Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Чээнж бол Бурханы бэлэг

Соёл иргэншлийн тулгын чулуу нь хөдөлмөрийн хуваарь. Нүүдэлчин малчид шиг бүхнийг өөрөө хийгээд өөртөө зориулахын эсрэг үзэгдэл. Хүн чаддагаа хийж, түүнийгээ бусдад зориулаад, үр шимээр нь өөрийгээ тэтгэх. Ингэсний хүчээр л төл бойжуулдаг нь малаа өсгөж, эрдэмтэн нь харьцангуй онолоо нээж, инженерүүд нь сансрын хөлөг бүтээх боломж гарсан бөлгөө. Улмаар, тариагаа өөрөө зарах, торгоороо өөрөө дээл оёх, өндгөө, махаа хэрэгтэй хүнд нь аваачиж өгч идүүлэхээс тэднийг чээнжүүд буюу дундын зууч нар чөлөөлж. Тэд бол эдийн засгийн чөлөөлөгчид, зэх зээлийн “El Libertador” нар. Бүтээгчийг бүтээгчтэй холбох үүргийг тэд үүрснээр илүү дутуу юманд санаа зовохоос чөлөөлж, бүтээмжийг нэмжээ. Чээнж ингэж төрсөн юм.

Дөрөвдүгээр сарын сэдвүүд-II

Бидний мэдэх “Олныг баясуулагч” хэмээх чимэг бөхчүүдийн хүрээнээс хальж, МАН-д шилжив. Өвөг дээдэс маань “Дан дээлтэй гарсан юмсан даараа л болов уу, яагаа бол” сануулсаар байтал “давхар дээл тайлуулах” цуглаан хийж олон амьтныг хөгжөөв, буян болог хөөрхий!
#нийгэм #нийтлэл

Наадам 21: Цахим бөхийг тогонд залгана

Сониноос, Батэрдэн аварга зодоглохгүй гэсэн сурагтай. Гэвч залуу бөхчүүд “Цагийг эзэлсэн их аваргыгаа 380в-д залгаж хүндэтгэл илэрхийлнэ” хэмээн шаргуу шаардсан дуулдав

Голын эргийн өвөлжөөний хавар

Б.Цэнддоогийн “Голын тэртээх гацааны хавар” хошин туужийг уншигчид сайн мэдэх билээ.
#нийгэм #нийтлэл

Эзэнтэй ба эзэнгүй сэтгүүлчид

Сэтгүүлчийн ажил нь хамгийн хаалттай орчинд ч гэсэн өөрийн үзэл бодлыг “илэрхийлэх” боломж олгож байсны хувьд ХХ зууны монголын мөрөөдлийн мэргэжлийн нэг байлаа.