Энэ 7 хоногт
-
Ганчимэг
Н.Сүнжидмаа: Хамтын нэгдмэл бүтээл болох дууны зохиогчийн эрхийг хэн нэг нь дангаараа үгүйсгэх, татах эрхгүй
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
-
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
Даваадорж
Эрх баригчдын бодлого, шийдвэр ямагт ард иргэд, улс орон, байгаль орчны эсрэг гардаг боллоо
-
Даваадорж
Эрх баригчдын бодлого, шийдвэр ямагт ард иргэд, улс орон, байгаль орчны эсрэг гардаг боллоо
Оргилмаа
“ДЦС-3”-ыг өргөтгөж шинэчлэхийг Оросоос гуйсан “автор”-уудаар мөн л Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар тодорч байна
Тав дахь Ерөнхийлөгч
Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон Виктор Янукович өчигдөр тангаргаа өргөж албан ёсоор ажлаа хүлээн авлаа.
Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон Виктор Янукович өчигдөр тангаргаа өргөж албан ёсоор ажлаа хүлээн авлаа. Ёслолын ажиллагаа тус улсын парламентад болсон. Харамсалтай нь хууль батлах дээд байгууллагын дийлэнх гишүүд уг ажиллагаанд оролцсонгүй. Өөрөөр хэлбэл хоёр дахь шатны сонгуульд нэр дэвшиж ялагдал хүлээсэн Ерөнхий сайд Юлия Тимошенкогийн намынхан оролцоогүй юм. “БЮТ” намын гишүүд санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Украины Ерөнхийлөгчийн сонгууль нэлээд хүнд нөхцөлд болж өнгөрсөн. Тус улс нь 2010 оны төсвөө батлаагүй, хээл хахууль, эдийн засгийн хямрал гээд тулгамдсан асуудал нэлээд бий.
Украины тав дахь Ерөнхийлөгч тангараг өргөхдөө улс орноо нийгэм, эдийн засгийн хямралаас гаргаад зогсохгүй, маш богино хугацаанд хөгжлийн замд нь оруулж өгнө гэдгээ амласан. Энэ бүхнийг хэрхэн хийх арга замыг мэднэ гэдгээ ч хэлсэн. Мөн ОХУ, АНУ, Европын Холбоотой эрх тэгш харилцааг хөгжүүлэх гэнэ.
Виктор Янукович маш их зүйлийг хийнэ хэмээн амлалаа. Гэхдээ энэ бүхнийг хийхийг тулд нэлээд эрх мэдэлттэй байх хэрэгтэй. Түүний тэргүүлдэг нам парламентад цөөнх. Тиймээс аль нэг намтай нь эвсэл байгуулахгүй бол ямар ч асуудлыг өөрсдөдөө хэрэгтэйгээр шийдэж чадахгүй. “Бүс нутгийн нам” парламентад суудалтай улс төрийн хүчнүүдтэй хэлэлцээ хийгээд эхэлчихсэн. Энэ нь үр дүнтэй болохоос нэлээд зүйл шалтгаална.
Виктор Янукович төрийн тэргүүн болсоноор Украины гадаад бодлого нэлээд өөрчлөлт гарна. Юуны түрүүн Кремльтэй ямар нэгэн хүндрэлгүй хэл амаа ололцоно. Харин НАТО-д элсэх асуудлыг дахин нухацтай хэлэлцэнэ. Гадаадын зарим хэвлэлүүдэд В.Януковичийн ялалтыг хүлээн зөвшөөрсөн даруйд Оросын эрх баригчид Украиныг удирдаж эхэлсэн тухай бичсэн.
Украины тав дахь Ерөнхийлөгч ирэх даваа гаригт анхныхаа гадаад айлчлалыг хийнэ. Тэрээр Брюссельд Украиныг Европын Холбооны гишүүнээр элсүүлэх асуудлаар хэлэлцээ хийх юм. Харин үүний дараа Оросын Ерөнхийлөгч В.Медведевийн урилгаар Москвад айлчилж нэлээд тулгамдсан асуудлыг шийднэ.
Дашрамд дурдахад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ойрын саруудад тус улсад айлчлахаар Украины талтай тохиролцсон байна. Тэр болтол баруунд Украины гадаад бодлого хэрхэн өөрчлөгдөхийг анхааралтай ажиглана.
Ажлаа аваад удаагүй байгаа Ерөнхийлөгч өчигдрөөс эхлэн нэлээд өөрчлөлт хийж эхэлсэн. Тэрээр Ерөнхийлөгчийн тамгын газрын нэрийг өөрчилж, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг түргэн шийдэх талаар заавар гаргасан. Улсынхаа төсвийг хэмнэх үүднээс төрийн тэргүүн өөрийнхөө болон ажилтнуудынхаа цалинг хоёр дахин багасгахаар болжээ. Түүнээс гадан гүйцэтгэх засаглал болох Засгийн газрын тэргүүний асуудлыг шийдэх ёстой.
Украины тав дахь Ерөнхийлөгч гараагаа эрч хүчтэй эхэллээ. Улс орноо хөгжлийн замд нь оруулж чадах эсэхийг цаг хугацаа харуулах юм.
Ю.Дэлгэрмаа
tamir
Mal aa
irgen bold
Зочин
Зочин