Манай иргэд, төр засгийн удирдагчдаа улс төрийн зоригтой байхыг шаардах дуртай. Том гүрний өөдөөс толгой өргөж байгаад ярихыг хүсэмжлэх маягтай. Гэхдээ, том гүрний өөдөөс эгц хардаг болоход улс төрийн зориг хэрэг болдоггүй гэдгийг олж харахгүй байна. Харин “эдийн засгийн зориг” хэрэг болдог.
Жишээ нь, Монголоос сүүлдэж ураан ашиглаж эхлээд, түрүүлээд явчихсан Казахстаныг хар. Ерөнхийлөгч нь Путинтай зэрэгцэж суугаад “Донецкийг өөртөө нэгтгэхийг чинь зөвшөөрөхгүй “ гэж хэлж чадаж байгаа юм даа. Дэлхийн урааны зах зээлийн том тоглогчийн нэг болсон улсын эзэнд ийм боломж байгаа юм. Манайд ийм боломж байсан ч бид “өөрснөө” эсэргүүцээд нэг ч алхуулаагүй.
Ардчилал бол зөв зам мөр болохоос гараад зогсдог тавцан биш. Тавцан байрандаа зогсож байдаг бол зам дуусашгүй үргэлжилдэг. Яг энэ утгаараа, барууны ертөнц, америкийг оролцуулаад дэлхийн олон орон ардчиллын замаар амжилттай замнаж байна.
#нийгэм
#нийтлэл
Зарим нэг үсгийн хугацаа дууссантай холбогдуулан хэрэглээнээс хасах асуудал унтарснаар Монгол цагаан толгойноос зүй бус хорогдол гарах аюул багаслаа. Ер нь малын зүй бус хорогдол их гардаг улирлын босгон үсгээ цөөлөх нь муу ёр, харин ч нэмэх учиртай байдаг гэнэ.
#нийгэм
#нийтлэл
Өөрийгээ санааг илэрхийлэхэд өөр хүний үг хэрэг болдог нь сонин. “Би тэгж бодож байна” гэвэл хүмүүс хөндийрээд явчихна.
#нийгэм
#нийтлэл
Б.Цэнддоогийн “Голын тэртээх гацааны хавар” хошин туужийг уншигчид сайн мэдэх билээ.
#нийгэм
#нийтлэл