Шинэ үеийн гаангстаануудын хувьсал ба хувьсгал
Хаос – эмх замбараагүй, чиглэлгүй, зорилгогүй, тодорхой бус гэсэн утгатай үг.
Хаос – эмх замбараагүй, чиглэлгүй, зорилгогүй, тодорхой бус гэсэн утгатай үг. Бидний бараан нийгэмд хаослаг залуус дийлэнх хувийг нь эзэлчих гээд яалтай вэ. Зорилго тэмүүлэлтэй хэсэг нь даанч бусаддаа “хэнхэг, номын, муу санаатай” гэх мэтээрээ дуудуулж гадуурхагдана.
- За юу байна
- Тайван дөө
- Юу хийгээд л байна
- Өө хийсэн юмгүй
Тэдгээр залуусын мэндчилгээний үгс ингэж эхлэх юм. Баар буудалын хананд наалдсан алкохоль, никотины үнэрт толгойгоо дасгаж зугаа цэнгээн хэмээн тарвалздаг.
Дэвтэр дээр тоо бодон эрдэм сурах гэсэн ойлголтыг нь бүр ааааааль дэээр багшийн дээдийг тааруу дүнтэй төгсөж ирсэн ядмагхан дунд ангийн багш нь үгүй хийсэн.
Харилцан ярианы түгээмэл сэдэв нь ломбарданд найзынхаа скайтелийн утсыг хэрхэн хоншоор гарган тавьж хорин цаас олоод сайхан уусан талаар.
Аав ээж, ах эгч нь нийгэмд арай нэг байр сууриа олчихсон, үгүй дээ гэхэд тэднийг тэжээгээд байх чадвартай нөхдүүд байдаг юм болов уу ямартай ч уух юмныхаа зоосыг гаргачихаад байх юм. Хамгийн дуртай зүйл нь мөнгө, даанч бусдаас гоцроод байх чадвар байхгүй, эсвэл авъяасаа нээж амжаагүй ч байж болох, ямартай ч ажил хийх аргаа олоогүй, зөв чиглэлээ олоогүй.
Дараагийн бас нэг бүлэг гаангстаанууд бол чанаргүй олон мянган оюутнууд, мэдээж бүгд биш л дээ гэхдээ ихэнхи хувь нь.
Хувийн дээд сургуулийн оюутан нэр зүүж хүний бөөгнөрөлд нэмэр нэмэх бөгөөд анги дээр очоод ганц юм гуялахад нэмэр болохуйц Сүх жанжны зурагтай хэдэн үрчгэр цааснуудыг халаасныхаа мухарт базаж бөөрөнхийлсөн.
Автуусанд суухдаа их атмаан, кондукторын өөдөөс “зогс холбооны мөрдөх товчоо” гэдэг шиг визагаа үзүүлээд л бүх юм ок.
Зуун хоньтой малчин хагас малаа ченжүүдэд өгөөд хүүгээ оюутан хэмээх статустай хүмүүн болгон үднэ. Цэвэрлэгч, намын гишүүн, хулгайч, цагдаа, гомо лесби гээд л өөрийн сэтрээс ичдэг хүмүүн олон байдаг бол оюутан нэрнээс ичигч этгээд нэгээхэн ч үгүй биз.
“Хүү минь хотод оюутан болоод их эрдэмийг кармаалж ирээд хөгшин бид хоёрыг тэтгэж яваандаа нутаг усаа цэцэглүүлэх юм шүү дээ” гэж эцэг эх нь итгэдэг байх. Үхсэнийх нь нутаг ус, хотын буудал баар пс тоглоомын газруудыг л цэцэглүүлж яваа шинэ үеийн гаангстаануудыг яалтай.
Сурахаас гадна сургуулийнхаа сагсны тэмцээнд хүрэл медаль авсанаа ээждээ гайхуулан шагнал нэхнэ. Үхсэээннн баасс тэр сургууль нь дөрөвхөн ангитай, тодруулбал нэгийнхэн хоёрынхон гурвынхан дөрвийнхөн.
Оюутан байх дөрвөн жилийн хугацаанд хүнд муу санаа гаргах, худлаа үнэд орох, эвтэйхэн манжлах, УБ хотын баарнуудын байршлыг заасан мэдээллийг тархиндаа суулгах гэх мэтийн эрдмийг сурдагаас биш ганц өгүүлбэр зөв холбож сураагүй төгсдөг.
Амьдралынхаа дөрвөн жилийг өөрт нь хэрэггүй матийн томъёог хуулан бичиж өнгөрөөхдөө муухай царайтай багшийн хачин авирыг сэдэв болгон хөөрөлдөнө.Зарим нь ангиараа сайхан буудалд хононо, ууж иднэ. Маргаашийн шалгалтаас илүүтэйгээр зохихгүй шинэ малгайндаа санаа зовдог.
Нэг хэсэг нь гаангстаанууд нь “Өө хийсэн юмгүй” нөгөө хэсэг гаангстаанууд нь “өө сурраааалллл” гэж танд мэндийн хариу хэлцгээнэ.
Гаднаас нь харахад хаа очиж хэн хэн нь Монгол хүний гангалах дуртай зангаараа ямар ч хувцасыг донжийг нь тааруулаад өмсчихнө. Энэ хаослог залуу байна шүү дээ гээд хэн ч дүгнээд гүтгэчих арга байхгүй. Яриа байгаа байдлаас нь л харж болох байх.
Амьдрал юм хойно гаангстаанууд хэдэн жилийн дараа өөрсдийн хүрээний нэг хүнтэйгээ гэрлээд хүүхэд өсгөнө. Бас дүү нар нь том болно, оюутан болно, дахиад л ахын хаослог замналыг дагана.
Элдэв үйл хэрэгтээ зарцуулах мөнгөөр хомс байгаа дүүгийн зовлонг ах бол сайн ухаарнаа, архидаад элдэв ааш гаргасан ч гэсэн “туулж өнгөрөөсөн хаослог зам юм” хэмээгээд дотроо эвлэрдэг.
Хэн нэгэн өөрчлөхгүй бол энэ хаослог процесс нийгмийн массыг хамран үе залгамжлан үргэлжилсээр л байх болов уу даа.
“Бөгжний эзэн” кинон дээр гардаг хоёр атигар хоббитыг санацгаая. Бусдаас ялгарах ямар ч гойд эрдэм авъяасгүй атлаа тэд хамгийн том гавъяаг байгуулсан. Онцгой ид шид байхгүй, навтгар нуруутай, гоё сэлэмдэж чадахгүй гэхдээ нэг л чухал зэвсэг байсан нь “зорилго”.
Хүн ер нь зорьсон юмандаа л тодорхой хэмжээгээр хүрдэг. Албан тушаал горилсон бол тэрүүндээ дөхөж очно, шинжлэх ухааны нээлт хийхийг мөрөөдсөн бол тархи толгой нь хөгжинө, авилгал авахыг хүсвэл мөнгөтэй болно.
Зорилго гэдэг чухал зэвсэг нь гаангстаануудад их л хаослог шинжтэй байдаг аж. Шинэ үеийн гаангстаа, тэр оюутны ширээнээс архи ууж тамхи татах эрдмийг л сурсан. Хичээлийн 90 минутыг хөлбөмбөгийн 90 минут шиг сонирхолтой өнгөрөөх нь ховор шүү дээ, алба ч биш ямар.
“Багшаа тайлбарлаад өгөөч” гэхэд нь багш нервээ баран дунд сургуульд мэдэх ёстой байсан сэдвийг зааж өгнө. “За ойлгосон уу, одоо юмаа хий” гэж багш хэлэнгүүт өөдөөс нь хөзөр тоглон нахальтаж суугаа гаангстаа, чи буруугүй гэхдээ чи нийгмийн буг.
Шинэ үеийн гаангстаа, зарим нь оюутны ширээн дээр биш баарны ширээн дээр гараа дэрлэн дугжирдаг. Охидууд нь хужаа солонгосын хэтэвчинд эрхтэнээ дулаацуулж, хөвгүүд нь тавийн аягатай архинд хуруугаа бүлээцүүлдэг.
Улаанбаатарт таван зуун мянган залуус байлаа гэхэд талаас илүү нь хаослог хандлагатай, тэд Сүхбаатарын талбай дээр хэнээс ч ичихгүй шээж чадна. Олон гэмт хэрэг олон эмх замбараагүйтэлүүд энэ том масс дундаас улбаатай.
Нийгмийн цөм, Монголын цөм болох учиртай залуусаа багаас нь энэ балиар нийгэм нь хаос шинж чанарт сургачихжээ. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.
Одоо Оюутолгойн төлөө хаврын хавсарган дунд олноороо жагсаад ямар нэг хувьсгал хийхийг оролдох нь ямар ч нэмэргүй төдийгүй харин ч их хор уршиг дагуулж болохыг алдарт долоон сарын нэгний занчилдаан харуулсан шүү дээ. Өлсгөлөн, жагсаал, цуглаан элдвийн уриа лоозон хашгираан нийгмийг улам л бухимдуулж оройн мэдээний орлого болохоос өөр нэмэргүй.
Шинэ үеийн гаангстаа залуусын дунд оюуны хувьсгал хийх цаг иржээ. Хувьсгал гэхээсээ хувьсал гэж хэлэх нь арай оновчтой ч юмуу.
Зах зээлийн нийгэмд хөл алхан ороход бараг хүн болгон чадах чинээгээрээ ганзагын наймаа хийж, зарим нь шатаж зарим нь зарим нь баяжсан.
Социализмын хэвшмэл маягаас уйдаж цөхөрсөн ардууд урд зүгийн элдэв чамин хуванцар, нелонон хог, гадны шинэ стиль имижэнд нүдээ бүлтийлгэн зоосоо шавхаж байваа. Тэр олон ганзагачидаас чадалтайнууд нь шалгарч үлдэн шинэ үеийн капиталист давхаргыг бий болголоо. Капиталистууд зах зээлд хүний хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэн мөнгө бүтээдэг, энэ бол тэдний үүрэг. Харин нийгмийг оюунжуулж, нийтийн бодол санааг зөв тийш нь залж бодлого тодорхойлдог давхарга байсаар ирсэн бөгөөд тэднийг ихэнхидээ сэхээтнүүд гэж нэрлэдэг. Капиталистууд болон сэхээтнүүд нь зэрэг хүчирхэг байснаар тэр улс хүчирхэг болох жамтай болов уу.
Монголчуудыг хүнтэй зүйрлэвэл ноорхой хувцас өмссөн бичиг үсэг үл мэдэгч ядуу ард мэт. Бид хуучин ноорхой хувцасаа нэг нэгээр нь сольж сайжруулсаар л байна. Харин одоо бичиг үсэгт тайлагдах цаг болсон.
90 ээд оны ганзгын наймааны хавтгайрал шиг одоо үед янз бүрийн залуусын холбоо, төрийн бус байгуулга, элдвийн сангууд олноороо бий болжээ.
Нийгмийн идэвхитэй болгон нь нэг олон нийтийн байгуулга босгож, элдвийн хөдөлгөөн санаачлах юм. Даанч ихэнхид нь тодорхой зорилго алга дөө.
Энэ олон залуучуудын бүлэглэл, хөдөлгөөн, организацууд дундаас нийгмийн оюун санааг зөв тийш нь залж чадах үнэхээр хэрэгцээтэй шаардлагатай хэсэг нь шалгарч үлдээд үлдсэн нь хэнд ч хэрэггүй болж хоцрох биз ээ.
escorte rendez vous
esort girl
dubai call girls
Norway escort agencies
seo optimization
uae escort
IGF 1 R3
Зочин
surprise!!!!!
GANGSTA
GANGSTA
THE GANGSTER’S
Gangsta
Гангста
zuv
shit
aanhaa unen bichjee!
sss
sss
shawi
shawi
ha ha
зєв
tsegts
nausica
Зочин
MMM
waagaa
zuundari
hehe
Зочин
Essay
Dashka
Зочин
paranoid
goldmace
unendee
doodoh lumbert
lumber
Гайхсан нэгэн
Зочин
Зочин
Бажи
hm
hooe hm-ee
Lucky Strike
Lucky Strike
imya
imya
hm
Зочин
hun
tailbarla nuu?
Зочин
hey
hey
hey
boldoo
bi
hmmm
hmm
70152004 oyunbat
m.e
shonkhor
salt
bat
bat
bat
taitgar
Xman
hehe
hehe
sujin
mgv
LOVON
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Gesumn
Gesumn
Зочин
gaansta
Dood kursiin chini hun bna
Зочин
248
bulgaa
sain bna
зочин ах чинь
Bolj bn
boljiishd
Зочин
Mash zuv sedev hundluu
Зочин
Зочин
ygend bas virus baidag
eeldee
he
Битмин
bb
Зочин
Зочин
hm
Зочин
Зочин
хаос
Зочин
Barney
баясаа
Зочин
NB
NB
эмнэлэг
Зочин
Зочин
Зочин
Ý.Ýðäýíýõóÿã
Зөгий
zochin
bayr
bold
dulam
ok
Зочин
Зочин
Зочин
зочин
Tuvshin
tulgaa
togtoltsoo ni buruu bgahst
Зочин
batima
Sain bish
Санал нэг байна
Зочин
Sanaa
Зочин
unenshd
gg
Hmm
Зочин
...
bold
Аг2жб
bagabandi
...............
daljiganasan hujaa
Truthella
...........
Irgen.
ok
laa
zochin
Hermes
Зочин
Зочин
tuya
Зочин
Заяа
Зочин
D
зүгээр нэг хүн
ooyoo
big_pig
darvaasan hujaa
SMILE