Далан зургаан сайд
Ардчилсан орны төр нь засаглалын хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн биеэ даасан гурван хэсгээс бүрддэг.
Ардчилсан орны төр нь засаглалын хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн биеэ даасан гурван хэсгээс бүрддэг. Хэсэг бүр өөр өөрийн үүргээ гүйцэтгэж чадсан улс оронд л жинхэнэ ардчилал тогтож, улмаар хүний амьдрал, эрх чөлөө болон хөрөнгө хамгаалагдаж, хүн ард нь үнэ цэнэ бүтээх, бүтээснээ хүртэх суурь нөхцөл бүрддэг.
Харин гурван засаглал холилдсон газарт төр нь хямарч, жагсаал үймээн бужигнаж, учраа олохгүй байсаар эцэст нь хүн амын цөөнх нь нийгмийн эд баялгийг гувчуулан завшиж, нөгөө хэсэг нь ядууран хоосорч, эрт орой хэзээ нэгэн цагт төр засгаа үндсээр нь солих хэрэгтэй болдог.
Монголд улс төрийн намын нэрээр төрийн эрх авч, хувийн ашиг хонжоо хайгч хэсэгхэн хүмүүсийн гараар гурван засаглал холилдож хутгалдсаар, сүүлдээ бүр ялгагдахгүй болж эхэллээ. Улс төрийн эрх мэдэлтнүүд, тэдгээрийн хамсаатнуудын гар хөл болсон шүүх засаглалын тухай яриад ч яахав. Тэртэй тэргүй өөрчилнө, засна гэж гарч ирсэн Ерөнхийлөгч учраа олохгүй байгаа. Нөгөө хоёр засаглал бүрэн холилдож, бантан аятай болсноор нэг нь бүр алга болж эхлэв.
Их хурлын гишүүд сайд болохоос эхэлсэн, хууль тогтоох засаглал нь гүйцэтгэх засаглалаа булаан авч байгаа дампуурал дараачийн шинэ үе шатандаа саяхан гарлаа. Их хурлын гишүүд татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдөдөө ашиг хонжоо, алдар нэр наах боллоо. Халдварт энэ ханиад хотын иргэдийн хуралд, улмаар аймаг, орон нутагт халдаж эхэлж байгаа сурагтай.
Төсвийн захиран зарцуулах эрхийг Их хурын гишүүдэд ил далд шилжүүлж байгаа нь агуулгын ч, хэлбэрийн ч хувьд манайд гүйцэтгэх засаглал үндсэндээ алга болж Их хурлын 76 гишүүд бүгдээрээ сайд болсныг харуулж байна. Тэртэй тэргүй ихэнхи нь Их Хурлын гишүүд байдаг Засгийн газартай болохоор энэ бол бас шинэ биш үзэгдэл.
Манайд байдаг эрдэс баялгын үнэ дэлхийн зах зээл дээр өсөхийг дагаад улсын сангийн орлого нэмэгдэж, тэр их хөрөнгийг хуваахын төлөөө улс төрийн тэмцэл цаашид ширүүсэх бөгөөд засаглалын хямрал улам гүнзгийрнэ.
Эцэст нь улс төрийн нам нэрээр гурван засаглалын гол удирдлага, тэдний хамсаатанууд улс орны бүх баялаг, улс төрийн бүх хүчийг гартаа төвлөрүүлж , хүн амын үлдсэн дийлэнх хэсэг, тэдний үр ач нар тэд нарын үр хүүхдийн дор ажиллах болно. Тэр үед улс төрийн ямар бодлоготой нам байх, ямар нэртэй байх нь зарчмын ялгаагүй болж, хэн нь Ерөнхий сайд, хэн нь Ерөнхийлөгч, эсвэл Ерөнхий шүүгч байхыг сонгууль нэрээр нөгөө хэдэн гэр бүл л шийднэ. Ядуу хүмүүсийн сонгох эрх хямдхан байдаг. Жагсаал цуглаан хийлгэх хэрэгтэй бол улаан шар өнгийн футболка, туг тэдэнд бариулж, хэд хоногийн хоолны мөнгө өгөөд л гол зам, талбай, онгоцны буудлыг хаалгаад л суулгачихна.
Ядуу нь улам ядуурч, баян нь улам баяждаг ардчилал байдаг. Сайн боловсрол үнэтэй болдог учир ядуу хүн түүнийг авах боломжгүй болж, улмаар зөвхөн хөрөнгөтөй хэсгийн засаглал аажмаар тогтдог. Амьдралын төвшин тэнгэр газар шиг ялгаатай болж нийгэмд онцгой баян давхарга бий болдог.
Төрийн гурван засаглалын бие даасан үйл ажиллагааг хангаагүй, ардчиллын үнэ цэнийг иргэд нь бүрэн ойлгож, хянаж хамгаалж чадаагүй буюу иргэний нийгэм хөгжөөгүй оронд тоглоомын ардчилал ийнхүү тогтдог.
Тийм ардчиллын хамгийн тод жишээ нь Филиппин улс. Азийн хамгийн анхны бүгд найрамдах, ардчилсан үндсэн хуулиа 1902 онд баталсан энэ оронд ард түмний ихэнх нь ядуу байсан, одоо ч гэсэн тийм хэвээрээ л үлдсэн. Яг бидний замаар, гэхдээ биднээс олон жилийн өмнө яваад ирсэн энэ орны улс төр, эдийн засгийг олон жилийн турш арав гаруйхан гэр бүл бүрэн хянаж ирсэн. Биднээс ялгаатай нь тэнд манайх шиг хүйтэн биш, гэр орон нь тусгай дулаалга шаардадагүй учир нүүрс шатааж, Улаанбаатар шиг утааны гамшигт нэрвэгддэггүй бөлгөө.
Монголын засаглалын хямрал, Улаанбаатарын утааны гамшиг хоёр хослоод нэг л биш дээ.
2009-12-22
Имхо
mgl
Зочин
Зочин
Badral
Ajaa taij
Ajaa taij
455
turuu
Зочин
цолмон
Зочин
Зочин
Зочин
Зочин
Bek
76-bish 99 boloh geed bgaa ym bishvv
turuu
ishhhhhhhhhhhhh
BURMAA
za bas neg hudalch, niitlelech