Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Ой, түүх, Скайтел ба бусад...

Алин болгон хэдэн цаас цуглуулснаа бөх, морины бай шагналд тараагаад,хэдэн ёслолын хаалга, хоосон стадионтой үлдсээр байх билээ. Тэгээд ч наадам хэсдэг гадны бөхчүүд ирээд байг нь аваад явчихна, өөр нутгийн хүн барилдуулахгүй, гадны хүнд шагналаа өгөхгүй гэлтэй биш. Морь ч ялгаагүй, хаа холоос машинаар ачиж ирсэн морины эзэд шагналыг нь хамаад буцах энүүхэнд. Ингэхгүй гэхээр ичиж үхмээр найраа, нүд хальтрам холио хийхдээ тулна.

Хууль бол хууль

-Амрыг эрье. Та яагаад ядарсан үедээ машин жолоодоод байна. Ядраагүй гэнээ...шалгана даа. Алив хэвтээд гар дээрээ 100 суниа.1,2,3,4....22...23... За тэр ядарсан л байна ш дээ, торгоно.
#нийгэм #нийтлэл

Шилдэггүй цаг

Шинэ он гарлаа...Тэртэй тэргүй цөмөөрөө л мэдэж байгаа л даа. Гэхдээ аливаа бичлэгийг эхлүүлэхийн зовлонг мэддэг хүн бол энийг ойлгоно. Юм бичихэд хамгийн амаргүй нь эхний болон төгсгөлийн өгүүлбэр л байдаг. Ялангуяа эхний өгүүлбэр. Төгсгөлийг бол тун арга ядахад “Ингэсгээд өндөрлөсүгэй”, “Үргэлжлэл бий” гэхчлэнгээр дуусгаад хаяж болж байгаа юм.
#нийгэм #нийтлэл

​“Цусан” ба “сүнсэн” ургийн тулаан

Арай гэж нэгдэн улсаа тунхагласан монголчууд ердөө маргаашаас нь лмянганы уламжлалт аюул болох дотоодын хагарал нүүрлэв. Гадаад монголын тусгаар тогтнол нь хоёр зуугаад жилийн тэртээ унтарсан, Чингис хааны залгамжлагчийн төлөөх хан нарын тэмцээнийг сэрээжээ


Сонгууль ба “Сонгох ёслол” (Сонгууль VS Орос сонгууль)

ОХУ-д иймэрхүү “сонгууль” болоод өнгөрлөө. Ерөнхийлөгч В.И.Путин нь өөрийн бүрэн эрхийн хугацааг сунгах шийдвэрээ аль эрт гаргасан ба түүнээ бүх ард түмний оролцоотойгоор “аравнайлсан” нь энэ бөлгөө. Цаашдаа тэрбээр хэр удаан ерөнхийлөгч байхыг Оросын ард түмэн гэхээсээ илүү Владимир Путин хэмээх амьд бодгалийн биологийн нас л шийдэх ба тухай бүрт нь Орос орон даяар ийм ёслол болсоор байх болов уу?