Хувьсгалт намын эсрэг хувьсгал
Хувьсгалын тохироо бүрдэх нь нь ч бүрдсэн л дээ.
Ленин нь хэн бэ?
Хувьсгалын тохироо бүрдэх нь нь ч бүрдсэн л дээ. Хувьсгалын тохироо гэдэг бол маш энгийн В.И.Ленин томъёолсон тэр нь “Дээдэс нь хуучнаараа захирч чадахгүй, доодос нь хуучнаараа захирагдахыг хүсэхгүй” болсон байх ёстой. 7 дугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа Засгийн газарт хамтарснаараа МАХН ба АН аюулыг зайлуулж, түймрийг унтрааж чадлаа гэж бодсон юм. Гэвч цурманд орсон түймэр хөвдөн доогуур тархдаг шиг нийгмийн эсэргүүцэл алгуур боловч тасралтгүй өссөөр байна.
Өнөөдөр хувьсгал ярьж буй бүлэглэл бол 7 дугаар сарын 1-ний үйл явц болохын өмнөхөн буюу 6 дугаар сарын 29, 30-нд хуралдагсад ажээ. Тэднээс ганцхан О.Магнай л алга. Харин нэрээ хадгалж үлдсэн хөдөлгөөнүүд нэмэгдэж нэгджээ. Энэ түрэлтийн үр дүнд наад зах нь МАХН хоёр хуваагдах ба АН-д ч ийм байдал давтагдах төлөвтэй. Хоёр нам яг адилхан нөхцөлд байна.
МАХН-д С.Баярыг унагах ажиллагаа эрчимжээд байна. Тоглолтын хувилбарыг, одоогийн өргөөс тооцож үзье. С.Баярыг намын даргаас нь салгана. Үүний дараа Сү.Батболд намын дарга болох боломж хамгийн өндөр байна. Одоохондоо МАХН дахь аль ч бүлэглэл намын даргад түлхчих лидергүйгээс тэр. МАХН-д лидерийн эрин өнгөрөөд байна. С.Баяр том лидер боловч гадаад шахалт дарамнаас болоод Таван толгойн асуудлыг эцэслэн шийдтэл “эргэж ирж” чадахгүй. Тиймээс энэ зуур яарах хэрэгтэй.
МАХН дахь жигүүрийн идэвхжлийг ажиглая. Жигүүр нь нэг ёсны албан тушаалд хүрэх лифт аятай юм болжээ. Эхний удирдагчид нь УИХ-ын гишүүн, дэд сайд, татварын дарга болоод яваад өгсөн ба тэдний орыг дараагийн “ажилгүйчүүд” эзэгнээд байна.
Онц их хурлын төлөө хөдөлгөөний Ч.Гантулга ХХААХҮЯ-ний дэд сайд, Шинэ эргэлт хөдөлгөөний Жаргалсайхан дэд сайд, МАХН-ын УЗ-ын гишүүн, Жигүүрийн Энхтүвшин УИХ-ын гишүүн, түүнийг залгамжлагч Оюунбаатар үндэсний татварын Ерөнхий газрын дарга. Харцгаа л даа, ямар сайхан лифт вэ? Тэд намын шинэчлэл нэрээр намдаа дарамт шахалт үзүүлээд төрийн албанд ордог. Тэд өөрөөрөө төрийн албыг шинэчилдэг. Энэ “Икарын далавч” нь гудамжнаас төрийн аль нэг ширээ хүртэл нисэх зориулалттай. Харин одоо нар руу ниснэ гэнэ ээ. Н.Энхбаярынхан жигүүрийг намынхаа эсрэг турхирч амжилтанд хүрч буйн шалтгаан нь дангаараа Засгийн газрыг байгуулбал бүгдээрээ “ажилтай” болох найдвар юм. Жигүүр Засгийн газар унана, эсвэл унагана гэж найдаж байгаа ба хэн идэвхтэй нь ширээ мэрэх эрхтэй болох учраас жигүүрт хэсэг намжсан амбиц нь эргэж иржээ.
Одоо дүгнэе. Намын их хурлыг зарлаж С.Баярыг намаас нь холдуулаад Сү.Батболдыг намын дарга болгоно. Дүрмээр намын дарга Ерөнхий сайд байх ёстой, гэхдээ бүлэглэлүүдийн хүч тэнцвэртэй нөхцөлд Ерөнхий сайдыг намын дарга болгох урвуу хамаарлаар дүрмээ биелүүлж болно. Гэхдээ тэр зүгээр л завсрын хүн юм. С.Баяр ч тэр, нөгөө тал нь ч тэр түүнийг хавчуурга л болгож байх шив. Дараа нь АН дахь “Ардчилсан хүчний холбоо” Н.Алтанхуягт шийдвэртэй цохилт өгч, намынхаа эрхийг авч, унагавал АН сөрөг хүчний байранд шилжих болно. Тэр үед Сү.Батболдын Засгийн газар унана. Засгийн газар унамагц Н.Энхбаяр бэрсээ түлхэж Сү.Батболдыг Ерөнхий сайдаас унаснаар нь шалтаглан өөр Ерөнхий сайд гаргах болно. Ингээд намын даргатайгаа үлдсэн Сү.Батболд намдаа дэмжлэг нэр хүндээр маруухан тул дараагийн Ерөнхий сайдад дүрмийн дагуу шахагдаж хэн ч биш болно.
Үүний эсрэг нөгөө тал зүгээр суухгүй, хариу үйлдэл нь Н.Энхбаярын бус хүнийг намын дарга, Ерөнхий сайдад дэвшүүлэн тогтоох хувилбар авч энэ хямрал нь эцэстээ МАХН-ыг хоёр хуваачихаж дөнгөнө. Гэхдээ сэтгэл зүйн бас нэг нөлөөг анхаарахгүй байж болохгүй, өнөөдөр засаглаж буй МАХн-ынханд ч гэсэн Засгийн газрыг дангаараа эзэгнэх сонирхол буйг мартаж болохгүй. Ингэж үзвэл Засгийн газар дотор гудамжинд байгаагаас ч хүчтэй тавдугаар цуваа бий юм. Үүний эсрэг Сү.Батболд яаж ч чадахгүй. Сонгуульд эрхбиш ялалт байгуулсны учир МАХН-ын дотоод хямрал нь засаглалын хямрал болон даамжирах ба энэ хямралаар далимдуулж үндсэн хуулийг өөрчлөхөөр зэхэж байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэгчид нь өнөөгийн улстөрийн тавцанд зөвхөн эрх баригч бүлэглэл агаад Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс эхлээд Н.Энхбаяр Ерөнхийлөгч асан хүртэл урт цуваа үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө зүтгэх болно. Энэ өргөн фронт үндсэн хуулийг өөрчлөх цорын ганц эрмэлзэл дээр нэгдэх боловч өөр өөрийн хувилбартай, тиймээс тусдаа байлдах болно. Энэ хүчний эсрэг С.Баяр, Н.Алтанхуягийн эрх ашгийн сулхан нэгдэл тэсэх нь юу л бол. Гол багана С.Баяр нь алга.
Төсвийн тодотгол уу, төрийн тодотгол уу?
Засгийн газрыг унагах эхний шалтгийг төсвийн тодотгол гаргаж өгнө. Жилдээ гурав дөрвөн төсөв батладаг улс манайхаас өөр хаана ч байхгүй, тэр бүрийд асар их хөрөнгө шамшигдаж байдаг юм. Цас зуднаар далимдуулж өмнө идсэн асар их мөнгөө шингээнэ. Хамгийн гайхалтай нь малын гаралтай түүхий эдийн экспортын татварыг тэглэж, малчдыг мөнгөжүүлэх нэрийн дор өөр түүхий эдийг татваргүй гаргаж байсан нь ил болсон юм.
Малчид энэ их цасан дунд, 40 хэмийн хүйтэнд үхсэн малаасаа өвчиж авсан адсагуудаа чирээд хил рүү гүйж байх юм гэнэ. Үнэндээ энэ хөнгөлөлтөөр цайр, төмөр, зэсийн баяжмал, нүүрс гадагш урссан байна. Мөн өнгөрсөн жил хураасан их арьс ширээ хятадууд амжиж татваргүй гаргаж амжлаа. Хавар дулаан ормогц арьс ширний наймаа ид сэргэх учиртай. Гэтэл зудад нохой цадахын үлгэрээр энэ далимаар нэг вагон цайрын хүдрээс 700, нүүрснээс 2000, төмрийн хүдрээс 5000 төгрөгийг бүрдүүлэлийн хураамж нэрээр аваад л гаргаж байгаа ажээ. Монголчууд баялгаа тэрбум тэрбумаар нь алдаж байна. Харин Засгийн газар зудаар халхавчлан гурван ч боомтыг байнгын ажиллагаатай нээсэн нь уутны ёроолыг цоолсонтой адил болжээ.
Тодотгол орвол аюултайг мэдсэн Засгийн газар ээлжит залиа хэрэглэхээр бэлтгэж байна. Тэд зарлагаа тодруулалгүй дараад орлогоо нэмэх арга хайж байна. Ингэхдээ анх төсөв зохиохдоо тонн зэсийн баяжмалын үнийг анх 5500 ам.доллараар тооцсон байснаа 6300 болгож өсгөсөн түүхээ яриад одоо 6800-гаас дээш үнэтэй болсон тул орлогоо нэмэх компанит ажилд ханцуй шамлан орох гэж байгаа тухай үлгэрээр УИХ-ын гишүүдийг хуурах гэж байна. Нэгэнт орлого ингэж сүрхий нэмэгдвэл зарлага ч яамай байна, харин ч алдагдал багасна гэж ойлгуулах юм. Уг нь санадаг л санаа. Гэвч үүнд нь итгэдэг бол аятай юу. Бас бодолцвол төсвийн тодотгол оруулж ирснээр асуудал Засгийн газар байх эсэхтээ тулж болзошгүй учраас Засгийн газраас тодотгол оруулах сонирхолгүй байх шиг байна.
Хэрэв УИХ-ынхан цахдаж зүтгээд байвал бас нэг банкаар өргөл өргөчих санаатай байгаа С.Баярцогтод л найдахаас...
Н.Энхбаярын холын бодол
Н.Энхбаяр бага хуралд 47 төлөөлөгчтэй, энэ бол 25 орчим хувь гэсэн үг. Харин парламент дахь бүлэглэл нь үндсэндээ задарч, тийм ч найдвартай бус 10 орчим хүнээс бүрдэж байна. Толгойлогч нь Д.Арвин, энэ боловсролгүй авгай зүтгэсээр байнгын хороон дарга болж чадсан ч бүлэглэл аваад явчих нэр хүнд ч, ухаан ч, нөлөө ч байхгүй.
Манай дотоод тулгуур ард түмэн, гадаад тулгуур Зөвлөлийн засагт Орос улс гэгчээр хүчээ нэмэхийн тулд У.Хүрэлсүхтэй МАСЗХ-г булаацалдаж байна. МАСЗХ-ны шинэ бөгөөд мөнгөтэй гишүүд У.Хүрэлсүхийн хаалтанд явахгүй бие дааж тоглох амбицдаа хөтлөгдөн Н.Энхбаяртай холбоо тогтоогоод байна. Басхүү боловсролтой залуучуудыг цуглуулах, намын эрх мэдлийг үе халж, шинэ залуу үеийнхэнд өгөх ажил эхлүүлсэн байж болзошгүй юм. Харин үүн дээр жигүүр нэмэгдэж байна. Энэ цоохор бүтэц нам, засагтайгаа хэр тэмцэх бол? Энэ бол зөвхөн намын дотоод гадаад хүрээн дэхь хүч.
Хэрэв Н.Энхбаяр залуучуудыг дэмжиж гарыг нь засагт, хөлийг нь төрд хүргэвэл үүрд ач санах ёстой хүн болох учиртай. Нэгэнтээ Эрдэнэ баавай “Н.Энхбаяр бол холын бодолтой хүн биш холын шуналтай хүн” гэж бичиж байсан. Харин одоо тэр холын шуналтай хүн бус холын бодолтой хүн болжээ. Эрхбиш олсон зөөсөндөө ханасан биз. Одоо Н.Энхбаяр довтлох бус тэсч үлдэх стратегиа томъёолж байгаа ба хэрэв тэсч үлдсэнээ мэдэх л юм бол шууд довтлохоос сийхгүй. Түүний эргэн тойронд ялагдлыг нь Н.Энхбаяраас ч илүүтэй хүлээн зөвшөөрдөггүй бүлэг хүн бий, тэд хэзээ нэгэн цагт Энхбаяр ах нь буцаад томорвол “Балжун нуурын балчигнаас хуваалцаж” байсны ачийг хүртэнэ гэж мөрөөдөгсөд.
Харин жинхэнэ гадаад холбоо нь одоо “Ардчилсан хүчний холбоо” болох учиртай. Өмнө нь Н.Энхбаяр “Алтан гадас”-тай шууд холбоолж, АН-ын дотоодод хутгалддаг байсан. Харин С.Баяр Н.Энхбаярын гадаад тулгуурыг өөртөө авч “Алтан гадас”-тай эвсээд байгаа билээ. Ийм нөхцөлд улс төрд эрх ашиг урвах нь алга урвахтай адил тул Н.Энхбаяр одоо Засгийн газрыг унагахын тулд өчигдрийн найзынхаа эсрэг өчигдрийн дайсантайгаа нийлэхээс өөр аргагүй болж. Гэхдээ цаадуул нь Н.Энхбаяртай шууд холбоо тогтоохоос илэрхий болгоомжилж, халдвартай мэт дөлөөд байгаа тул үйл ажиллагаагаа мэдрэмжээрээ уялдуулахыг аль аль тал нь эрмэлзэх болно. Энэ мэдрэмж аюултай агаад үүн дээр Засгийн газар дахь ашиг хонжоо хайгчид нэмэгдвэл чөтгөрийн хүч бүрэлдэнэ.
Н.Энхбаярыг их л сул гэж нийгэмд тооцоод байна. Гагцхүү МАХН-ынхан түүний хүчийг мэдэж байгаа. Яг Наполеон Элба аралаас цөөхөн цэрэгтэй ирээд 100 хоног засагладаг шиг юм болох вий гэхээс үхтлээ айж байгаа юм. тэгвэл У.Хүрэлсүх шоронд, Т.Бадамжунай шоронд, Г.Занданшатар шоронд, ... шоронд. Хүрээг бүр өргөн харвал ҮШН, БНН, МУНН, “Эрс шинэчлэл”, “ММГШ”, Үндэсний “Соёмбо” гэх мэт улстөрийн хөдөлгөөнүүд ч жагсаалаа эмхэлж байгаа хэрэг. Одоо хүчний харьцааг тооцъё. Ер нь бол Сү.Батболдынхыг тооцсон нь амар юм байна даа. Тэр өөрөө, С.Баяр, хэзээ ч эргэж магадгүй, өөрсдөө засаглах хүсэлтэй хотын бүлэглэл, намдаа нэр хүндээ алдаж, намаасаа улам бүр тасарснаас задарч буй “Алтан гадас” л байх шив дээ. МАХн-ын удирдлагад байгаа хүмүүсийн залбирах нь “Баяр дарга аа, болохоо байлаа шүү, түргэн ирээч...”
Тэгээд С.Баяр ирээд яана гэж? С.Баяр заримдаа хэтэрхий хүйтэн загнадгаараа нөхөнгийн өмнө Д.Зоригтыг Н.Энхбаярын эсрэг түлхэж, Н.Энхбаярыг шахсан юм. Д.Зоригт нэр дэвшсэн нь бэрсний хамгаалалтай хүү цодолсонтой л адил хэрэг байсан. Талийгаач Д.Бадраагийн гардан гүйцэтгэж байсан хятадуудтай хийсэн томоохон гэрээний цаад учрыг мэддэг цөөхөн хүний нэг нь Д.Зоригт, хэрэв хэлчихсэн бол С.Баяр... Гэхдээ одоо адилхан идсэн учраас хэн нь хэнийгээ гэх бол?
Òðîéöêèé
ленин байна даа баатархуяг чинь
Зочин
Зочин
х
Temuuleltei irgen
Зочин
irgen
zochin
Зочин
Зочин
sanal
Tsagaan
Зочин
kkkk
Зочин