Ардчилсан хувьсгал ба тусгаар тогтнол
Одоогоос 18 жилийн өмнө Улаанбаатарт Монголын ардчилсан холбооны анхдугаар их хурал болсноор Монгол оронд шинэ эрин ирж буйг албан ёсоор зарласан юм.
Одоогоос 18 жилийн өмнө Улаанбаатарт Монголын ардчилсан холбооны анхдугаар их хурал болсноор Монгол оронд шинэ эрин ирж буйг албан ёсоор зарласан юм. Яг л энд Монголын ардчилсан нам байгуулагдсанаа зарласнаар Монголд олон намын тогтоц нэгэнт бодит байдал болсныг тунхагласан юм. Яг л энд Шинэ дэвшилт холбоо хэмээх улс төрийн зорилго бүхий гурав дахь олон нийтийн байгууллага өөрийн төрснийг зарласнаар Монголд олон ургалч үзэл гарцаагүй зүйл болж гэдгийг нотолсон юм.
Ингэж дөнгөж төрж байсан Монголын ардчилал өөрийгөө хуульчилсан билээ. ХХ зуунд болсон Монголын гурав дахь хувьсгал өөрийгөө дэлхий даяар зарлаж, Монгол улс тусгаар тогтносон, бүрэн эрхт, өөрийн хувь заяагаа өөрөө тодорхойлогч, хараат бус улс болж байгааг тунхаглажээ. Яг л 1907 онд сэм бүлэглэсэн Халхын ноёд улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээх ариун үйлсээ 1911 оны 12-р сарын 29-нд гүйцэлдүүлэн тунхагласан лугаа адил. Яг л 1920 онд ардын, ноёдын, түшмэдийн гурван бүлэг нууцаар үүсэн эх орноо гадны түрэмгийлэгчдээс чөлөөлөхийг зорин үгсэж явсаар 1921 оны зун өөрийн эвслийн Засгийн газрыг байгуулж тусгаар улсаа ахин тунхаглаж байсны нэгэн адил.
1696 онд Канши хааны цэрэг Монголд довтолсон, ялангуяа 1757 онд Ойрдыг цохиж Зүүнгарын хаант улсыг унагаснаас хойш 1990 оны ардчилсан хувьсгал гарах хүртлэх 300 орчим жилд Монгол орон бие даасан улс байгаагүй юм. Манжийн эрхшээлд байсан 200 гаруй жилийн турш Монголын ард түмэн шууд дарлал зовлон амсаагүй боловч вассал орны хувьд өөрийн төргүй явж иржээ. Тусгаар тогтносон Монгол улс 1911-1915 оны хооронд ердөө гурван жил оршин тогтноод Хиагтын гэрээгээр Хятадын онцгой автоном муж болон хувирчээ. 1921-1946 оны хооронд тусгаар тогтнол нь хэнээр ч хүлээн зөвшөөрөгдөөгүй, зөвхөн Засгийн газар нь Зөвлөлт Оросоор зөвшөөрөгдсөн албан ёсоор Хятадын бүгд найрамдах улсын хэсэг, үнэн хэрэгтээ Зөвлөлтийн бодлогын хавсрага улсаар явж ирлээ. 1946 оны 1-р сард Хятад, 2-р сард ЗХУ Монголын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. 1960 онд НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэнээр Монгол орны тусгаар тогтнол улам баталгаажиж улмаар дэлхийн 150 гаруй оронтой дипломат харилцаатай дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын олон байгууллагын гишүүн орон боллоо. Гэвч гадаад дотоод бодлогоо өөрснөө шийддэггүй, Зөвлөлтийн эзэнт гүрний хараат улс байсан юм. Америкийн нэрт эрдэмтэн Латтимор үүнийг “дагуул улс” гэж тодорхойлсон нь үнэн хэрэгтээ ихээхэн зөөлрүүлсэн нэр байлаа.
ХХ зууны Монголын түүх бол тусгаар тогтнолын төлөөх тэмцэл драмын түүх байлаа. Энэхүү урт удаан хугацаагаар үргэлжилж, эцгээс хүүд дамжин гэрээслэгдэж, хүний гурваас дөрвөн үеийг дамжин дамнасан тусгаар тогтнолын төлөөх тэмцэл 1990 оны ардчилсан хувьсгалаар өндөрлөж бүрэн ялалтанд хүрсэн билээ. 1990 оны ардчилсан хувьсгал бол Монголын нийт ард түмний ялалт юм. Энэ хувьсгалын оролцогч нь Монголын бүх ард түмэн. Энэ хувьсгалын оройлогч хүч нь Монголын ардчилсан холбоо мөөн.
Манжийн эзэн эрхшээлийн үед Монголд онцгой хууль үйлчилж байсан учир хятадуудаас бүрэн тусгаарлагдаж уусан үгүй болох аюулаас ангид байсан юм. Гэхдээ Монголын бодлогыг Монголд биш, цагаан хэрмийн цанад дахь Бээжингээс шийддэг байлаа. Зөвлөлтийн дагуул орон байхдаа Монгол нь иргэншиж, үйлдвэржиж, хотжиж, соёлжин боловсорсон юм. Гэхдээ Монголын бодлогыг Монголд биш, Ураалын чанад дахь Москвагаас шийддэг байлаа. ХХ зуун монголчуудад их юм өгсөөн. Мөн их юмыг нь ч эргэлт буцалтгүй авч одсон. Гэхдээ бидний олсон хамгийн чухал, хамгийн ариун нандин зүйл бол тусгаар тогтнол. Тусгаар тогтнолын золиосонд соёл, уламжлал, бахархал, олон арван мянган хүний амь насыг тавьж туусан. Эрх, эрх чөлөө, сүсэг бишрэл, үндэсний бахархал ч үнгэгдсэн. Дагалдаад хүний хүнлэг үзэл, ёс суртахуун үзэл сурталжсан хийрхэлээр солигдсон юм. Үндэсний эрх ашиг хөсөр хаягдан үзэл суртал, дэлхийн хүйтэн дайн, социализм коммунизмын төгс ялалт гэсэн зүйл бүхнээс чухал тавигдаж байв. Гэхдээ энэ бүхэн бүгд чухам л тусгаар тогтнолоо хадгалан үлдэх эрмэлзлэл тэмүүллийн хариу байлаа.
1990 оны ардчилсан хувьсгал монголчуудад эрх чөлөө, иргэний эрх, зах зээлийн харилцаа, үг хэлэх хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, сүсэглэн бишрэх хүний наад захын эрх олж ирсэн нь асуудлын зөвхөн нэг тал билээ. Ардчилсан хувьсгал Монгол оронд тусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь олж ирж, хувь заяаг нь монголчуудын өөрсдийнх нь гарт авч ирсэн юм.
Төр улсаа өөрөө мэдэн барих түүх 300 жилийн завсарлагатайгаар ингэж монголчуудад өөрсөдөд нь эргэж ирлээ. Үүний дараа шилжилтийн хүнд хэцүү зовиуртай он жилүүд үргэлжилсээн. Монголчуудын хувьд энэ нь төрийн нэг хэлбэр нөгөөгөөр солигдсон төдий зүйл байгаагүй. Нийгэм, эдийн засаг улс төрийн бүтэц зохион байгуулалтын шилжилт төдийгүй иргэн бүрийн хувьд амьдралын хэв маягийн, ёс суртахууны, үзэл баримтлалын, ертөнцийг үзэх үнэлэмжийн, гэр бүл болон байгаль орчинтой харилцах харилцааны, итгэл үнэмшлийн, хувийн зохион байгуулалтын аугаа шилжилт эхэлсэн юм. 18 жил өнгөрчихөөд байхад энэ шилжилт дуусаагүй л байна. Шилжилтийг дагаад хар аяндаа асар их нийгмийн зөрчил үүссэн юм. Зөвхөн шинэ хуучин, хөгшин залуугийн төдийгүй амьдралыг үзэх үзэл үнэлэмжийн зөрөлдөөн. Ахуй амьдралын өөрчлөлт, шинэ орчингоос болоод олон асуудлууд үүсч түүнээс улбаалан цоо шинээр олон зөрчилдөөн үүслээ. Цаашид үе солигдтол үргэлжлэх биз. Гэвч бид энэ шилжилтийг хийх ёстой, дуусгах ёстой, эс тэгвээс улам бүр даяаршин технологижиж буй өнөөгийн ертөнцөд таарч тохирохгүй, тэр л утгаараа тусгаар тогтнол маань хэврэгших юм.
Өнгөрсөн жилүүдэд шилжилтийг дагаад нийгмийн олон хурц зөрчилдөөн үүссэн боловч шилжилт хийж буй олон орнуудтай харьцуулахад Монголд тусгаар тогтнолыг тойрсон зөрчил маргаан тэмцэл огт болоогүй. Монгол улс гадаад харилцааны номлолоо ардчилсан хувьсгалын дөнгөж маргааш өөрчлөн, энэ дэлхийн улс гүрэн бүртэй тэгш харилцаж өөрийн эрх ашгийг юун түрүүн гаргаж тавихаа тунхагласан. Мөн мөнхийн хөрш Хятад, Оросоос гадна гурав дахь хөршийн бодлого явуулахаа мэдэгдсэн. Цэргийн номлолдоо үндсэн өөрчлөлт оруулж улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа олон улсын хамтын нөхөрлөлийн орнуудын хүрээнд хүн төрлөхтний нийтлэг эрх ашигтай уялдуулан дипломат арга зүй болон харилцаагаар сахин хамгаалах болсноо заралсан. Үүний дагуу бид эх орноо цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж гол таван гүрнээр хүлээн зөвшөөрүүлсэн. Хүн төрлөхтний аюул гамшиг болсон терроризмын эсрэг хөдөлгөөнд нэгдэн орж энэ үйл хэрэгт зэвсэгт хүчнээрээ оролцох болсон. Энхийг сахиулах үйл хэрэгт оролцон НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд энхийн манаанд мөр зэрэгцэх болсон. Монгол улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөөх тэмцэл, түүний арга барил, бодлого, жанжин шугам, авч буй арга хэмжээг Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрч, дэмжиж буй нь олон ургалч үзэл хэв хэмжээ болсон өнөөгийн нөхцөлд туйлын том ололт билээ.
“Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлаж байна” хэмээн дөчөөд жилийн өмнө манай нэгэн нэрт яруу найрагч бичээд хэрэгт орон шүлгээ хаалгаж байсан. Монгол хүн болгоны цээжин дотор явдаг энэ мөрийг 1990 оны ардчилсан хувьсгалаар Монголын Ардчилсан холбоо анхлан хорвоо дэлхийгээр нэг, бүхэнд дуулдахуйц хашгиран цуурайтуулсан юм.
2008.02.18

Сүхбаатар
й
Зочин
саша
жигүүр
Munkhtur
лхагва