Энэ 7 хоногт
Цэцийн шийдвэр гарснаар гишүүн Д.Зоригтын эрх ашиг хөндөгдөх үү?
Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийн зохих заалтыг зөрчсөн тухай маргааныг дахин хянаж, эцэслэлээ.
Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийн зохих заалтыг зөрчсөн тухай маргааныг дахин хянаж, эцэслэлээ. Иргэн Д.Лхагважав нарын нэхэмжлэлтэй уг маргааныг Цэц дунд суудлын хуралдаанаар хэлэлцээд, нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргаж байсан юм. Харин хариуцагч болох УИХ эл асуудлаар эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, өнгөрсөн оны сүүлээр Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй тухай дүгнэлтээ ирүүлсэн.
Цэцийн түвшинд хоёр дахиа яригдаж буй энэ сэдэв нь цаад утгаараа СЕХ өнгөрсөн УИХ-ын нөхөн сонгуулиас тайлан гаргаж өгөөгүй шалтгаанаар улстөрийн гурван намыг хассантай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, гишүүн Д.Зоригтын нэр дэвшиж сонгогдсон үйл явц нь бүхэлдээ эрхзүйн үүднээс авч үзвэл, эцэг хуулийг зөрчсөн үйл явдал болж харагдах магадлалтай болж байгаа юм. Энэ талаар Цэцийн их суудлын хуралдааны дараа нэхэмжлэгч Б.Лхагважавын тайлбарласнаас сийрүүлбэл,
-Цэц өөрийн бүрэн эрхийн хэмжээнд дүгнэлтээ гаргасан. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Энэ тухай Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлд заасан байдаг. Харин УИХ цаашид энэ асуудлаар өөрийн шийдвэрийг гаргах хэрэгтэй болох байх. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг зөрчиж явагдсан сонгуулиар гарч ирсэн төрийн түшээ ажлаа үргэлжлүүлэн хийх эсэх, нөхөн сонгуулийг дахин зарлах эсэх талаар УИХ дахиж авч үзэх шаардлагатай гэж үзэж болох юм гэлээ.
Цэцийн их суудлын дүгнэлтэд энэ талаар дурьдахдаа, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” хэмээн заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/ дэх заалтын “...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, мөн зүйлийн 10/ дахь заалтын “...Аль нэгэн нам, ...гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно...” гэснийг тус тус зөрчсөн байх тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын 2009 оны 86 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгов хэмээжээ.
Д.Золзаяа
DR. ADITYA
Зочин
И.Монгол