Улмаар бурхангүй үзлийн шүтээн болсон Зөвлөлт ба БНМАУ-ын нам төрийн удирдагчийн зурагны ард Бурхан багш Буддагийн хөргийг оруулж жаазлаад өмнө нь зул өргөнө. Нам, эвлэлийн ажилтнууд ороод ирэхэд, хөөрхий нэг мунхаг сүсэгтэн Зөвлөлтийн удирдагч Леонид Брежневийн өмнө зул өргөж харагдах тул буруушаахад хэцүү. Амандаа юу гүвтнээд байгааг нь асуувал
-“Орон бүхний пролетари нар, нэгдэгтүн” хэмээн, Коммунист намуудын тунхагаас уншсан юм аа хүүхээ гээд амыг таглаж болно.
Анхны юм болгоныг ил тод дурсахад тусгүй ч,наадмын дурсамж бол олон түмэнтэй хуваалцахад сайхан хууч юм. Зарим нэгнийх нь танил дурсамжийг сэргэн хөглөгдөж, бушуухан унаа тэргээ бэлдэж аваад нутгийн зүг гараад шидчихмээр болох байх. Нөгөө хэсэгт нь зүгээр л хачин марзан санагдаж ч болох. Тэр ч байтугаа, зайлуул бичих юмаа олж ядаад, ингэхдээ тулж дээхөөрхий гэж эгдүүцэж ч мэднэ. Нарийн яривал, эгдүүцэл гэдэг бол ихээхэн том сэтгэгдэл юм шүү, за энэ ч яахав.
эртүүдхэн Австралид дэгдсэн их түймэр намжин, олон амьтан аврагдахын төлөө Монголын лам нар залбиран уншлага үйлдэв. Гэтэл бүгдээрээ, шоолов.Тэнд нь Гадаад харилцааны Яамны ч билүү ажилтан очиж, найрсаг харилцаат Австралийн төлөөнөө хамт залбирсан биш бараг л жигшигдэв. Яагаад?
Загалмайн ёсоор залбирах нь соёл, харин Буддын ёсоор мөргөх нь хоцрогдол гэж үзэж байна уу? Эсвэл манай лам нар хуурдаг, тэдний хуврагууд бол үнэний ортой юм ярьдаг хэрэг үү?
Яруу найрагт “Сүү нээдэг сүмбэн хуруунд чинь, Сүнс хоргодоод танайд үлдлээ.Таглаа нээдэг тачаангүй хуруунд чинь, Тамир барагдаад танайд хонолоо...” гэсэн мөрүүд аль хэдийнэ ороод ирж. Зарим хийдэд “Тагны даллага” авч байхад, йога бясалгагчид түрүүчээсээ “Сүү ХХК-ын савлагааг харцаараа онгойлгох зэргэмж” гэдэгт хүрээд эхэлчихсэн байх жишээний.
Finally, China will win (to Coronavirus). If they will not conquer the disease, we will be defeated by that illness either. That is why we should Pray for China…
“Муу эр дайнд хөөрнө” гэж манай өвөг дээдэс сануулан захижээ. Гэтэл бид дайнаас өмнө вирусэнд хөөрөөд алга болов. Вирусэнд ч юу байхав, сургаар нь л туйлаад давхичихдаг юм байна. (Туйлаад гэснээс, сарлаг уг нь Төвдөөс гаралтай амьтан боловч үймрэн саагихаараа монголчуудтай бузар адилхан шүү дээ. Нэг нь л үргээдпижигнэвэл гүйцээ. Үргэснээсээ үргээд, сүүлдээ өөрөөсөө үргээд долоон уул даваад талийдаг гэж байгаа. Тэр нэг, савга сүүл нь сагсалзаал, сүржигнээд зэлээ аваад хуйларч байгаа нь яг л “Хортой банаана, энээ тэрээ” гээд сүржигнэж байгаа бидний хамаатан садан аятай)