Бичиг үсэг бол хүн төрөлхтний соёлын хамгийн чухал ололт билээ. Монгол бол эртний соёлт үндэстэн. Мэдээж зарим шалгуураар нүүдэлчдийн соёлыг дэлхийн томоохон иргэншилтэй харьцуулшгүй байх. Гэвч бичиг үсгийн соёлоор иргэншлүүдтэй өрсөлдөнө.   Монгол бичиг бол Газар дундын тэнгисийн дорнод эрэгт үүссэн 30 мянган жилийн тэртээх эртний Шүмэрт үүссэн латин-кирилл, араб үсэгтэй гарал нэгтэй, хамгийн гол нь авиа тэмдэглэдэг туйлын боловсронгуй бичиг. Дорнын бичгүүдээс хятад дүрс үсэг үг тэмдэглэдэг, төвд үсэг үе тэмдэглэдэг. Эртний Хүннүд ирсэн хятад заншлаач “Хүннү нар бичиг үсэгтэй, бичиг үсэг нь фунан /өнөөгийн энэхэг хятадын хойг дахь эртний улс/ бичигтэй төстэй” гэж бичсэн байна. Олон соёлт үндэстэн бичиг үсгийг өөрийн болгон олон мянган жил хэрэглэж ирсэн, латин бичиг европ дахины бичиг болж, хожим үнэн алдартны шашинтнууд латин үсэгт тулгуурласан кирилл бичгийн зохион хэрэглэж эхэлсэн бол нүүдэлчдийн шохоорхол, соёлын ололтын аль сайныг хэрэглэх эрмэлзэл нь 10 гаруй бичиг сольсны эцэст эртний арамейгаас /сири/ согд, уйгураар дамжуулан авсан монгол бичигт тогтжээ. Басхүү бид өнөөдөр авиа тэмдэглэдэг кирилл үсэг хэрэглэж байгаа бөгөөд удахгүй латин үсэгт шилжиж магадгүй байна.

Монгол бичгийн өндөр боловсорсныг батлах давуу тал нь авиа тэмдэглэдэг юм. Авиа тэмдэглэдэг бичгийг урдаас нь хойш-латин, кирилл, хойноос нь урагш-араб, дээрээс нь доош-монгол гэсэн гурван янзаар бичдэг. Гэхдээ Монгол бичгийн нөгөө бичгүүдээс ялгарах онцлог давуу тал нь нь дорнын уламжлалд тун сүрхий зохицжээ. Төвд-хятад бичиг, зарим үед монголчуудын зохион хэрэглэж байсан дөрвөлжин, соёмбо бичгийн маягаар бичдэг эвхмэл, торгоны хээ маягаар бичдэг дугуй ланз, бийрийн бичээс, хичээнгүй болон таталган гэсэн хэдэн янзаар бичиж болдог нь дорнын соёлын уламжлалыг ч өөртөө шингээж чадахуйц өндөр түвшинд хүрч боловсронгуй болсны нотолгоо юм.

Нэгэнтээ Вьетнамын ЭСЯ-ны хүлээн авалтад очиход ханандаа улаан давуун дээр цагаан өнгөөр “Хос уянга” бичиж татсан байв. Элчин сайд нь “Манай Вьетнам улс бичиг үсгийн их соёлтой, энэ бол манай үндэсний бичгээр бичсэн хос уянга, та бүхнийг ирэхэд хүндэтгэн бичүүллээ” гэж бахархан тайлбарлаж билээ. Би ч талархаад Монголд бас “хос уянга” бичих эртний уламжлал бий, ялангуяа XIX, XX зууны эхэн үеийн Монголын яруу найрагч Инжинааш, Гүлрансын “хос уянга” хэлбэрээр шүлгүүд их алдартай, өнөөгийн Монголын яруу найрагчид ч хос уянга хэлбэрээр шүлэг бичдэг гэхэд ихэд сонирхож, удтал ярилцаж билээ. Түүний эхний асуулт “Японы хайкугаас ямар онцлогтой вэ?” Түшмэдийн, худалдааны, эрдэмтний гоёмсогоор бичиж билгэдэн өлгөдөг тогтсон хэллэг бүхий хос уянгын тухайд ес есөн үгээр бичдэг, тэр нь гурваар уншихад нэг утга, бүхлээр уншихад бас нэг утга, солбиж уншихад бас нэг утга гарах ба үг нэг агуулгатай байдаг тухай удаан ярилцсан. Хожим Хонгконгд тэндэхийн архитектор, одоогийн төв талбайд байгаа МСS цамхагийн зургийг гаргасан залуу “Би Монгол бичгийг судалж байгаа, их олон янзаар их гоёор бичдэг, архитекторын хувьд гайхамшигтай үсэг шүү” гэж байсан. Эвхмэл Монголоор нэрээ бичсэн нэрийн хуудсаа өгөхөд их талархан авсансан.

Нүүдэлчдийн бичиг үсгийн соёлд бийр янтай хэрэглэх соёл тун уламжлалтай. Эртний бичээч нар бийр янтайгаа аминаас илүү хайрлах агаад ховор нандин эд байв. Хадгаар ороож, гоёмсог уутанд хийж дээр өргөн авч явдаг. Сайн бийр янтай үнэт хөөрөг, чулуун соруулаас ч үнэтэй. Чулуугаар хийсэн үе дамжин эдлэдэг, нарийн гоё хийцтэй, хэн эдлэж байснаас хамаарч үнэ цэнэ нь тодорхойлогддог эд байв. Ухаант мэргэдийн хэрэглэж байсан бийр янтайг “их авъяас эерэг эрчим, аура” нь шингэсэн гэж үзэн хүндэтгэн залдаг байжээ. Өөрийн хошуунд эрдэмт хүн төрүүлэхийг билгэдэн авъяастай хүний бийр янтайг хошуу дамжуулан хулуух ч тохиолдол байжээ.

Энэ нь сайн бөхийн зодог шуудаг, ясыг хулгайлдаг ёстой төстэй. Эрдэмт хүнийг таалал барихад бийр янтайг залж ухаан билгийг нь хүндэтгэдэг байжээ. Коммунист сүйтгэлийн жилүүдэд бичгийн эд өлөг их сүйдэж, өдгөө үлдсэн нь ховорджээ. Гэхдээ Монгол-кирилл бичиг бол Монгол Улсын ард иргэдийг 100 хувь бичиг үсэгтэн болоход нөлөөлснөөрөө дэлхий нийтэд үнэлэгдсэн ЮНЕСКО-гийн шагналт бичиг. Кирилл үсгийг авч хэрэглэхэд үсгийн дүрмийн эртний уламжлалт судалгаа сайтар хөгжсөн нь нөлөөлсөн учраас мөн л Монгол бичиг. Монголчууд түүхэн туршдаа авч хэрэглэн бичиг үсгийхээ хагасыг өөрсдөө зохиосон бол тэн хагасыг бусдын боловсронгуй бичиг үсгийг өөрт тохируулан авч хэрэглэж ирснийг бодож үзвэл, Киданчууд яг ийм шалтгаанаар их бага хэмээх хоёр бичигтэй байсныг үзсэн ч кирилл бичиг ч бас Монголчуудын соёлын нэгэн ололт билээ. Өнөөгийн Монгол улс хос бичигтэн улс.

...Мянган оны учир шалтгааныг бийр бэхсээс асууж... гэж эхэлдэг Ванчинбалын Инжинаашийн сайхан шүлэг бий. Бичгийн соёл, яруу найргийн авъяас билэг нь тухайн хүний зэрэг зиндааг тодорхойллог байлаа. Өнөө цагийн бичгийн ихэс харин юугаар гангарч, зэрэг зиндаагаа тодорхойлох вэ? Монголд “бичгийн хүн” гэсэн ойлголт бий. Энэ бол эрдэмд нэвтэрсэн, авъяаслаг хүн гэсэн утга илэрхийлдэг. Голчлон төрийн зүтгэлтэн, цэцэн түшмэл, төрийн хар хүний тодорхойлоход хэрэглэдэг.

Бичгийн хүний гоёл нь бичгийн хэрэгсэл байлаа. Үл ялиг гажихад анх шинэ тулгар Ардын засгаас европ маягийн одон буй болгоход тухайн үеийн нийгмийн онцлогоос шалтгаалж “бичгийн гавъяаны” болон “байлдааны гавъяаны” одонтой болгосон юм. Хожим бичгийн гавъяаны одонг “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” гэж нэлээд коммунист маягаар нэрлэн, хар ажлын багаж зэвсгийн зурагтай болгон өөрчилсөн юм. Ийнхүү бичгийн гавъяа балран дарагдсан ч эдүгээ эргэн сэргэж байна. Хуучны эд үнэ цэнэтэй болжээ. Баячуулд хөөрөг, гаанс эргэн ирлээ. Бийр янтай харин ховорхон цуглуулгад оржээ.

Нүүдэлчид чанар чансаатай, үе дамжин хэрэглэх нарийн хийцтэй эдийг ихэд сонирхон хэрэглэдэг уламжлалтай. Эр хүний чимэг эмээл хазаар, хөөрөг, гаанс, хутга хэр бэлтэйг, хэр мэдрэмжтэйг илтгэх учиртай. Эдгээр эдлэлийн үнэ цэнийг хийцээр нь тодорхойлдог байжээ. Олон арван бодын үнэтэй төө соруултай гаанс, үнэт чулуун хөөрөг, батноров хийцийн хутга, дариганга хийцийн эмээл, Далай Чойнхор хийцийн хазаар. Хятад аль болох ногоон өнгөтэй пийсүү чулууг эрхэмлэдэг бол Монголчууд аль болох цагаан өнгөтэй хашийг их эрхэмлэдэг байв.

Орчин үеийн хүмүүс эртний энэ хүндтэй эдлэлийг бүрэн орлох, сэтгэлийн таашаалыг дүүрэн хангахуйц эдийг үгүйлж байна. Хөгжмийн зохиолч, яруу найрагч, нийтлэлч, улсаа төлөөлөн гэрээ хэлэлцээрт гарын үсгээ зурдаг төрийн өндөр албан тушаалтан, зураач, мэдээж бизнесмэнүүд товчхондоо улс үндэстний оюун санааны элитүүд. Эрх мэдэл, авъяас билэг, оюун ухаан хүч чадал, хүлээн зөвшөөрөгдсөн байдал, зэрэг зиндаагаа хэрхэн харуулах вэ? Бусад хүмүүс таныг хараад л хүндэтгэхийн тулд, товчдоо шууд танигдахад чухам юу хэрэгтэй байна вэ? Юу дутаад байна? Мэдээж бичгийн хэрэглэл. Ялангуяа дорныхны хүндэтгэн дээдэлдэг төрийн хүний эрх мэдэл, зэрэг зиндаа ухаан, чадлыг илэрхийлэх бичгийн хэрэгсэл. Орчин үед бийр янтай хэрэглэхгүй нь мэдээж.

Компьютер бий болж л дээ. Гэхдээ улс хоорондын болон олон талт гэрээ хэлэлцээрийг “үзэглэх” гэсэн ойлголт бий. Энэ нь улсаа төлөөлөн хоёр талт болон олон талт гэрээ хэлэлцээрт эрх бүхий хүн гарын үсгээ зурахыг хэлнэ. Үүнд хамгийн гол зүйл бол үзэг юм. Өнөөдөр Монголд “үзэг л орж ирээгүй” байна. Харин тэр үзэг нь...  Орчин үеийнхэн бол ямар ч эргэлзээгүй “Montblanc” гэж нэрлэнэ.

Дэлхийн аль л алдартай брэнд цугладаг их дэлгүүр, өндөр зэрэглэлийн зочид буудал, худалдааны нэртэй гудамжинд зургаан талт дугуй өнцөгт цагаан одны дүрс бүхий логотой өндөр зэрэглэлийн дэлгүүр олонтаа тааралдана. Энэ бол “Montblanc”-ын дэлгүүр.  “Montblanc” бол Европын хамгийн өндөр мөнх цаст оргилын нэр. Францаар “Mont Blanc”, Италиар “Monte Bianco” гэдэг нь “Цагаан уул” гэсэн үг юм. Монголчууд Европчуудын үхэшгүй мөнхийн бэлгэдэл гэдэг “Эдельвейс” цэцгийг “Цагаан уул” гэж нэрлэдэгтэй адилхан байгаа биз? Брэндийн зургаан талт од нь уулын оргилыг дээрээс нь харсан дүрс юм. “Montblanc” бол мөнхийн брэнд.

Улс орон дэлхий дахинд нээлттэй болохын хирээр, хөгжин дэвжиж, харилцаа холбоо тэлэхийн хэрээр олон олон брэндүүд Монгол орж ирж байна. Гагцхүү “үзэг орж ирсэнгүй”. Үзэг орж ирсэнгүй гэдгийн учир нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн үзэгний брэнд “Montblanc” орж ирээгүй байна гэсэн үг. Өнгөрсөн хорин жилд гадаадаас машины үнэтэй үзэг өвөртлөж ирсэн хүн хэд бол? Машины үнэтэй гэдгийн учир нь хуучин цагт сайн эдийн үнийг сайн мориор хэмждэг байсных.

Автомашиныг хоёр ангилдаг “Бенз ба бусад гэж” хэмээн ярьдаг шиг үзгийг “Montblanc” ба бусад” гэж ангилдаг. “Montblanc” бол дэлхийн үзэгний зах зээлд тэргүүлэгч. Ялангуяа  “MEISTERSTUCK 149”. Нэг ийм үзэгтэй бол хүзүүндээ алмазан зүүлт зүүснээс ч бардам алхана. Ийм үзгээр гарын үсэг зурна гэдэг орчин үеийн хүнд эртний хаад үнэт чулуун  тамгаар гэрээг баталж буйгаас огтхон ч ялгаагүй билээ.

Энэ үзгэнд бодит үнэ цэнээс гадна соёлын, уламжлалын асар их үнэт өв соёл шингэсэн байдаг. “Montblanc” бол баячуулд таагүй ханддаг өмнөх нийгмийн үзлээс ангидаар сэтгэж шуудхан хэлэхэд хөрөнгө юм. Удах тусам үнэ цэнэтэй болдог, дахин давтагдашгүй, эрх мэдэл зэрэг зиндааг илэрхийлэгч сүлд, билгэ тэмдэг юм. Сүүлчийн энэ шинж чанарт “Montblanc” үзгийн гол үнэ цэнэ бий. Нарийн хийц, өндөр технологи, соёл шилдэг өв уламжлал, давтагдашгүй шинж чанарыг шаарддаг өндөр шаардлагатай хэрэглэгчийн сэтгэлд бүрэн нийцдэг билээ.

Дорнынхон бол дотоод хүч, илээр бус билгэдлээр, оюун санаагаар өөрийгөө илэрхийлэх дуртай. Хүрэмний дотоод энгэрт зүүсэн “Montblanc” бол дорнын хүний дотоод бахархал, өөртөө итгэх итгэл, бусдад үнэлэгдэн, хүндлэгдэх дотоод хүч чадлыг илэрхийлнэ. Та гарын үсэг зурахдаа “Montblanc” гартаа барьж байвал гартаа эрх мэдэл ба нэр төр, хүндлэлийг атгасан гэсэн үг. Таны эргэн тойрон буй хүмүүс таны гар дахь үзгээс хэнтэй хамт байгаагаа, ямар томоохон үйл явдлын гэрч болж байгаагаа ойлгоно.

“Montblanc”-ын логоны онцлог шинж нь эмэгтэйчүүдэд ч таалагддаг. Тэд бол ертөнцийн нөгөө хагас биш үү? Эцэст хэлэхэд та гартаа “Montblanc” барьсан л бол эрх мэдлийн очир таяг, Монголчилбол эрдэм соёлын хасбуу тамга барьсантай адил юм. Ирээдүйтэй авъяастнууд, хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн дээд давхаргынхан, өрнө дорнын уламжлалт соёлын үнэт зүйлсийг үнэлэн хүндэтгэдэг хэн боловч өөрийгөө таниулахын тулд “Montblanc”-ыг гартаа барих тэр цаг үе ардчилсан хувьсгалаас хойш 20 жилийн дараа Монголд айлчлан ирлээ.

Өнгөрсөн “Мянган оны учир шалтгааныг бийр бэхсээс асууж...” гэж Инжинааш бичсэнчлэн ирэх мянганы учир шалтгааныг “Montblanc”-аас асуух цаг ирлээ.