Айсуй аянгын гэрэлд
Социалист ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц реалист бус урлаач гэж хэлж болох Пикассогийн бүтээлийг хязгаар нутгийн сургуулийн сурагч хөвүүн байхдаа анх харсан юм.
Социалист ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц реалист бус урлаач гэж хэлж болох Пикассогийн бүтээлийг хязгаар нутгийн сургуулийн сурагч хөвүүн байхдаа анх харсан юм. Миний анхны сэтгэгдэл юу байсан гэхээр “морь малыг адилхан зурж чаддаггүй нөхөр юм байна” гэсэн дүгнэлт. Ганц би ч биш ерөөсөө олон түмний ихэнх нь модернист болоод хошин урлагийн зүтгэлтнүүдийг ингэж л ойлгодог болохыг харин хожим олж харсан.
Манай тайз дэлгэцийн урлагийн нэгэн үеийнхэн хошин урлагаар дамжин гарч ирсэн юм. Хачирхалтай нь ч гэх үү, яг л ёсоороо юу яаж байна гэх үү мэдэхгүй, ямарч л байсан мянга мянган үзэгчид тэднийг аанай л “морь малыг адилхан зурж чадахгүй” учраас л энд ирсэн гэж бодсоор ажгуу. Уг нь бол “империализм бол капитализмын дээд шат мөн” гэлээ гэгчээр хиисвэрлэн сэтгэх, хошин шогоор урлах нь сэтгэлгээ ба урлагын дээд шат юм шүү дээ. Та нар манай үеийн нэрт зохиолч Ц.Доржготовыг мэдэх биз. Юун түрүүн энэ хүн гайхалтай авъяастай хүүрнэл зохиол туурвигч, дээр нь тэр бүтээл туурвилаа улам гайхамшигтай болгосныг нь Доржготов гуайн шог өгүүллэгүүд гэж ярьцгаадаг. Бас та бүхэн олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн шог зураач Ц.Байды байгалийн зургийг гайхалтай сайхан урлаач гэж бас мэдэх үү?
Түүнчлэн өнөөдөр манай хошин урлагийн найруулагч, жүжигчнээрээ илүү хүлээн зөвшөөрөгдсөн шинэ үеийнхэн бол юуны түрүүн авяаслаг сайн жүжигчид бөгөөд түүн дээрээ хошин урлагийг ур чадвар нэмсэн хүмүүс гэж хоёргүй утгаар бичигдэх учиртай.
Манай театруудад тавих жүжгийн реклам сэлтийг харахад их уйлж орилсон хэсгүүд л гарах юм. Мэдээж жүжгийн хамгийн эгзэгтэй хэсгийг рекламын роликт тусгаж таарна. Ингээд бодохоор их л орилоонтой бүтээл туурвицгаадаг болтой юм аа. Үнэнээ нуулгүй хэлэхэд би мэргэшсэн театр судлаач биш, тэгээд ч цаад номонд нь “эгзэгтэй эгзэгтэй газруудад нь сүрхий орилоод байвал амжилт олох нигууртай...” гэхчлэн заасан ч байдаг юм бил үү? Тиим бол хүлцэл өчье.
Юутай ч атугаа манай шинэ үеийн авъяас билигт уран бүтээлчдийн чанар чансааг харуулсан нэгэн үйл явдлын талаар л ярих минь.
Манай үеийн хүлээн зөвшөөрөгдсөн найруулагч Ч.Найдандорж саяхан Цо Юү-гийн “Аянгын бороо” жүжгийг найруулан тавилаа л даа. Хаана гэж үү, манай хамгийн зөв бөгөөд сайн менежмэнттэй театр болох Соёлын төв өргөөнд. Үнэн хэрэгтээ олон түмэнд урлагаар хамгийн сайн үйлчилдэг хамгийн том байгууллага бол соёлын төв өргөө. Татвар төлөгчдийн хөрөнгөөр цалинждаг төрийн албан хаагч-жүжигчинтэй хуучин үеийн театраас чөлөөт мэнэжмэнттэй, урлагийн чадварлаг хамт олныг өрсөлдүүлэн тайзандаа залдаг орчин цагийн барууны театр руу хииж буй амьд бодитой шилжилт чухам энд л тод харагддаг билээ. Бас үйлдвэрчний эвлэлийн ордон ч байна. Иим учраас эднийг манай үеийн театр гэж хүндэтгэн хардаг аа.
Ч.Найдандорж бол Х түц хамтлагийн олон уран бүтээлийг найруулсан хүн. “Аянгын бороо” жүжигт ч гочлон Х Түц- ийнхэн оржээ. Бас манай нэрт жүжигчид болох Ц.Төмөрбаатар, С.Сарантуяа нар тоглосон байна.
Эрх мэдлийн тухай гайхалтай туульс болсон энэ жүжгийн үйл явдал хятадын, магадгүй үндэсний баячуудынх нь нэг болох уурхайн эзэн Жоу Пуюанийн гэрт голлон өрнөнө.
Хүмүүс удахгүй аянга цахилгаантай бороо орох тухай ярьж байх юм. Үүнийг ч нотлох мэт алсад аянга нүргэлнэ.
Нэг талаас нь харахад эрх мэдэл эд баялаг шахалдсан, нөгөө үзүүрээс нь мэдрэхэд учир битүүлэг айдас чихэлдсэн энэ айл цонхоо нээдэггүй хачин дүрэмтэй ажгуу. Гэрийн эзэн үүнийгээ олон жилийн өмнө бүрлээч болсон авааль эхнэр нь цонхоо нээх дургүй байсан гэдгээр тайлбарлах боловч энэ айлд гэрэл тусвал түмний нүдэнд харагдаж мэдэх олон нууц байгаа нь мэдрэгдэнэ. Эзэнтний амьдрал удахгүй улам гоё болж, шинэ байранд орох гээд байгаа нь зарц, үйлчлүүлэгч нарын ярианаас харагдана. Бас гэрийн эзэнд бараалхаж буй олон хүний дунд цагдаагийн томоохон тушаалтан байгаа болтой. Олон түмнээрээ хүрээлэгдсэн хүндэт хүн юм уу даа, энэ эрхэм гэмээр. Сүүлд мэдэхнээ уурхайд нь гарсан гэмт явдлыг хаацайлуулахаар цагдаагийн эрх мэдэлтнийг худалдаж авч байсан юм билээ.
...Аянгын гялбаа бараан хөшгийг нэвт гэрэлтүүлэх тусам Жоу овогтын амьдрал тодорч байна. Их л өндөрт харагдах энэ хүний улан дор тунч олон хүний гашуун нулимстай хувь тавилан ивэгдсэн байх юм. Жоу-гийн сүүлийн эхнэр(Одончимэгийн бүтээсэн дүр) гэж нэг тиим шүүхээс ял заагдаагүй “хоригдол” байна. Энэ хүн хэзээ нэгэн цагт нарны гэрэлд амьд хүн явсан байх даа гэмээр. Харин энэ айлын босгоор алхсан өдрөө л үхээд амьд хүний амьдрал мөрөөдсөн сүнс сүүдэр болчихсон мэт. Үнэхээр ч тэгж л харагдахаар тоглосон санагдсан. Тоглох гэхэд багадмаар байгаа юм. Даанч манайхан жүжигт тоглох, тэрний дүрд тоглох гээд даалуудах, хөзөрдөхтэй адилхан хэлээд сурчихсан юм. Магадгүй энэ үг нэвтрэх үед тоглодог ч байсан юм бил үү?
Аянгын бороо ойртох тутам энэ айл улам тодорно. Аянгын гэрэлд гучаад жилийн өмнө бурхан болсон гэх эхнэр нь амьд байгаа харагдаж байна. Үхсэн гэх үр хөвүүд нь байж. Тэрч бүү хэл өөрийг нь тойрч хүрээлэн байсан хэрэг. Түүнтэй эвлэршгүй тэмцэгч атаатан төрсөн үрээр нь тодорно. Төрсөн дүү нь ахаасаа жирэмсэлсэн ч байх шиг. Буддагийн ном сургаальт үлгэрийг эргүүлэн, үйлийн үр гээчийг цочтол ухаарах мөчүүд мэт.
Жоу-гийн хилэн хөшигт харанхуй амьдралын сүүдэр дор юм бүхэн гашилжээ. Энэ сүүдэр дор хүний хамгийн жаргалтай зүйлс болох анхны хайр, үнэнч дурлал хүртэл тамын учрал, гай зовлон, хилинц болон хувирчээ.
Аянга гэрэлтэй ч сохор ажгуу. Зөвхөн золгүйчүүд л ниргэгджээ. Аянгийн ниргэлт нь сохор ч гэлээ гаргасан гэрэл нь гай зовлонгийн эх хаа байгааг хүмүүст харууллаа. Будда ч хэлсэн юм. “Би хэнийгч зовлонгоос аврахгүй. Харин зовлонгоос өөрийгээ аврах замыг чинь зааж өгнө өө” гэж. Хүмүүс өөрснөө аянга болж юуг ниргүүштэйг харлаа, хамгийн гол нь. Их аянга нижигнэнхэн ниргэтүгэй, ниргүүлбэл зохих, ниргүүлэх цаг нь нэгэнт болсон, яагаад ч ю ниргэлгээс хоцорсон юм мөн ч их байна даа.
Өөрийнх үйлийн үрээр өчнөөн амьтан хорвоог орхиж, хүй элгэн гаслангийн намагт уначихаад байхад тэр хүн“шинэ байрандаа нүүж орох, бас нэг хүүгээ авчирж Жоу овгоо үргэлжүүлэх” тухай яриад байгаа юм даа, шаар чинь. Муу хүн тиим ч амар үхдэггүй, ниргүүлдэггүй аж. Иим улс бас цадаж, ханадаггүй юм байна. Гагцхүү түүнээс л салах хэрэгтэй.
Тэр үед Жоу болон хувирсан Ц.Төмөрбаатар гуай руу чулуу нүүлгэмээр санагдаж билээ. Ямар би нэр дэвшигч биш, бас төмөрбаатар гуай махны цагаан байр биш дээ, тээ.
Энэ жүжигт нэрт жүжигчин Аглуу их сонин дүр бүтээжээ. Нэг сахалтай хөнгөн шингэн луухаан л даа. Тэрний тэр жижигхээн амьдралынхаа, жижигхээн юман дээр хийж буй жижигхээн мэнэжмэнтийнх нь сүрхийг яана аа. Манай нэртэй жүжигчин Сарантуяа, Х Түц-ийн өнөө Нарансолонго эд нар ер нь бүгдээрээ гайхалтай ер бусын хүмүүний дүрийг бидэнд толилуулж байна. Жүжиг нээхээс өмнөхөн уранбүтээлчид нь “манай жүжиг туслах дүр байхгүй, бүгд гол дүр” гэж ярьсан байсан, нээрээ тиим юм билээ. Харин найруулагч Ч.Найдандорж “Хүүхдийн хүмүүжлийн тухай гарна” гэх маягийн юм хэлсэн нь зүгээр л ингээд хэлчихвэл үзэгчид ямар реакци үзүүлэх бол гэж нохойтсон хэрэг санагдсан.
Дарангуйлагч жижигддэггүй. Бага хүний зовлон бага байдаггүй. Жоу нарын хүсэл мөрөөдөл биелэх тусам эргэн тойрныхны нь гай зовлон улам нэмэгдэж байна. Тэд хэдийчинээн жаргана бусад нь төдийчинээн зовно. Тэд гэр бүлээ, хувийн эзэмшлээ, хүрээллээ, бүр томрохоороо улс орноо очирт там болгодог ажгуу.
Бид бүхэнд үлэмж танил өрнийн маягтай өрнөл, дорно дахины ёгт дохио, бэлгэдэл гайхалтай сүлжилдсэн энэ жүжгийн дараа өөрт олдсон байж болох ялихгүй эрх мэдлээрээ, гэр бүлдээ авчирсан шалихгүй орлогоороо, ердөө л үр удмаа үлдээх зөнгөөрөө хүлээсэн үүргээ биелүүлсэн төдий зэргээрээ түрээ барьж эгэл нэгнээс эхлээд хайртай дотно хүмүүсээ зовоосон, гомдоосон, өөрийн гэсэн хүсэл эрмэлзлийг нь хяссан, хүндлэл хайрыг нь эргүүлээд дарамт болгосон явдал юу билээ гэж бодогдоо л байх юм билээ.
Аянга гэрэлтэй ч сохор ажгуу. Зөвхөн золгүйчүүд л ниргэгджээ. Аянгийн ниргэлт нь сохор ч гэлээ гаргасан гэрэл нь гай зовлонгийн эх хаа байгааг хүмүүст харууллаа. Будда ч хэлсэн юм. “Би хэнийгч зовлонгоос аврахгүй. Харин зовлонгоос өөрийгээ аврах замыг чинь зааж өгнө өө” гэж. Хүмүүс өөрснөө аянга болж юуг ниргүүштэйг харлаа, хамгийн гол нь. Их аянга нижигнэнхэн ниргэтүгэй... ниргүүлбэл зохих, ниргүүлэх цаг нь нэгэнт болсон, яагаад ч юм ниргэлгээс хоцорсон юмс мөн ч их байна даа.
Жич: жүжигчдийн олон янзын цол зэрэг,чимэг гуншин, одон тэмдгийг сайн ялгадаггүй тул зүгээр л аав ээжийнх өгсөн нэрээр хэлсэндээ хүлцэл өчье.