Яаж эдийн засагч болох вэ?
Эдийн засагч болохын тулд эдийн засаг, эдийн засагч хоёрын ялгааны тухай мэдэж авах хэрэгтэй. Эдийн засаг ихэвчлэн унах хандлагатай байхад эдийн засагч гол тєлєв дэвших чиглэлтэй байдаг.
-фельетон-
Эдийн засаг нь эдийн засагчийнхаа элбэг хангалуун амьдралын баталгаа болдог байхад, эдийн засагчид эдийн засгийн уналтын vндсэн шалтгаануудын нэг болох нь олонтаа. Эдийн засаг хаана уруу дорой байна, тэнд эдийн засагчдын нэр хvнд єндєр байдаг ба үүнийг эдийн засгийн зургадугаар хууль гэдэг.
Эдийн засагч хvн сургуульд олж авсан боловсрол болон шинжлэх ухаан техникийн ололтыг байнга амьдралдаа хэрэглэж байдгаараа онцлог юм. Тухайлбал, эгэл хvн, эдийн засагч хvн хоёр хонь тоолж байна гэж саная.
Эгэл хvн хониныхоо зөвхөн толгойг нь тоолох ба тэгэхдээ цээжээр тоолно. Харин эдийн засагч хvн хонины хөлийг тоолох ба гарсан дvнг нь дөрөвт хувааж vнэн зөв хариуг гаргана. Энэ бvхнээ тооны машин ашиглан бодно.
Эдийн засагчид тооцоо хийхдээ өрхийнхдөө ашиг олохоор, улсынхныг өндөр цалин авахаар бодож хийдэг. Эдийн засагч хvн ямар ч муу мэдээг хvнд хvргэхдээ утга санааг нь өөрчлөхгvйгээр сайн мэдээ болгож чаддаг байх ёстой. Тухайлбал, нэг хvнд ногдох хvнсний хэмжээ багассан тохиолдолд “Нэг хvнсэнд ногдох хvний тоо нэмэгдлээ” гэж мэдээлэх жишээтэй.
Эдийн засагчийн хувийн ТYЦ дээр ихэвчлэн “идэвхтэй баланс” ажиглагддаг бол улс орны хэмжээнд очихоороо “идэвхгvй баланс” болдог. Эдийн засагч хvнээс мєнгє авах болбол шууд газар дээр нь тоолж авах ба vvнийг “дебeт” гэнэ. Харин эдийн засагч хvн бусдад өгөх мөнгөө хэзээ ч шууд vл өгөх ба өөр хэн нэг хvнээс авчих, надад өглөгтэй хэмээн гуйлга гувчуулах бас тvvнийг “кредит” гэнэ. Эдийн засагчид бvх юмыг тэр ч бvv хэл, хайр сэтгэлээ ч арвилан хэмнэдэг байх шаардлагатай.
Саяхан “Сант марал” сангаас нийслэлийн 1000 дурлагчийн дунд явуулсан судалгааны дvнгээс харахад сонин дvр зураг гарч байна. Эдийн засагч бус дээд боловсролтой хvн 40 наслахдаа хориод удаа дурласан байхад мөн ийм насны эдийн засагч хvн тvvнээс гуравны хоёроор цөөн дурласан байх ба нийт дурлалтын 99 хувьд нь өндөр vр ашигтай байжээ.
Гэтэл цаад жирийн дурлагчийн нийт дурлалын наяад хувьд ашиггvйгээр vл барам тал хувь нь илэрхий алдагдалтай байжээ. Энэ судалгаагаар эдийн засагч хvн нэг дурлал тутмаас дөрвөн дурлал хэмнэж байгаа нь ажиглагдсан байна. Зарим эдийн засагчид амь насаа хэмнэх vvднээс эрт нас барах тохиолдол ч ажиглагддаг гэж зарим судлаачид бичсэн байдаг.
1996
Зочин
Зочин
Osohbayr
Хатантуул
QQ
Гантогтох
sdfsdf
Болор
unshigch
Өнөболд
zochin
Нандин Эрдэнэ. Ц
Төмөрбаатар
нямхишиг
Б. Дэлгэрхангай
тэлмэн
хүрлээ
хүрэлээ
Өгзгөөрөө толгойгоо хийсэн хүмүүст хандаж хэлхэд
Зочин
Зочин
Зочин
быбы
ыы
Зочин
х
нэргүй
KKK
Цэнддоо ахаа хүсэлт байна.
KIKI
zochin
Enhbayar
Зочин
Ankhaa
Ankhaa
Amaraa
Daanch tiim baih aa
бут
Эдийн засагч
xyz
xyz
Зочин
xyz
Зочин
ERGUU MAL
Зочин
Зочин
Zochin
heheh
Эрдэнэ
Эдийн засагч
хуульч
хуульч
HEheh
HEheh
bbn
Бат
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ediin zasagch
Фэн
Зочин
Зочин
Зочин
Kenzo
1