Улаан мах олддог, улайх нүүр олдохгүй
Мөнгөний ханш хуучин цагаас их өөр болсон ч хотынхон мотоциклийн үнээр хоногийн махаа авч байгаа мэт.
Манай хөдөөнийхөн сайн мэдэж байгаа. Дээр үед "ИЖ-Планет" гэдэг мотоциклийг овоо чөмөгтэй эрчүүд 6000 төгрөгөөр худалдаж аван гангардаг байлаа. Одоо бид үхрийн тал хавирга авах гээд дэлгүүрт ороход өмнөөс 6000 гээд зогсож байна.
Мөнгөний ханш хуучин цагаас их өөр болсон ч хотынхон мотоциклийн үнээр хоногийн махаа авч байгаа мэт.
Монгол оронд өвлийн хүйтэн эхлэхээр барилга, зам засвар, газар тариалан, алт олборлолт, зэрэг амьжиргааны гол гол ажлууд бүрмөсөн зогсдог. Бас тарвага зурам ичдэг. Ганцхан үлдсэн үйлдвэрлэл нь таван хошуу мал бэлчээр дээрээ дэрийгээд хоцордог. Нүүдлийн мал аж ахуй бол дөрвөн улирлын турш төдийгүй хагас бүтэн сайн гэхгүй тасралтгүй үргэлжилдэг маллагаа юм. Тийм байтал яагаад махны үнэ өсөөд байдаг юм бол. Манай орны бүх аймаг суманд зөвхөн мал аж ахуй л байна. Нэг хүнд хорин мал оногдож байна. Ийм элбэг юмны үнийг өсгөнө гэдэг бол гайхалтай чадварлаг арилжаа наймаа юм. Нөгөө талаас ханахаа мэддэггүй даварсан луйвар гэхээс өөр хэлэх үг олдохгүй нь. Нэг килограмм мах 6000-д хүргэх зардал нь юундаа шингээд байгааг хар ухаанаар бодоод бодоод "бодын дөрвөн шийр" л харагдана.
Тэр дөрвөн шийр өөрөө өглөө яваад хоолоо олоод идчихнэ. Өөрөө орой ирээд хэвтчихнэ. Дөрвөн шийрэн дээр байгаа мах нь малчин, компани, аж ахуйгаас зардал нэхдэггүй.
Хэрэв бид гурил идэх гэж байгаа бол будааг ургуулах, нүдэж тээрэмдэх, шигшиж савлах гээд нажидтай их ажиллагаа орж бүтэн жилийн хүлээлт хөдөлмөр зарцуулдаг. Тэгвэл малыг мах болгоход малын хулгайч нар 15 минутын дотор амжуулдаг болчихсон гэдэг.
Эрчимжсэн мал аж ахуй гэдэг аргаар дэлхийн бусад орнууд махсаагаа гаргадаг. Түүнд бол тэжээл, уух ус, цахилгаан дулаан гээд бүх юманд өртөг шингээд их ойлгомжтой харагддаг. Мах үнэтэй байхаас аргагүй ажиллагаатай нь харваас андашгүй. Гэхдээ л Австралид хурга наян мянга, том иргэ монгол мөнгөөр чүү чамай гучин мянган төгрөгт дүйж зарагддаг. Саяхан яваад ирсэн Халимагт бүх юм үнэтэй. Мах ч үнэтэй гэж ярьцгааж байсан. Үүнд нэг килограмм үхэр 3200, адуу 5600, гахай 9000, хонь 12600 гэсэн монгол төгрөгтэй дүйх ханш байсныг зориуд тэмдэглэж авсан юм. Хонины мах яагаад ийм их үнэтэй гэхээр тэнд хонь бэлчих талбай хомсоос гадна уг мал өөрөө цөөн тооны, дундад Азийн чигийн орнууд хонь тансаг хэрэглээнд ордог зэрэг хүчин зүйлээс үнэ өндөртэй болсон аж. Биднээс хэд дахин өндөр өртгөөр тэжээж мах болгодог үхэр одоо манай зарагдаж байгаа үнэнээс хоёр дахин бага байгаа юм. Эрх биш ашиг олдог л болоод тэгж зарж байгаа.
Дотоодод өртөг багатай, хамгийн элбэг байх магадлалтай махны үнийг ингэж зориудаар өсгөөд эхлэхээр бусад өндөр өртгөөр бүтдэг хүнсний бараа дагаад үнээ нэмэх нь гарцаагүй. Энэ нь улс орны эдийн засагт аюултай хор нөлөөтэйгээс гадна жирийн ард түмнийг улам туйлдуулж сорон мөлжиж буй хэрэг юм. Махны үнийг зориудаар өсгөж дундаас нь үлэмж ашиг олдог нөхөд бол малчид биш ченжүүд ба түүнийг зохицуулдаг улстөрчид юм. Энэ өвөл зуд болсон, их олон сая мал үхсэн, одоо үлдсэн мал нь ясан хэдрэг туранхай гэсэн үнэгүй сайхан сурталчилгаа явагдсаны буянд ченжүүд амандаа багтсан үнэ хэлж махчин монголчуудыг боож байна. Махнаас болж бухимдал үүсчихлээ. Улаан мах олддог, улайх нүүр олддоггүй гэсэн үг байдаг. Хэт нь мах шиг элбэг юмгүй болно байх. Хэдийбээр зах зээлийн эрэлт хэрэгцээ зарчим нь ийм боловч бусдыг хэт луйвардах нь заавал нэг муу үр дагаварт хүргэдэг. Үхрийн мах кг нь 6000 төгрөг. Ийм үг амнаас нь яаж гарч чадаж байна аа? Мах бэлтгэн нийлүүлэгчид ба төр засгийн төлөөлөгч нар яаралтай цугларч харилцан тохиролцож арга хэмжээ авахгүй бол ноцтой байдал үүсэхэд бэлэн байна. Махны үнийг тогтвортой барих зорилгоор олон тэрбумын урьдчилгаа мөнгө авч намар идэш бэлтгэдэг, үүгээр дагнасан нөхдүүд бий. Дээр нь бодлого баригч ХХААХҮ-ийн яам хүртэл байгаа. Тэдний хийсэн ажил, боловсруулсан бодлого нь энэ арай биш биз дээ.
бар
цолмон
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
nuutsiin mah gej biznes bna
badamjunai
Gangaad bas ataarhnaa
Gangaad bas ataarhnaa
Зочин
nergui
xcfbg
зочин
Irgen
ZOCHIN
Зочин
ojoo
Зочин
Зочин
Зочин
Зочин
болъёоо
Зочин
Зочин
Бадамжунай
MONGOL ZALUU