Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм

Хэрвээ “Орлогоо нотол" жагсаалын ард өөр хэн нэгэн байсан гэж байгаа бол М.Энхболд дээр хэрэглэсэн яг тэр аргыг нь өөр дээр нь эргүүлээд хэрэглэсэн л байна. Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл байсан гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Аливаа төсөл бүхэн өөрийн цаг хугацаатай. Харин Л.Оюун-Эрдэнэ л ганцаараа үүнтэй эвлэрч чадахгүй байх шиг байна.  

Нүүрсчиддээ барьцаалагдсан парламентыг тараахаас өөр зам үлдсэнгүй

УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төслийг Ерөнхийлөгч УИХ-аар хэлэлцүүлээд шинээр сонгууль явуулахаас өөр гарц, гаргалгаа алга. Парламентын институцийг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн хийж чадах ганц зүйл энэ л байна. Үүн дээр нэг намын эрх ашиг яригдах ёсгүй.

"Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа!

Зэсийн үйлдвэрлэлийг дэмжье, экспортлогч орон болъё л гэж байгаа бол Эрдэнийн овоолго дээр ажиллаж байгаа хэдэн компаниа дэмжээд, төр өөрөө хувь эзэмшигч болчих. Ямар ч шинэ технологи, үйлдвэрлэл, менежмент хэрэггүй. Хувийн хэвшлийн хийсэн менежментийг төр хийнэ гэж байхгүй

Түгжрэлийн эсрэг нийтээрээ: Өршөөлийн хугацаа амласан соёлын шинэ давалгаа

Гэхдээ энэ бол Засгийн газар, нийслэлийн түвшинд яригдаж буй санал, санаачилга. Хуулийн төсөл нь УИХ дээр орж ирээд, хэлэлцээд эхлэхээр эрхэм гишүүд, хууль тогтоогч нар маань нөгөө “өршөөлийн” хугацаан дээр ямар байр суурь илэрхийлэхийг бид таашгүй.

Алим модноосоо хол унадаггүй

Шинийн 3-нд МАН-ын төв байр тусгаар тогтнолын ордонд МАХН-ын улс төрийн зөвлөлийн гишүүд МАН-ын дарга Ө.Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нарт очиж бараалхжээ. Ах, дүү намуудын хийсэн энэ “өндөр төвшний” золголтыг нөхдүүд “эвлэлдэн нэгдэх нэгэн сэтгэлийг илэрхийлсэн бэлгэ дэмбэрэлтэй учрал”, МАХН-ын гишүүдийн “гал голомтдоо зочилсон” явдал хэмээн нэрийдсэн байна.
#улстөр #нийтлэл

Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг”

Хэн нэгний хөдөлмөр, оюун ухаан, олон жилийн туршилт, судалгаагаар бий болсон технологи /технологийг хүртэл дээрэмдэж биш, худалдаж авдаг болсон дэлхий/, хөрөнгө оруулалт, хүний нөөц болоод туршлагыг “хэнийх ч биш, юу ч биш” гэж үздэг Монголын төрд итгэж хөрөнгө оруулах гаднын хөрөнгө оруулагч олдох уу?