүүгийн цээж болон нүүрэн тус газар агаарын цохилт өгөх боловч энэхүү мөргөлдөөн нь асуудлыг бүр ч дэвэргэх юм.
Иймээс ч хамтран төсөл хэрэгжүүлэх болбол хөндлөнгийн зүгээс гуравдагч этгээд оролцохоос аль болох татгалзана гэх мэтээр улс төржинө шүү дээ.
За тэгээд эдгээр нь хүүхэд насны гэм хоргүй бяцхааан улс төржилт байж ккк.

Прожект #2 Цуйван
Гурил зуурах – 10
Гурил элдэх – 12
Гурил хэрчих – 15
Мах хөргөгчнөөс гаргах – 2
Мах хэрчих – 15
Төмс арилгах – 1 (нэг ширхэг нь)
Төмс хэрчих – 6
Плитка асаах болон унтраах – 2
Хоолыг 5 минут тутамд хутгах болон эцсийн байдлаар гаргах – 8
Энэхүү үнэлгээгээ эхлээд туйлын зөв тогтоох хэрэгтэй. Дүүгийн хувьд гурил зуурах нь амар ажил тул арай их үнэлгээ тогтоож өөрөө авах ашиг сонирхол ажиглагдана. Харин миний хувьд төмсийг гялс арилгадаг тул мөн л өндөр үнэлгээ тогтоож өөрөө гүйцэтгэхийг илүүд үзнэ. Жинхэнэ улс төр эндээс л эхэлнэ. (арилгахаас өмнө 2кг байсан төмс арилгасны дараа 0.5-0.7 кг болдог учир тэр үеийн төмсний ихэнхи жин хальсандаа агуулагддаг эсвэл их шороотой байсан гэж одоо таамагладаг юм)Гурил зуурах – 10
Гурил элдэх – 12
Гурил хэрчих – 15
Мах хөргөгчнөөс гаргах – 2
Мах хэрчих – 15
Төмс арилгах – 1 (нэг ширхэг нь)
Төмс хэрчих – 6
Плитка асаах болон унтраах – 2
Хоолыг 5 минут тутамд хутгах болон эцсийн байдлаар гаргах – 8
Зиа тэгээд би ээжийг найрч гурил элдүүллээ гэж бодоход бас л тодорхойгүй парадокс үүснэ. Тэрхүү ажлыг би өөрөө хийсэн гэж тооцох сонирхол надад бий болно. Харин дүүгийн зүгээс гурил элдэлтийг хамтын төслөөс шууд хасаад үлдсэн ажлуудыг хувааж авах санал гарч ирнэ. Энэхүү харилцан үл ойлголцлоос болж маргаан дэгдэж улмаар дүүгийн цээж болон нүүрэн тус газар агаарын цохилт өгөх боловч энэхүү мөргөлдөөн нь асуудлыг бүр ч дэвэргэх юм.
Иймээс ч хамтран төсөл хэрэгжүүлэх болбол хөндлөнгийн зүгээс гуравдагч этгээд оролцохоос аль болох татгалзана гэх мэтээр улс төржинө шүү дээ.
За тэгээд эдгээр нь хүүхэд насны гэм хоргүй бяцхааан улс төржилт байж ккк.
lol
MISHKA
shonkhor oo
SHONHOR
anchan
goe boljee hugshuun
tststs
Dondog
enkhtor
ganbaa from-s
Зочин
BolnoBaatar
Зочин
Tsaadahiig ni uhaj ---d
Зочин
bi
Tsaadahiig ni uhaj oilgoochee!
zayka
Зочин
sevjid
Зочин
Зочин
Зочин
good
selenge
Зочин
Зочин
Зочин
Батжаргал
beggy
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
suut
whahaha
hoh
Зочин
khuulich sandag
hm
Зочин
he
duu
duu
Зочин
Zochin
Бат
Зочин
kkkk
zochin
NB
ГҮН
бүжин
ogo
hm
hm
unen
Зочин
bg
Duu
Nice
chinii hair
zochin
Зочин
Зочин
Erdene
zochinn
zochin
baazaa
Зочин