Хүний амьдралын зорилго их энгийн. Ердөө л “хүний дайтай явж, айлын дайтай амьдарна” гэсэн бодол. Энэ хоёр хүсэл нийлэхээрээ эх орноо “улсын дайтай улс” байлгах нийтийн эрмэлзэлд нэгддэг. Эх орноо хүчирхэг байгаасай гэх нь хүн бүрийн хүсэл. Гэхдээ баян орны гуйлгачин байхыг хэн ч бодохгүй.
#нийгэм
#нийтлэл
Зурагт асаахад нэг шударга хүн, радиогоо нээхэд бас нэг шударга хүн, индүү залгахад ч зүрхшээмээр тийм олон шударга хүн. Эх орноо өөрөө хайрлаж, хайрынх нь нэгж зохих хэмжээндээ хүрэхгүй байгаа нэгнийгээ илчилж, төр засгаа зад шүүмжилж байна. Бахдах ч юм алга, халаглах ч юм алга. Тийм цаг үе болоод л тэр биз.
#улстөр
#нийтлэл
Бидний мэдэх “Олныг баясуулагч” хэмээх чимэг бөхчүүдийн хүрээнээс хальж, МАН-д шилжив. Өвөг дээдэс маань “Дан дээлтэй гарсан юмсан даараа л болов уу, яагаа бол” сануулсаар байтал “давхар дээл тайлуулах” цуглаан хийж олон амьтныг хөгжөөв, буян болог хөөрхий!
#нийгэм
#нийтлэл
1990-ээд оны эхээр монголын өмч хувьчлалд зөвлөлгөө өгч байсан барууны мэргэжилтнүүд нэгэн дуугаар сануулж байсан зүйл нь уг ажлын явцыг алгуурлаж болохгүй тухай юм. Нэгэн дайралтаар, бараг л ганц шөнө л энэ ажлыг хийгүүштэй болохыг ухуулж, удаашруулах тутам утга учраа алдана гэж тэд хэлж байлаа.
#улстөр
#нийтлэл
Үнэ өсөхөд бид дургүй. Бид ч юу байхав, хүн төрөлхтөн дургүй. Уул нь миний юмны үнэ өсөх сайхан боловч бусдынх зэрэгцээд явчихдаг нь муухай. Шударга зарчим дандаа сайхан байдаггүй аж.
#нийгэм
#нийтлэл
Цэвээн Жамсраногийн эрхэлж байсан “Шинэ толь” шинжлэх ухаан танин мэдэхүйн сэтгүүлээр баримжаалан, Монголд орчин үеийн сэтгүүл зүй үүсээд 101 жил болж байна гэж үзэн ойг нь тэмдэглэлээ. Яахав, бүх юм 21 онд эхэлсэн гэдэг үзэл суртлыг бодоход долоо найман жилээр цаашилсан хэрэг.
#нийгэм
#нийтлэл