Д.Энхзул "Д.Ангар сошиал орчинд хэргийн үйл явцын талаар мэдээлэл хийж миний нэр хүндэд халдахын зэрэгцээ шууд бусаар прокуророос гарах шийдвэрт нөлөөлөх бусармаг аргаа дахин ашиглаж байна".
Одоо ч гэсэн худалдааны томоохон төвүүд дээр гар дээрээс худалдаа хийж байгаа бүх лангуунууд НӨАТ-ын баримт олгодоггүй, “НӨАТ-аа хасаад тэдэн төгрөг” гэх замаар худалдан авагчдаа хуурах явдал хэвийн үзэгдэл. Үүнийг өөрчлөхийн тулд худалдагчтай биш, худалдан авагчтай нь тулж ажиллахаас өөр замгүй.
УИХ, парламент нь жинхэнэ утгаараа ард түмний төлөөлөл байхын тулд нийгмийн бүх бүлгүүд энд байх ёстой юм байна. Ингэхийн тулд сонгуулийн зардлыг бууруулж, улс төрд мөнгөний нөлөөллийг багасгаж, тэгш шударгаар өрсөлдөх боломжийг нь нээж өгөх ёстой. Энэ бол сонгуулийн тогтолцооноос шууд хамааралтай асуудал.
Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд найман мянга гаруй илрэл бүртгэгдсэн байна. Эдгээрээс алтны нөөц 1.619 тонн гэж бүртгэгджээ. Гэтэл 2024 онд ОУВС-гаас мэдээлнээс манай Төв банкны алтны нөөц 6,03 тонн байгаа нь бүс нутагтаа Хонконгийн өмнө орсон байна. Манай өмнө орсон Өмнөд Солонгосын Төв банк 104,45 тонн алтны нөөцтэй гэж мэдээлэгджээ. Тэгэхээр бид энэ салбарт дэлхийн зах зээл дээр хаахна явааг таамаглахад хэцүү биш.
Д.Сарангэрэлд үнэхээр л хариуцлага тооцъё гэж байгаа бол “Ажил, албан тушаалдаа хайхрамжгүй, хариуцлагагүй хандсан” гэдэг үндэслэлээр нь улс төрийн хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх ёстой. Тэгэхгүй бол зарим нь “Өө, нөгөө ядууралтай зоримог тэмцэх гэсэн ганц сайдыгаа үгний өөн дээрээс ажлаас халчихлаа. Ингэвэл хэн ажил хийх юм” гэх шиг юм яриад эхэлсэн байна.
УИХ-ыг 150 гишүүнтэй болгочихвол энэ ард түмэн чинь босч ирээд чулуугаар шидэхээс өөр аргагүй болно. Ард түмэн тийм олон УИХ-ын гишүүнийг хүсэхгүй байгаа. Гишүүдийн тоог нэмж болно, гэхдээ гурван оронтой тоо руу оруулж болохгүй.