ТРАМП: Би хэзээ ч бууж өгдөггүй
Хаашаа л харна чиний хувьд бүх юм дууссан гэж хэлж байгаа нөхцөлд та яах вэ? 1990-ээд оны эхээр би чухамдаа яг ийм байдалд орсон юм. Тэр бол намайг түүхэнд хамгийн их мөнгө алдсан хүнээр тодруулж, Гиннесийн номд бичсэн таагүйхэн үе байлаа. Тийм байдалд орно гэдэг хүсэх юм биш. Гэлээ ч санхүүгийн бэрхшээлийг даван туулах нь бусдад үр өгөөжөө өгөх тодорхой туршлага суулгадаг сайн талтай.
ТЭР ҮЕИЙГ ДАВАНТУУЛСАН ТУХАЙ
Хаашаа л харна чиний хувьд бүх юм дууссан гэж хэлж байгаа нөхцөлд та яах вэ? 1990-ээд оны эхээр би чухамдаа яг ийм байдалд орсон юм. Тэр бол намайг түүхэнд хамгийн их мөнгө алдсан хүнээр тодруулж, Гиннесийн номд бичсэн таагүйхэн үе байлаа. Тийм байдалд орно гэдэг хүсэх юм биш. Гэлээ ч санхүүгийн бэрхшээлийг даван туулах нь бусдад үр өгөөжөө өгөх тодорхой туршлага суулгадаг сайн талтай.
Олны ярилцах нь, би бээр өөрийн бизнес аргачлалаа дэлгэн харуулсан Дагалдан хэмээх шоу нэвтрүүлэг төдийгүй дээр дурдсан хүндхэн он жилийг даван туулсныхаа хүчээр илүү нээлттэй хүн болсон ч гэлцэнэ. Хүн болгон санхүүгийн хүндрэлтэй тулгардаг нь нэг ёсны жам бөгөөд тулгарсан бэрхшээл хэдэн оронтой тоонд эргэлдэж байгаагаараа л харилцан адилгүй байдаг. Гэвч бид бүгдээрээ энэхүү бэрхшээлийг давах тэнхээтэй. Ер нь энэ насандаа үргэлж жаргаж, дардан замаар явсан хүн гэж байхгүй л болов уу. Нэг зохиолч “Амьдрал гэх энэ тэмцлээс амьд гарсан хүн нэгээхэн ч үгүй” гэж бичсэн нь санаанд буух юм. Энэ үг хэдий этгээд сонсогдох ч хэдэн тэрбум долларын өрөнд орсон үедээ хүн эрхгүй өөрөөр сэтгэж, огт ондоо боломж бололцоо эрэлхийлж эхэлдэг номтой.
1990-ээд оны эхээр би үнэндээ л маш өрөвдөлтэй байдалд орсон юмдаг. Би тэгэхэд хэдэн тэрбум долларын өрөнд унаж билээ. Энэ дундаа би 975 сая долларын зээлд хувиасаа баталгаа гаргасан. Бодоход дампуурснаа зарлах шиг амархан зүйл үгүй байлаа. Дампуурлаа гэвэл би угаас ихээхэн хэмжээний мөнгө эргэлдүүлж тоглодог учраас хэн ч гайхахааргүй тийм л нөхцөлд орсон.
Энэ уналт дампуурснаас өөрцгүй байлаа. Банкууд намайг мөшгих нь холгүй болж, хүмүүс ч зайгаа авсан шүү. Тэр үед эдийн засаг маш ихээр хямарч, үл хөдлөх хөрөнгийн зах зээл ямар ч хөдөлгөөнгүй болсон гэхэд ер хилстэхгүй. Ийм байхад хэтийн төлөв тун тааруухан төсөөлөгдөнө.
1991 оны гуравдугаар сард Wall Street Journal, New York Times хоёр миний нөхцөл байдлыг задлан шинжилж, санхүүгийн хувьд хэзээ мөдгүй бүрэн дампуурах нь дамжиггүй гэсэн утгатай томоохон нийтлэлийг яг нэг өдөр зэрэг нийтэлдэг юм байна. Үүнийг радиостанцууд өлгөж авснаар намайг дампуурсан гэх мэдээлэл хормын төдийд дэлхий даяар цацагдлаа. Миний хувьд бүх юм дууссан гэдэгт хэн ч эргэлзээгүй дээ. Өөр хүний тухай ийм мэдээлэл тарсан бол жинхэнэ дуулиан шуугиан болох ч энэ бүхний гол баатар нь би өөрөө.
Тэр бол миний амьдралын хамгийн хүнд үе байжээ. Оффисын маань утас дуугарахаа байсан нь ёстой л урьд өмнө үзэгдэж харагдаагүй явдал. Надад юу л байна зав байсан тул өөрийнхөө тухай сайтар эргэцүүлэх боломж бүрдлээ. Би ер нь ямар нөхцөлд орчих нь энэ вэ гэдгээ бодоод үзвэл ерөөсөө аливааг алсаас харах чадвараа алдаж, хүрсэн бүхнээ алт болгон хувиргадаг Мидас хаан гэдэгт итгэж сохорсонд л хэргийн учир оршив. Өөрөөр хэлбэл хүрсэн амжилтдаа ташуурч, хөл алдсан байлаа.
Гэсэн ч гараа хумхиад бууж өгнө гэж санасан уу гэвэл үгүй. Хормын төдий ч тийм бодол төрөөгүй! Ийм учраас би намайг шүүмжилсэн хүмүүсийг давж чадсан. Тэд намайг юу ч үгүй болтол нь нуга дарахыг хүссэн ч байдал эсрэгээрээ эргэж, байр сууриа эргэж олж авах, тэр тусмаа гялалзсан амжилт дагуулсаар тэргүүн эгнээнд гарах хүслийг минь дэвэргэн өдөөв. Би тууштай зүтгэл, туйлбартай үзэл, сэтгэлийн хат, тэнхээ чадлаараа тэднийг дэндүү түргэдэж, буруу дүгнэлт гаргасныг батална гэдэгтээ эргэлзээгүй. Тэр үед би маш богино хугацаанд илүү эрчтэй болж чадсан юм. Хэдийгээр би таныг үүнтэй ижил нөхцөл байдалд ороосой гэж хүсэхгүй байгаа ч
Би яаж яваад ийм хатуужилтай болов оо гэж асуувал яг таг хариулах боломжгүй ч өчигдөр гялалзаж яваад өнөөдөр уналтад орсон гэх миний тухай нийтлэлүүд маш их нөлөөлсөн гэж л хэлэх байна. Тэгэхэд би аливаа асуудал бэрхшээлийг аугаа боломж болгон өөрчлөх боломжтойг хэдийн ухаарсан байжээ.
Буй байдлаа асар их боломж гэж харсан гэвэл та надад итгэхгүй байж мэднэ. Бүрдсэн нөхцөл миний хувьд сэтгүүлч, шүүмжлэгч, дайснууддаа өөрийгөө тэдний энд хүрэхүйц эрч хүчтэй болохоо, амжилт бүтээл маань аз гийсэн тохиол биш, харин ч ул үндэслэлтэй эд гэдгийг таниулах боломж нээгдлээ. Ингэж өөрийгөө эрчилснээр би бүхнийг эерэг талаас нь олж харав.
Үүний дараа миний үйл хөдлөл өөрчлөгдсөн шийдвэрлэх үе эхэлж, эдийн засагчид маань намайг нэг л орой тэднийг хурлын танхимд цуглуулсныг одоо ч эргэн дурсдаг. Ажилтнууд маань ёстой л итгэлээ алдаж царай дарсан улс сууж байлаа. Чингэтэл би цоо шинэ боломж бололцоо, төсөл төлөвлөгөөгөө танилцуулав. Би томоохон хэмжээний хэд хэдэн төсөл боловсруулсан юмдаг. Сэтгэл сэргэсэн тул бүхнийг тун өөдрөг харж, залуусын хэлдгээр санаа оноогоо өнгөтөөр ярихад ажилтнууд намайг галзуурчээ л гэж бодсон гэдэг. Тал бүрээс ирэх дарамт шахалтад хариу үйлдэл үзүүлэх гэсэндээ хий хоосон төсөөлөлд автсан байж болно. Гэхдээ л би урагш зүтгэхээс өөр аргагүй туйлын цэгт хүрсэн байсан нь яриангүй үнэн. Мөнөөх мөчид би хүмүүсийг хөгжөөх гэсэндээ зүсэн зүйлийн төлөвлөгөө боловсруулсангүй. Би үнэндээ урагш тэмүүлэх эрч хүчээр бялхаж явлаа.
Би ажилтнууддаа “Санхүүгийн асуудлаа би удахгүй даван туулна” гэж хэлснээ сайн санадаг. Хэлсэн үгэндээ би бүрэн дүүрэн итгэж байсан шүү.
Хожим санахад тэр үе эргэлтийн үе болсон нь тодорхой харагддаг. Бид тулгарсан асуудлаа бус, гаргаж буй шийдвэртээ анхаарал хандуулахаар шийдэж билээ. Тэр тусмаа цаг алдалгүй анхаарал хандуулахаар сэтгэл шулуудсан.
Чингэснээр бид:
Эргээд харахад гайхмаар гэлээ ч чин үнэндээ бүрэн дампуурах эрсдэлт нөхцөл байдал л намайг сайн бизнесмэн, үр бүтээлтэй аж ахуй эрхлэгч болгосон шиг санагддагаа нуух юун. Амьдаараа булуулахгүйн төлөө би байдгаараа зүтгэсэн. Тухайн үед юунд итгэж найдсан талаар өгүүлэх гэсэндээ л энэ номоо бичсэн шүү дээ. Миний хэлээд байгаа тэр зүйл ердөө л эерэг сэтгэлгээ юм. Та надад итгээрэй! Бүхнийг болж бүтэх талаас нь хардаг тулдаа би ийм хүн болсон. Аливааг өөдрөгөөр үздэгийнхээ ачаар би илүү чинээлэг, илүү амжилттай болж чадсан гэдэгтээ итгэлтэй явна.
Би Гиннесийн номд орох талаар бодож байсан уу гэвэл үгүй ээ. Гэвч би өнөөх хямралын ачаар тэр номд нэрээ мөнхлөв. Үүгээрээ ч бахархаж явна. Заримдаа саад тотгор амжилт дайж ирэх нь бий. Тиймээс ийм нөхцөл бүрдвээс өөрт ашигтайгаар эргүүлэх гэж хичээгээрэй.
Зочин
ИРгэн
Зочин
Зочин
Өдрийн од
Soongo