АН-ын дэнчин ба МАН-ын хөгжлийн хөтөлбөр
АН дотогшоо хагардаг бол Ардын нам гадагшаа хагалдаг. Иргэдээ өмч хөрөнгөөр нь хагална, үзэл бодлоор нь хагална. Ардын нам эрх барьсан үед монголчууд хэзээ ч урагш алхдаггүй, дандаа арагш ухарч ирсэн шалтгаан энэ.
Одоо ч гэсэн худалдааны томоохон төвүүд дээр гар дээрээс худалдаа хийж байгаа бүх лангуунууд НӨАТ-ын баримт олгодоггүй, “НӨАТ-аа хасаад тэдэн төгрөг” гэх замаар худалдан авагчдаа хуурах явдал хэвийн үзэгдэл. Үүнийг өөрчлөхийн тулд худалдагчтай биш, худалдан авагчтай нь тулж ажиллахаас өөр замгүй.
МАН болон МАХН-ын хувьд нүүрэн дээрх мааск нь л өөр болохоос биш үндсэндээ нэг л нам.
#улстөр
#нийтлэл
Манайхан АТГ-ын нэрийг хэлэхээсээ цээрлэж “Гурван үсэгтэй газар” гэдэг болсон байна лээ.
Өөрсдөө мэдээлэл бариад гүйх нь шившигтэй байсан учир нэр төрд гарз болохгүй буюу угаасаа гарзандаа гарсан нөхдийг ашиглахаар шийдсэн нь АН-аас сонгогдсон хоёр гишүүн. “Женко”-гийн квотоор УИХ-д нэр дэвшиж, “Женко”-гийн төлөө УИХ-д суусан хоёр нөхөр эзэндээ өрөө төлөхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлт руу гар далайсан МАН-ын хутганы ир болоод явж байгаа нь энэ.