Бид нүүдэлчид. Хэрэн хэсэх, дураараа амьдрах зөн совин мах цусанд минь шингээстэй. Гурав дөрөв дэх үеийн хотын хүн хэмээн өөрийгээ цоллож, саяхан хөдөөнөөс ирсэн нэгийгээ “Хөдөөний хөөсөн мантуу”-гаар хочлогчийн госчоомтой цээжинд ч нүүдэлчний зүрх цохилж, хаврын урь унахтай хамт хэрэн одох дон нь хөдлөн, сэтгэл нь “төрөлх гудамжиндаа” тогтохгүй дэрвэлзэнэ.
#нийгэм
#нийтлэл
Эрдэнээгээр бөөлжсөн ч юм биш, Эрдэнээ өөрөө бөөлжсөн юм бүр биш гэдгийг хэлчихээд цаашаа явна аа. Эхэлж энийгээ хэлчихгүй бол яах ч юм билээ. Ер нь бол Р.Л.Стивенсоны “Эрдэнээ булсан арал” номыг хэлсэн маягтайгаар хаяагаа манасан дээр байхаа.
#нийгэм
#нийтлэл
Намын төв хорооны улс төрийн товчоо, Сайд нарын зөвлөлөөс л гарсан баймаар шийдвэр нэгийг үзлээ. Саяхан гардаг хориотой үгсийн жагсаалтыг хэлж байна. Уул нь энэ байгууллагыг ардчилсан хувьсгалаар устсан гэж бодож байсан юм. Гэтэл шийдвэр нь гараад байгаа болохоор байгаа л болж таараад байна.
#нийгэм
#нийтлэл
Ер нь манай төдийгүй дэлхийн эдийн засаг сайжирч, шинэ шинэ ажлын байр нэмэгдэж байгаа нь Ватиканы ордонд папын орон тоо онгойсноос эхлээд харагдаж байна. Чааваас хөөрхий, Венесуэльд ч гэсэн ерөнхийгийн орон тоо гарчихлаа. Манайд ч ерөнхийлөгчийн сонгууль болно.
#эдийн засаг
#нийгэм
#нийтлэл
Тэр айсуй...Дийлдэшгүй санагдсан, нуршгүй бодогдсон бүгдийг хага яран юу цухалзнам билээ? Нэг л өглөө сэрэхэд наашлан айсуй баяр жаргалын совин татна. Аль эртийн мартагдсан мөрөөдөл өнгөрсөн шинэ биелээд босгон цаана гэрэвшин зогсох шиг. Аль эсвэл хэзээ ч ирэхгүйдээ гэж бодсон нэгэн үүдийг минь тогшин алдан зүрхшээх ч шиг. Тэр айсуй. Энэ бол хавар.
#нийгэм
#нийтлэл
Хэдэн жилийн өмнө болсон явдал. Хотын захын дүүргийн нэгэн сургуульд хэдэн комьпютер гардуулах юм болов. Шинэ сонин техникийг сониучирхсан багачууд хошуурч, таних мэдэх хүсэл бадарч, энд тэнд нь ямар нэг товх ч болов дараад үзэх хорхой ассан хүүхдүүд биднийг бүчин авлаа. Захиралаа харсан хүүхдүүд эрх биш биеэ барин алсаас харна.
#нийгэм
#нийтлэл