Нутгархах болон намчирхах үзлийг оновчтойгоор ашиглах санаа
Барилдааны үеэр үзэгчдийн сэтгэл хөдлөл туйлын ихээр илэрч яг л хөлбөмбөгийн фанатууд шиг хоорондоо занчилдах шахсан аж.
Сая хэд хоногийн турш бөхийн өргөөнд “Нутгаа дуурсгана” хэмээх тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаан болж өнгөрлөө. Хүмүүс маш ихээр сонирхож, нутаг нутгийн балиашгууд сэтгэл догдлон үзэцгээж, бөх сонирхдоггүй нөхдүүдэд хүртэл ихэд таалагдсан тун давгүй тэмцээн болсон юм. Барилдааны үеэр үзэгчдийн сэтгэл хөдлөл туйлын ихээр илэрч яг л хөлбөмбөгийн фанатууд шиг хоорондоо занчилдах шахсан аж.
Тэнд хамгийн хүчтэй багууд нь Говь-Алтай, Архангай, Увс, Өвөрхангайн бөхчүүд байлаа. Эдгээрийн дундаас Говь-Алтайн “Хантайшир” дэвжээ түрүүлсэн юм.
Уг барилдаан яагаад хүмүүсийн анхаарлыг тэгтлээ ихээр татаж, туйлын сонирхолтой болсон нь бидний нутгархах үзэлтэй холбоотой.
Нутгархах үзлийг юунд хэрхэн зөвөөр ашиглаж болох вэ?
Би их гоё романтик мөрөөдлөө дэлгэчихье дөө. Аймаг болгон өөрсдийн хөлбөмбөгийн клубтэй. Зарим аймгууд нь бүр хоёр багтай. Тэгээд улсын хэмжээнд нийтдээ гучаад баг 15 15 –аараа дээд доод хоёр дивизионд хуваагдаад жилд 28 тоглолт хийж аваргаа тодруулдаг. Улирлын төгсгөлд дээд лигийн муу тоглосон гурван баг доод лиг рүү унаж, доороос мөн гурван баг дээшээ гарч ирдэг, яг л ёвропын улсууд шиг. Бас бүх багуудын хооронд цомын тэмцээн болдог, яг л FA cup шиг. Манайхаас бусад улс болгон бараг хөлбөмбөгийн мэргэжлийн лигтэй байх дөө. Өнөө муу Казахстаны хөлбөмбөгийн лигийн мэдээ uefa.com дээр дэлгэрэнгүй гардгийг хараад атаархах сэтгэл төрдөг ш д.
Том жижиг гэлтгүй улс болгон хөлбөмбөгийн мэргэжлийн лигтэй болсон өнөө цагт манайх ч гэсэн юугаараа хоцрохов болчихмоор л санагдана.
Мэдээж хамгийн том асуудал бол өнөөх л ЭДИЙН ЗАСАГ ХӨРӨНГӨ МӨНГӨ. Гэхдээ үүнд гарц бий.
Бусад жижиг улсуудаас бидний ялгарах том онцлог нь НУТГАРХАХ ҮЗЭЛ. Жижигхээн Словеньд лав л тийм олон нутаг, нуга байдаггүй нь лавтай.
Аймаг болгон нутгийн зөвлөлтөй, аймаг болгон олон бизнесмэнүүдтэй, нэг үеэ бодвол манай Монголчууд чинь бас ч гэж хөрөнгөтэй болсон цаг.
Нэг аймгийн уугуул томоохон хэдэн бизнесмэнүүд нь нийлж байгаад төрсөн нутагтаа ганц хөлбөмбөгийн талбай барьчих чадалтай л гэж бодогдохын. Тийм сүртэй томоор яах вэ, 1000-2000 хүний суудалтай байхад л болно шүү дээ.
“Өнөөдөр манай талбай дээр Сэлэнгийнхэн ирнэ, эртээд хожигдчихсон, өнөөдөр будаа болгоно доо” гээд л залуус хоорондоо хөлбөмбөг ярьж, ганц удаа кино үзэх мөнгөөр нутгийнхаа найзуудыг, нутгийнхаа залуусын хөлбөмбөг тоглохыг харж өнгөрөөдөг хэвшил тогтчихвол юутай сайхан бээ. Үнэндээ аймгийн төвүүд дээр залууст цагаа зөв өнгөрөөчихөөр олигтой зүйл байдаггүй. Олигтой зүйл гэж угаасаа хэдэн баарнаас өөр юу ч байхгүй.
Бид наадамлаж сурсан улс, хөлбөмбөгийн тоглолттой өдрүүдэд хөлбөмбөгийн ногоон талбайнхаа эргэн тойронд нэгэн өдрийг баяр цэнгэл мэт хөгжилтэй, зугаатай өнгөрөөдөг болчихвол гоё доо уг нь.
Манайхан угаас нутгархах үзэлтэй юм хойно аймаг болгон бусдаасаа илүүд гарахыг хичээж өөрсдийн клубуудээ өөд нь татах учиртай.
Сонирхогчид, үзэгчид ихсээд, ивээн тэтгэгчид бий болоод, тоглогчид нь ядаж л Монголдоо од болоод ирэхээр эдийн засгийн асуудлууд шийдэгдэж, аймаг болгоны жижигхээн клубууд бараг ашгийн байгуулга болж чадна.
Хорин нэгэн аймаг бүгдээрээ өөрсдийн клубтэй, зарим нь бүүр хоёр ч клубтэй, тэнд бяцхан бяцхан дэрби, ривалууд болдог.
Түүнчлэн гаднаас легионерууд авчирч цус сэлбэлт хийж болно. Мэдээж Кристиан Роналдо байтугай, Оросын дундаж багийн нэг нөхөрт улсын төсвөө амлаад манай клубуудэд ирэхгүй нь тодорхой. Харин Баянөлгийчүүд хэдэн казах залуучууд гаднаас авчирч тоглуулна гэвэл амьдралд арай ойр. Дорнодынхон, Хэнтийнхэн сайн тоглодог буриадуудыг авчирч гарааны бүрэлдэхүүндээ багтаагаад л. Гэх мэтээр юмыг жижиг юмнаас нь эхлэж болно шүү дээ. Ер нь жил болгон арван хүүхдийг Барселонагийн ч юмуу, Манчестрийн ч юмуу ёвропын томоохон багуудын хөлбөмгийн сургуульд төсвийн зардлаар явуулсан ч яадаг юм.
Гэхдээ эцсийн зорилго нь манай клубууд ядаж азийн түвшиндээ өндөр хэмжээний өрсөлдөөн үзүүлдэг, азийн аваргуудын лигт өрсөлддөг болох явдал шүү дээ. Тиймээс бидэнд ядаж хоёр томоохон баг хэрэгтэй. Шотландын загвар бол яг тохирно. Шотландын лигт ёвропын хэмжээнд өрсөлддөг ердөө хоёр л баг байдаг. Селтик Гласгов, Гласгов Рэйнжирс гэсэн нийслэлийн хоёр баг л улсынхаа лигт ээлжлэн түрүүлдэг гэхэд хэлсдэхгүй. Маш том ривал, маш том нэр төр, маш том ашиг сонирхол энэ хоёр багийн өрсөлдөөнд бий.
Манайд яг иймэрхүү маягаар нийслэлээсээ хоёр том баг гаргаж болно шүү дээ. Тэр хоёр баг нь л ерөнхийдөө лигтээ ээлжлэн түрүүлдэг, хамгийн шилдэг тоглогчид нь тэндээ тоглодог, аймгийнхан тэр хоёр багийн нэгийг хожлоо гэхэд маш том баярт үйл явдал мэт хүлээж авдаг. Хэрэв өөр нэг жижиг баг тэр хоёроос илүү гарч түрүүлбэл тэр нь түүхэнд дурсагдахуйц үйл явдлаар бичигддэг, тиймэрхүү зүй тогтолтой бол гоёо, хөлбөмбөг ч хөгжинө дөө.
Селтик, Рэйнжирс хоёрыг шашин заагладаг. Харин манай хоёр том ривалыг юу зааглаж, хооронд нь өрсөлдүүлэх тэр хор шарыг бий болгох вэ? Мэдээж нийслэлийн олон мянган иргэд нутгархана гэж огтоос үгүй. Миний бодлоор МАХН, АН байж болохоор.
Хүүхдүүд нь төрөх газаргүй болчихоод байхад л энэ хоёр маань ч зэрэгцүүлээд сайхан “ихэр хоёр” цамхаг босгож байна даа. Мөнгийг бол олноо олно, юмыг хүсвэл чаднаа чадна.
Нэг баг нь улаан өмсгөлтэй, цамцан дээр МАХН –ын логотой. Нөгөө баг нь Цэнхэр өмсгөлтэй, цамцан дээрээ АН –ын логотой. Мэдээж улаан цайм Хувьсгалт хөлбөмбөгийн клуб ч юмуу, ардчилсан социалист хөлбөмбөгчид, FC Алтан гадас, Ардчилсан клуб гэх мэтээр нэрлэхгүйгээр, ерөнхийдөө цаад эзэд нь л энэ акулууд байхад болох нь тэр.
Хоёр клуб хоорондоо тоглох үед стадион даяараа улаан цэнхэрээр хуваагдсан фанатууд шаагилдаад л.
АН –ын баг гадаадаас лаг үнэтэй нэг том тоглогч авчраад л, Ху –чууд яаж зүгээр харж тэсэхэв бүр лаг дасгалжуулагч авчраад л гэх мэтээр алалцаж өгнө дөө, эцсийн дүндээ хөлбөмбөг л хөгжиж байвал барав.
Ер нь хөлбөмбөг гэлтгүй энэ намчирхах үзэл, энэ нутгархах үзлийг сагс, воллэйбол гэх мэт багийн спортуудыг хөгжүүлэхэд түлхэц болгон ашиглахад юу нь болохгүй гэж.
aanhaa goe shuu hugshuun
dalantav
ljbb
Залуу
shawi
Bold from London
Зочин
king
Eba
Зочин
nyamaa
king
Зочин
Зочин
hooe
Beggy
ayar
omogshlol
Зөгий
new guest
ooonoo
bg
Batzaya
FaNaT
tom
Зочин
Amaraa
Хаха
banaa
2010
Болжээн аа
Зочин
ЕБХ
gan
yorooloor bolog
Зочин
Зочин
Зочин
Би бас дахин би
Уншигч
Gaihaltai
kk
Shinee
соёлоо
ganzo
fen
fen
Зочин
nausica
Зочин
Зочин
Зочин
ankhaa
Зочин
gankhuyag
sonirholtoi
Har
хэлэээл байгаан
Mongol hun
ОРанж
Mongol
Зочин
жой
sanaa
zochin
Монгол
Зочин
Хэрцгий хэрэм
Зочин
dosu
dosu