Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Далайд гарцгүй ч далай аваргатай улс байлаа гэж

Саяхан УИХ хуралдаж монгол бөхийн “далай аварга” цолыг хүчингүйд тооцлоо. Далайд гарцгүй ч гэсэн далай аваргатай байсан юмсан. Үнэн хэрэгтээ, Далайд гарцтай орнуудын холбоо(ДГОХ)-ноос манай гадаад яаманд эсэргүүцлийн ноот ирүүлж “далайд гарцгүй хэвтэж “Далай” гэсэн нэр хэрэглэн, бидний хэрэгт өнгөлзөхөө болихыг хатуу сануулъя” гэснээс хамаг хэрэг үүдэж.
#нийгэм #нийтлэл

Засаг төр ажилсаг болох нь сайны шинж биш

Уул нь, амь зуулгаа мэдэх гэдэгтэй агаар нэгэн боловч “Эдийн засагч” гэж ихээхэн нарийн мэргэжил бий. Тэд л улс орны хөгжлийн учрыг мэдэж, жолоодож, хүн ардыг аварч байдаг. Яаж гэдгийг жирийн хүн ойлгох аргагүй. Ойлгох аргагүй учраас тэдний буруу зөвийг шүүх аргагүй.
#улстөр #нийтлэл

Д.Чойжамц: Улс үндэстний ёс суртахууны ундрага нь шашин суртал байдаг

-Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай хийсэн ярилцлага-
#нийгэм #нийтлэл

Тэрийгээ аваад ир гэх дайсны талаас тэрийг нь аваад очдог манай тал муухай

Өглөөгүүр, мэдээ цуурхал хоёрын дундуур “Эрдэнэзуу хийд-музейгээс алдагдсан бурхдын цаана хятадууд байгаа гэнэ” гэсэн мөрүүд дуулдав. Ухаандаа, манайхан шунахайдаа бурхнаа хулгайлаагүй, зүгээр ямар нэг дайсан этгээд “аваад иртүгэй” гэхээр нь хүргэж өгсөн болж таарч байна.
#нийгэм #нийтлэл

Тавдугаар сарын цох

Үнэн хэрэгтээ уран бүтээлч ба энгийн хүний хооронд ялгаа байхгүй. Харин уран бүтээл бол санаа бодлоо хуваалцах хамгийн сайхан аргын нэгэн. Гэтэл санаа оноо бол хүн бүхэнд л байдаг зүйл. Гэхдээ онцлогтой. Бусадтай хуваалцахын түүс болж, хэн нэгэн этгээд түүнийг нь сонсохгүй бол бухимдуулдаг тийм санаа бодол бий.
#нийгэм #нийтлэл

Хаврын дуу

Цонхон цаагуур цасан будрана. Хаа тэртээ үлдсэн он жилүүдийн нэгэнд чихний хажуугаар нисээд өнгөрсөн “молекулуудын эмх замбараагүй хөдөлгөөн...” гэсэн өгүүлбэр сонсогдоод өнгөрөв. Самбар дээгүүр багшийн шохой тогшин гүйх шиг. Тэгснээ самбартай, юутай хээтэйгээ будраад арилах ч шиг.
#нийгэм #нийтлэл