Ийм сайхан...
Манай ерөнхий сайд ном бичжээ, бичиг үсэгтэй хүн ийм сайхан. Тэр номыг германд хэвлэж, юу л бол юу хэвлэдэг байх ийм сайхан. Германчууд түүнийг нь германаараа хэвлэсэнгүй, эх хэлээ гамнадаг улс ийм сайхан. Харин түүнийг англиар гаргаж, алдах юмгүй хэл ийм сайхан.
-фельетон-
Манай ерөнхий сайд ном бичжээ, бичиг үсэгтэй хүн ийм сайхан. Тэр номыг германд хэвлэж, юу л бол юу хэвлэдэг байх ийм сайхан. Германчууд түүнийг нь германаараа хэвлэсэнгүй, эх хэлээ гамнадаг улс ийм сайхан. Харин түүнийг англиар гаргаж, алдах юмгүй хэл ийм сайхан.
Толгойгоо сонингоор боож, цаасны хутга, харааны шилээр зэвсэглэсэн хэсэг этгээд Франкфуртын номын дэлгүүрийг эзлэн барьцаалаад: “Алтанхуягийн бичсэн “Оргил өөд” номыг нэхэж, барьцаалагдсан золиосныхныг “нэг ном-нэг хүн”-ээр дүйлгэн солих санал гаргасан гэх. Хүнд хэрэгтэй ном бичих ийм сайхан.
Саяхан Найробид дэлгүүр барьцаалсан террористуудын тавьсан шаардлага дотор: “Шоронд байгаа Аль Кайда бүлгийн гишүүдийг суллавал суллана л биз, байвал байна л биз. Гол нь Алтанхуягийн номоос ганцын зэргийг олж өгвөл сайнсан” гэсэн байсан нь дуулдлаа. Хүнд төрөлхтөн хэрэгтэй ном бичих ийм сайхан.
Номонд юу гардаг тухай дэлхий даяар маргаан дэгдэж байна. Ойлгомжгүй бичих ийм сайхан.
Англи хэлээр номын нэрийг буулгахдаа: “Towards the summit” буюу “Томоохон хүлээн авалтанд очих зам” болгожээ. Орчуулж байж л жинхэнэ утга нь гардаг юм бичих ийм сайхан.
МАН-ын үгүйсгэгч үзэлтнүүд болохоор: “Номын нэр нь “Оргил дээр” биш, “Оргил өөд” гэж байгаагаас үзэхэд өнгөрсөн хавар Бурхан халдун өөд яваад төөрөөд буцсан тухайгаа өгүүлжээ” гэсэн байр сууринаасаа ухрах дургүй байна. Төөрдөг хүн ийм сайхан.
АН-ын гишүүд харин: “Богд уулын оргил өөд явган авирах тавын таван зам нээснээ бэлгэдсэн” болохыг нотолж байна. Явган нүцгэн тэнэдэг хүн ийм сайхан.
Орь насныхан болохоор: “Алтанхуяг ах бага залуудаа Оргил рашаан сувилалд амарч байхдаа жүжигчин Өөдөө эгчид дурлаад ийм ном бичжээ” гэлцэж байна. Хайрладаг, дурладаг хүн ийм сайхан.
Ёслолын албаныхан хэлж байна: Алтанхуяг дарга Оргил сувиллын Өөдөөс харсан байшинд шинэ хаалга хийсэн тул дахин нээж тууз хайчлах гэж байгаа гэж. Хайчтай хүн ийм сайхан.
Эхнэр хайж буй залуучууд болохоор: “Алтанхуяг дарга Оргил гэдэг шинэ хүргэнтэй болоод түүнийгээ Өөд татахын бэлгэдэл болгон энэ номыг бичсэн” гэдэгт итгэлтэй байна. Хүргэнтэй хүн ийм сайхан.
Зохиолчид болохоор: Юм бичдэг ерөнхий сайд маань “Монголчууд цөмөөрөө миний төрөл садан” гэдэг жүжиг зохиогоод гол дүрд нь жүжигчин Оргил, Өөдөө нарыг тоглуулах болсон” тухай барим тавим хэлж байна. Төрөлсүү хүн ийм сайхан.
Социализмын үед Ю.Цэдэнбалын номыг Зөвлөлтөөс авсан зээлээр орос хэлээр гаргаж байснаас хойш гүйцэтгэх засаглалын тэргүүний ном анх удаа гадаадад гарав. Бондтой улс ийм сайхан.
zochin
zochin
Зочин
zochin
зочин
хөдөөний хүн
anir
Зочин
Зочин
mazzy
Хуягаа
Хуягаа
zochin
tuya
Ta shvv
Алтай
Зочин
уншигч
BTB
frankfurt
cor
Зочин
шүтэн бишрэгч
Зочин
iim saihan
zochin
alta
alta
altanhui
Глава
Глава
unshigch
Зочин
Зочин
б
Зочин
goyo
Зочин
Зочин
Ах
altanhuyag ih zavtai yum baij dee
Уншигч
Ganbold
aramis
unshigch
Зочин
цолмон
Зочин
tsog
Зочин
Tsenddoo
Зочин
Зочин
Зочин
Зочин
сс
Gumuda
Я.Баяраа
Я.Баяраа
Я.Баяраа
Hoshin
kkkkk
сүхээ
......
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Baagii
Зочин
Nomnii PR iim saihan
haha
мэдэхгүймдаа
Зочин
bayaraa
mongolzuu
Танил чин
шуудхан
ààãèé
Зочин
Засаг унахнээ
Зочин
Рийчэр
Зочин
Зочин
hh
hh
Тулга
bagz
Зочин
Dr
Зочин
Зочин
Зочин
ийм сайхан
МАН-ынхан ийм л байсан.
МАН-ынхан ийм л байсан.
Би Коммунист болоогүйгээ мэдрэх "Ийм сайхан" байна
Би Коммунист болоогүйгээ мэдрэх "Ийм сайхан" байна
Би Коммунист болоогүйгээ мэдрэх "Ийм сайхан" байна
Би Коммунист болоогүйгээ мэдрэх "Ийм сайхан" байна
Сөнөх МАН-д Цэнддоо хэрэггүйг мэдрэх ийм сайхан
Сөнөх коммунист МАН-д Цэнддоо шиг хүн хэрэггүй
Коммунизмтай мөхөх үү, Монголоо авч үлдэх үү.
poor man
bi
Зочин
Zochin
сэги
нуно
Зочин
munkhuu
Зочин
Зочин
базараа
Зочин
Bagsh
Estoi goe
zochin
Зочин
ес нь (тв9 биш шүү)
Зочин
zochin
зочин
Зочин
Н.Алтанхуяг
Өлзий
Өлзий
kkk he he ha ha
Зочин
Алтан гудасан дээрээс комент бичих ийм сайхан
Зочин
Дугар дугар
Идэрээ
хун
Зочин