УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
#улстөр
#нийтлэл
Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд нам жим болоод байсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний “нялх амраг”-ийн асуудал /тэр нь бүр хар тамхичин, хулгайч, биеэ үнэлэгч гэж байгаа шүү/ дахин босч ирэв. Энэ асуудлаас болж сайдыг суудлаас нь буулгахаар өргөн барьсан этгээд нь эцсийн мөчид “мэдээллийг шалгах шаардлагатай байна” хэмээн үзэж, огцруулах үндэслэлээ буцаан татсанаар асуудал нэг хэсэгтээ намжсан билээ.
#улстөр
#нийтлэл
Иргэд рүү ингэж ил цагаан "чулуу нүүлгэж" яваа хүн доод ажилтнуудтайгаа яаж харьцдаг бол гэхээс яс хавтайна. Хоёрдугаарт, бид бас өөрсдөө хааяа ч гэсэн "этик", "мораль" ярьдаг, энэ зэргийн зүйлийг нийтийн албанд ажиллаж байгаа нөхдөөс нэхдэг болмоор байна. Дээгүүрээ иргэд рүүгээ ингэж ханддаг, бярддаг байх юм бол дунд шатандаа, доогуураа ямар байх нь ойлгомжтой.
Л.Гантөмөр шуудайд хийсэн үхрийн эвэр шиг фракц, бүлэглэлүүдээ нэгтгэж барихын тулд АН-ын түүхэнд өмнө байгаагүй удирдлагын том бүтцийг бий болголоо. Нэг ёсондоо эрх мэдлийг тараан байршуулах, хариуцлагыг хувааж үүрэх менежментийг хийж байна.
Э.Бат-Үүлийн хорих ангид зарласан энэ удаагийн өлсгөлөн бол биднээс өдөр өдрөөр алдагдаж буй хүний эрх, эрх чөлөөг хамгаалж үлдэх, хоёрдугаарт үүнд дайсагнаж буй хууль, хүчний байгууллагуудын дур зорго, хуулиас давсан эрх дархыг хязгаарлахын төлөө хийж буй тэмцэл. Ядаж үүнийх нь төлөө Э.Бат-Үүлд баярлах ёстой. Хэр баргийн "шударгуу" улстөрч ийм нөхцөлд тийм зүйлийн төлөө явдаггүй юм.
АН-ын эмэгтэйчүүд өрсөлдөөнийг чөлөөтэй тавьж өгөөд “хүссэн нь нэрээ дэвшүүл, чадсан нь гараад ир” гэдэг зарчим тавьсан нь зөв алхам болов. АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг өчигдрөөсөө өөрөөр харагдуулж чадлаа.