Энэ 7 хоногт
Улсын хэмжээнд нэг сая 132 мянган мал хорогджээ
Манай орны хэмжээнд өвөлжилтийн цагийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж,
Манай орны хэмжээнд өвөлжилтийн цагийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг аймгуудад ажиллаж байгаа. Ажлын хэсгийнхний мэдээлж буйгаар бол, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бог, бод нийлсэн нэг сая 132 мянган мал хорогдоод байгаа аж. Мөн хүчтэй цасан шуурганаар төөрсөн 30 орчим хүн, 50 гаруй мянган малыг эсэн мэнд олжээ. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын хоёрдугаар багийн нутаг Зараагийн тасархай гэдэг газраас Мягмардорж, Даваасамбуу нар 300 гаруй малтайгаа уруудаад алга болсон гэх мэдээллийн дагуу сумын Тамгын газрын даргаар ахлуулсан зургаан хүний эрлийн бүлэг гарснаар эсэн мэнд олсон байна. Мөн тус аймгийн Сүмбэр сумын малчин Цогтсайхан 500 гаруй бог малтайгаа яваад сураггүй болсон байна. Түүнийг хоёр өдөр эрж хайсны эцэст олж ар гэрт нь хүргэж өгчээ. Ийн шуурганаар малтайгаа төөрсөн олон хүнийг эсэн мэнд олоод байгаа бол өнөөдрийг хүртэл олон тооны малтайгаа сураггүй байгаа хүн ч бий аж. Жишээ нь, Говьсүмбэр аймгаас баруун хойш “Их залаа” гэдэг газар нутаглаж байгаа сумын малчин Мөнгөн-Эрдэнэ эхнэрийн хамт 800 гаруй бог малынхаа хойноос яваад сураггүй болжээ. Мөн 27 настай Л.Мажигсүрэн шуурганд уруудсан малынхаа араас яваад сураг тасарсныг аймгийн Онцгой байдлын газраас арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг гарч ажиллаж байгаа аж. Цаашлаад Ховд аймгийн Үенч сумын Нүцгэн ам гэдэг газарт их хэмжээний цас орсны улмаас цасан нуранги үүсч дөрвөн айлын 60 адуу цасанд дарагдаж, хорогдсон гэсэн таагүй мэдээллүүд байна.
У.Шагай
egel negen eej