Хууль бол хууль
-Амрыг эрье. Та яагаад ядарсан үедээ машин жолоодоод байна. Ядраагүй гэнээ...шалгана даа. Алив хэвтээд гар дээрээ 100 суниа.1,2,3,4....22...23... За тэр ядарсан л байна ш дээ, торгоно.
-фельетон-
-Hi
-Тайваан. Юу байна?
-Do you speak English
- Нөү шүү дээ. Гайт-аа дууд
- God?
-Нөү нөү. Бурхан биш. Чамайг дагуулж яваа гайт. Монгол хэлтэй нэг гай чирж явдаг биз дээ.
-guide!
-Оо еэс!
-Сайн байна уу, би энэ жуулчдын хөтөч нь юмаа.
-Хайя,
-Танай дэлгүүрт тамхи байна уу л гэх гээд
-Байвал юу гэж?
-Авч болох уу
-Болох нь болно.
-Марлборо байгаа юу
-Байлгаж болно.
-Тэгвэл авъя, үнэ нь хэд вэ?
-Харин ээ. Хэд гэвэл зүгээр вэ, хөгшөөн. Наадах чинь доллартай л байгаа даа.
-Би яаж мэдэх юм бэ, зардаг үнээрээ л өгчихөөч
-Үнээр нь зарах ч жаахан тийм байна аа. Гадны хүн дандаа ирээд байх биш...
-За яахав, хэлснээр чинь авъя.
-Ок, мотоциклийн араар сундалчих
-Өөр дэлгүүрт очих юм уу
-Энд манайхаас өөр дэлгүүр байхгүй.
-Тэгээд?
-Хээр гарч тамхиа зардаг юм. Тамхины хуулиар сургууль цэцэрлэгээс 500 метр зайд тамхи зарж, татаж болдоггүй юм. Манай сум сургууль, цэцэрлэгтэйгээ нийлээд 500 мкв талбайд багтдаг болохоор ийшээ хагас километр давхиад л наймаагаа хийчихнэ. Хуулиа ч дээдлэнэ шүү дээ.
-Тамхи чинь хаа байгаа юм бэ,
-Найдвартай газар байгаа. Энд
-Хүүе яана аа. Та чинь өмдөө шувтлаад...
- Борлуулж байгаа тамхиа хүүхэд хүрэхгүй газар хадгалах хуультай юмаа. Дүрсгүй золигнууд, өвөр түрийд байгаа юмыг бол ухаад гаргаад ирнэ шүү дээ. Харин ийшээ гараа хийж арай зүрхэлдэггүй юм. Хууль бол хууль. Дагана л гэнэ шүү дээ. Хэ хэ.
-Пээ, яана аа, манай жуулчин огих байхаа.
-Сүртэйш дээ. Салхинд жаахан тавиад л үнэр нь гарчихна.
-thank you
-Тэг нь л биз.
ХХХ
-Амрыг эрье. Та яагаад ядарсан үедээ машин жолоодоод байна. Ядраагүй гэнээ...шалгана даа. Алив хэвтээд гар дээрээ 100 суниа.1,2,3,4....22...23... За тэр ядарсан л байна ш дээ, торгоно.
ХХХ
-Амрыг эрье. Та нойрмог үедээ жолоо барьсан тул...би нойрмог бишээ гэнээ...шалгана даа... бүүвэй бүүвэй....бүүвэй...гохх...ххх. За тэр, үүрэглэж л байна ш дээ.
ХХХ
-Замын гуанзны гадаа тээврийн тэрэг зогслоо. Халуун савтай цай барьсан эмгэн дөхөж ирээд дорой дуугаар “Хүү минь ядарсан харагдаж байна. Аяга хийцтэй цай уучих. Эмээ нь үнэ өртөг гэхгүй ээ. Хөөрхий минь, миний хүүгээс ялгаа юу байхав”. Жолооч “Ээ, сайн хүн санаагаар гэгчээр яасан ачтэй эмээ вэ. Ядарсан гэж жигтэйхэн. Хоёр нүд анилдаад арай гэж явна. Аяга цай уугаад сэвхийгээд авъя, байз”. Эмгэн нүүрнийхээ багийг хуу татан чулуудаад “Амрыг эрье”...
Шуурхай зөвлөлгөөн дээр рапорт сонсоно:
- Гарцгүй газраар хөндлөн гарчихаад зөрчлийн газрыг орхиж явсан, цагаан өнгийн цамцтай, баруун хацрынх нь пуудр хэсэг газар ховхорсон, регистрийн дугаар тодорхойгүй иргэнийг хайж бна.
-Тэтгэврийн дараалалд зогсож байхдаа буруу талаар оочер дайрах үйлдэл хийсэн ХХ191907089 регистрийн дугаартай маш хуучин иргэн...
-Гудамжаар таягтай явж байгаад бүрэн бус явах хэрэгсэлтэйгээр хөдөлгөөнд оролцсон хэргээр саатуулагдсан иргэн Ж.
-Шөнийн цагаар хөдөлгөөнд оролцохдоо холын харааны шилээ шилжүүлж, ойрын хараагаар солиогүй явган зорчигч илэрч журамлагдсан
-Хоёр дахь удаагаа согтуугаар зам хөндлөн гарсан явган зорчигч Г-гийн явган явах эрхийг зургаан сараар хассан тул цагдаагийн машинаар үйлчилж байгаа.Зардлыг шийдэх...