Электрон жаал Энхпүрэв одоо ...
69 дэх ёкозуна элсэн дэвжээн дээр ид гялтганаж эхэлсэн тэр цагтай давхцан бас нэгэн Монгол хүүгийн тухай сонирхолтой баримтат кино
69 дэх ёкозуна элсэн дэвжээн дээр ид гялтганаж эхэлсэн тэр цагтай давхцан бас нэгэн Монгол хүүгийн тухай сонирхолтой баримтат кино NHK –ийн дэлгэцээр цацагдаж, стрэсст идэгдэж хагас робот болсон Япончуудын тархийг хэсэгтээ амь оруулсан гэдэг. 2009 оны хавар Энхпүрэвийн амьдралыг харуулсан 25хан минутын хальс 12 давталттайгаар гарсаныг дэлхийн нэг тэрбум хүн үзэж, тэрхүү бяцхан бацааны гавъяаг дахин нэвтрүүлж өгөөч гэсэн Сая Таван зуун мянган хүний хүсэлт NHK –г булж байлаа. Арлын орны зарчимч ардууд баргийн зүйлийг үнэлж хүндлэх нь ховор төдийгүй Монгол гэхээр л бакь бөхчүүд эсвэл тал хээрийн хөрслөг морьтон гэж төсөөлдөг үзэлд нь өөрчлөлт хийсэн түүний намтар эгэл бус. Пифагорын томъёо, логарифм, интеграл, хими, физик, уран зохиол – эд нарыг ихэнхи залуус арван жилийн турш, одоо бол бүүр арван хоёр жилийн турш нүдэж байж ухаарах ёстой атал Энхпүрэвт гуравхан жил л хангалттай байлаа. Шилжилтийн нас нь эхлэхээс өмнө оюутан болсон, одоо тэр 21 тэй, ямар нэг гадны саад тулгарахгүй бол энэ хавар боловсрол судлалын докторын зэрэг хамгаалах учиртай. Бусад хүүхдүүд бөглөө, морталаар наадан гараа халтардуулан явахад тэр өвчтэй ээжийгээ асарч, гэрээрээ хичээл зааж мөнгө олдог талаар анх долдугаар ангидаа сонин дээрээс уншаад “ямар догдолцон хэнхэг, өөрийгөө лаг гээд хөөрцөн гар вэ” гэж дотроо боддог байсныгаа эргэн санахад өөртөө жаахан дургүй хүрдэг юм. Би өөрөө математик боддог, тэрүүхэндээ гавал гар мөртлөө хэнхэгүүдэд туйлын дургүй байсан төдийгүй Зөвлөлтийн хуучны хүүхдийн кинон дээр гардаг “Электрон жаал” гэсэн хочыг нь хараад “ямар гарууд нь ийм хачин дүүффф нэр өгдөг байнаа” гэж бухимддагсан. Бодоод байхад тэр үедээ өөрийнхөө чадаагүйг чадсанд нь битүүхэн атаархсандаа дургүйлхдэг байсан юм болов уу.
“Энэ электрон жаал ёстой мундаг хүү байна чи үлгэр аваач” гэж ахмад хүмүүсийг сургаальдахад нь “зассс, яг тулж суугаад тоо бодуул би зүгээр наадхыг чинь нусаак болгоно” гэж сагсуурдагсан.
Гэхдээ бодит амьдрал өөр ажээ, бид зэрлэг нийгэмд амьдарч байна. Зэрлэг байгальд хурд, хүч, хурц хараатай нь амьд үлддэг бол зэрлэг нийгэмд сэтгэлийн хүч, амьдрах ухаан, харилцааны чадвартай нь амжилтанд хүрдэг. Энхпүрэвийн хувьд математикийг үеийнхнээсээ түрүүлж сурсан шиг нийгэмд амьдрах чадварыг мөн л нөхдүүдээсээ өмнө ухаарч одоогийн амжилтанд хүрсэн хэрэг.
Мөрөөдөхөөс цаашгүй хүүхэд байхад минь Энхпүрэв хэдий нь зорилгоо тодорхойлж түүнийгээ биелүүлж эхэлсэнийг бодохоор би хажууд нь ёстой “жаал хүү” байсан мэт санагдана.
Гуравдугаар курст сурч явахдаа надаас хоёр дүү бацаан хувийн дунд сургууль нээж ардын хүүхдийн тархийг сийлбэрлэн зорох урланг бүтээснийг мэдээд түүнд атаархаж, өөрийгөө голох сэтгэл төрж билээ.
2005 онд байгуулагдсан “Ес – Эрдэм” сургууль одоогоор Энхпүрэвийн үндсэн үйл ажиллагаа, түүний бизнес, ажлын талбар бөгөөд олон ч хүүхдэд математикийн ухаанаас гадна амьдрах ухаан зааж өгсөөр л.
Саяны өвөл шинэ жилийн баярын наастр орох дөхсөн үед миний хувийн блогийн мэсэнжрийн пингбоксоор орж ирэн надад өөрийгөө танилцуулж, yahoo ID утасны дугаараа солилцлоо. Миний муу хэдэн сараачилтууд залуу найзад жаахан таалагдсан аж. Сар гаруй мэсэнжэр, утсаар албархуу үг солилцож нэг өдөр биесийн барааг харалцан дэлхийн дулаарал, таван толгойн нүүрсний талаар биш юмаа гэхэд өөрсдийн мэддэг зүйлсийн талаар хүүрнэлдэхээр болов оо. Их инээдтэй шүү, яг л охинтой танилцаад анхны болзоон дээрээ очих гэж байгаа мэт хаана уулзах, хэдээс очих, хамтдаа юу хийх талаар бага зэргийн яриа өрнөлөө. Ямартай ч hi5 аар орж царайгаа мэдэлцээд МУИС –ийн гурвын гадаа гар барилцъя гэж шийдвээ.
Нэг тийм “добры” буюу номын гар болуу гэж төсөөлсөндөө “боргио ууж үзсэн үү, хоёулаа бэйкэрид уулзах уу” гэж жинхнээсээ асууж байснаа дурсахад тунчиг балай мөртлөө инээдтэй санагддаг юм. Ихэнхи хүмүүс түүнийг хэнхэг, номын, архи пивоны харшилтай самади төрөл рүүгээ дөхсөн гэгээн хүмүүн гэж боддог ч үнэндээ огтоос тийм биш. Охидуудын өгзөг бөгсний талаар хөөрөлддөг, ямар нэг хоосон чамирхал их зан байхгүй, товчхондоо бол маш энгийн залуу. Бусдын сайн сайхны төлөө төрсөн хүмүүс цаанаа л нэг өөр байдаг ажээ. Гадаадыг шүтэж тэнээд явчихаагүй, шавь нар болон найз нөхдөөрөө тойрон хүрээлүүлж утаатай хотдоо амьдарсаар л. Амиа бодсон бэртэгчин занг тэрбээр туйлын ихээр үзэн яддаг. Тэр мэдээж үргэлж “жаал” чигээрээ явахгүй нь тодорхой, нийгэм улс төрийн амьдралд оролцож өөрийн цар хүрээг улам томруулах зорилт бий. Саяхан түүнд Хүрэлсүх өөрийн гараар Ху намын улаан батлахаа гардуулсан. Ирээдүйн лидер болох нь нэгэнт ойлгомжтой болчихсон хүн учраас аль нэг намд элсэх нь тийм ч хачирхалтай зүйл биш болов уу. Ер нь үнэндээ яг одоогийн улаан цэнхэр дүндээ дүн. Гэхдээ ардчилсан намын хувьд шинэ залуу үеэ бэлтгэхдээ их хойрго ханддаг бол ХУ-гийн архагууд залгамжлагчдаа бүүр бодлогын чанартай инкубаторт бойжуулдаг. Даргын хүүхэд дарга л болдог, баяны хүүхэд баян л болдог, улааны хүүхэд улаан л болдог шинэ цаг үеийн Монголчлогдсон кастын системд Энхпүрэв шиг залуус хатаж гандсан нийгмийг балга ус цацаж чийгэлдэг мэт.
Математик сэтгэлгээтэй хүмүүс ямар ч асуудалд оролцсон цэвэр бодитой логик дүгнэлтийг гаргаж чаддаг, тухайн нэг ситуацад хэтэрхий уусаад буруу тийшээ хадуураад явчихдаггүй шиг санагддаг юм. Энхпүрэв бол хаана зогсохоо, хаана хөдлөхөө мэддэг, юу хүсэж зорьж байгаагаа, өмнө нь хэн байсан одоо хэн болсоноо мартчихдаггүй залуу. Түүнд ямар нэг зүйл таалагдахгүй боллоо гэхэд зөв тийш нь өөрчлөхийг л зорино уу гэхээс урваж шарваад амбиц хөөж алга болохгүй зарчимтай.
JCI гэж дэлхийн хэмжээний байгуулгын Монгол дахь гишүүдийн хамгийн залуу нь Энхпүрэв. 50 –аад оны эхээр АНУ –д байгуулагдсан 18-40 насны залуусыг эгнээндээ багтаасан залуу удирдагч, ажил хэрэгч, бизнесмэн хүмүүсийн дэлхийн холбоо агаад энэхүү байгууллагын түүхийн хуудаснаас Кофи Аннан, Билл Килинтон, Жак Ширак, Кэйзо Обучи, Жеки Чан гэх зэрэг олон луухгарууд төрөн гарсан байдаг.
Танилын хүрээ, нэр хүнд зэргээрээ үеийнхэн дундаасаа толгой цохихоор рангтай залуугийн хувьд элссэн байгуулга, холбоо, нам гэх мэт байлгүй л яахав. Хэний ч ханцуйн дахь кранаар өргүүлэлгүй цэвэр өөрийн чадал ухаанаар одоогийн хэмжээнд хүрсэн түүний хувьд ямар нэг зүйл сэдэж зорилго тавиад зүтгэхэд тус болох танилын хүрээ, манайхны хэлдгээр мотор хангалттай их болсон.
МАХН-ын дэргэд дєрвєн тєрийн бус байгууллага байдгийн нэг нь тэдний оюутны холбоо буюу МАСОХ. Монгол улсын хамгийн тарган намын хаяанд тарвалзаж хэвтдэг организаци учраас бусад оюутны байгуулагуудтай харьцуулж болмооргүй их хүч хөрөнгөтэй. Ирээдүйн Ху намын лидерүүд энд бэлтгэгдэж улс төрд орох анхны гараагаа тавьдаг. МАСОХ –ын удирдах зөвлөлд багтаж явсан хүмүүс жижгэрлээ л гэж бодоход УИХ –ын гишүүний туслах болдог, арай чадалтайнууд нь төрийн ордондоо сагсалзаж, том плокатаа гудамжинд хаддаг бичигдээгүй хуультай. Ху намын бага хурлын дараа Энхпүрэвийн зарим найзууд түүнийг МАСОХ –ын удирдах зөвлөлд орохыг санал болголоо. Хэдийгээр Ху намын гишүүн болсон ч гэсэн заавал оюутны байгуулгыг нь толгойлолцож явах шаардлага өөрт нь хэрэггүй гэж үзсэндээ МАСОХ –оос татгалзсан. Тэгээд ч идэж ууж, хүн хулхидсанаараа алдартай хэт улс төржсөн МАСОХ түүний онгон виржиниа байгаа нэр хүндийг сэвтүүлэх магадлалтай.
Энхпүрэвтэй танилцаад ердөө хагас жил орчим болоход хуучны анд нөхөр шиг нэгнийгээ ойлголцож сурчээ. Хорин нэгхэн насны хүнд ахадсан их стресс, ажлын ачаалал дунд бодол санаагаа зөв цэгцтэй байлгаж чаддаг нь түүний сэтгэлийн хүч юм болов уу даа. Гэхдээ зарим үедээ хэтэрхий ухаалаг байснаа гэнэт гэнэн хүүхдийн гэмээр аашилж инээдтэй зүйл ярих нь цөөнгүй. Тэр хэнийг ч муулдаггүй, харин өөрт таалагдаагүй хүмүүсийн аашийг яг детальчлан шүүж тайлбарлах нь бий. Бусдад ямар комплимент хэлэхээ мэддэг, харилцааны соёлд сайн гэгээрсэн тул яг хэнд үнэн сэтгэлээсээ хандаж байгааг нь ойлгоход их хэцүү. Лавтайяа өөрийн шавь нартаа ямар нэг зүйл сургахдаа жаргалтай болдог, бусдын төлөө төрсөн хүн гэмээр. Монголын хоёр гурван сая ардын дундаас “нөгөө аймар мундаг доктор проффесор хүүхэд, электрон жаал” гэхээр бүгд танидаг, цаашдаа бүүр ч...
asd
asd
Номин
нууц
lkhagwaa
аааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа
ганзориг
admind huseh n
sokooo
лхагва
bayaraa
иииииии
ЧүЧүЧүXOXOXO
gando
Цогт
:p
Tsatsaa
Зочин
shawi
LMBAD
DeAtH1e55
MKS
Хэрцгий хэрэм
Ганаа
Зочин
tsegts
Маnu
yu ve
cherry
Oogii
hu namiin iljig
Tug
monamazon
Aaanhaa yum asuuya
t
Зочин
Зочин
neitron jaal
elektrod
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
BC
Jlss
Зочин
Ugsaatan
O Bayart
Мөнххишиг
fdsfs
ter dood taliin zochind gsn gologond
Муу сайн пязадакууд
Доод талын зочинд
Зочин
Зочин
hooe
hooe
benddy
Зочин
çî÷èí
Uvchtui gar daa
bibby
bibby
bodrol
монгол
мс
waagaa
Tuugaa
Зочин
Зочин
darvaasan hujaa
erhem niitlelchid
Sain niitlel
зочин
deegii
zochin
Хэхэ
b
shonkhor
Äîâæ ìýðãýí
Äîâæ ìýðãýí
Зочин
Зочин
Зочин
Заяа
Зочин
Зочин
alga bol
hotiin zaluu
zochin
Б
boliyo
math
GEREL
GEREL
GEREL
Зочин
Зочин
Зочин
olon boltugai