Энэ зун Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт, малчин Бадмаабазарын Пүрэвчулууныд гэр бүлээрээ амарсан билээ. Тэдний зуслан Монголын түүхийн маш чухал дурсгалт газрууд болох Хар балгас, Эрдэнэ зуу хийд, Билгэ хааны хөшөө зэргийн төвд оршино. Пүрэвчулууны аав нь энэ нутагт насаараа аж төрж буй, хамгийн сонирхолтой нь нутгийнхаа сүүлчийн ноёны зээ хүү нь болох 86 настай хөгшин сонин сайхан үүх түүх хуучлан сууна. Тиймээс Бадмаабазар гуайтай ярилцлаа.
Soft power буюу “зөөлөн хүчний бодлого” гээчийг Америкийн судлаач Жозеф Най 1980-аад оны сүүлээр улс төрийн тусгай судлагдахуун, нэр томьёо болгон хэвшүүлсэн гэж үзэж буй. 1910 онд монгол хэлээр гарч байсан сонинд аль хэдийн ийм бодлого буйг таньчихсан, Хятадын “зөөлнөөр улируулах арга” гээчийг анхааруулан хэлж байсан нь улс төр судлаач нарт маш сонин баримт болох юм.
Монгол Соёлын Төвөөс зохион байгуулдаг Олон Улсын Монгол Судлалын Хурал, Монголыг сурталчлах соёлын үйл ажиллагаа, “Монгол хэл соёлын зуслан”-д оролцохоор Соёл Урлагийн Их Сургуулиас ирсэн багийн нэг гишүүн нь зураач, уран бүтээлч Будзагдын Нандин-Эрдэнэ байв. Нандин-Эрдэнэ нь уран зураг, коллажаар дагнан туурвидаг, уран бүтээл нь нийгмийн эмзэг сэдвийг хөнддөгөөрөө онцлогтой, Монголын орчин цагийн урлагийн нэгэн тод төлөөлөл билээ.
Ярилцах явцдаа Далай лам эх орноо ихэд алслагдан тусгаарлагдсан болохыг, мөн гадаадад ганц ч анд нөхөргүй болохыг өгүүлж байв. Би түүнд андуурч байгааг нь хэлж, Америк болоод бусад улсад Төвөд, Далай ламд сайн сайхныг хүсэгч олон хүн буй, тэд Төвөдийн ард түмнийг бадран хөгжөөсэй хэмээн хүсдэг хэмээн өчив.
Ховд аймгийн Дарви сумын харьяат, Мижиддорж ах бол үүнийг бичээчийн эмэг эхийн төрсөн дүү нь юм. Бид бүгд Ажаа хэмээн авгайлан дуудна. Нас сүүдэр өдгөө 94 хүрч байна. Ээжийгээ нутаглуулаад сэрүүн үлдсэн ганц нагац ахыг нь эргэн очиж, амьдрал намтрыг нь яриулж авав. Өдгөө 94 насыг зооглож байгаа буурал Ажаагийн маань ярьсан бүхэн түүхч, намтар судлаач нарт сонин байж болохуйц, 20-р зууны үеийн боловсрол, их сургуульд элсэх сурах, хот хөдөө шилжих явц ямар байсныг илтгэх баримт, эцэг эх нь Богдод мөргөсөн түүх нь аман түүх судлаач нарт судлагдахуун болж ч болмоор санагдсан тул ганцаар сонсоод үлдэхийг хүссэнгүй, уншигч нартайгаа хуваалцахыг зорив. (Манай Ховд аймаг Ажаа Жаажаа Адиа Амбаа ихтэй, товчхон ялгахыг хичээлээ)
Сандоо амбаны үйл ажиллагаа, Монгол лам нарыг цэрэгт татах, хөрөнгө зоорийг нь тандан мэдэх, Далай ламыг буруушаах, эргээд Монгол лам нарыг гүтгэн дарах гэсэн гэсэн бусармаг явуулгыг шүүмжлэхдээ их худалдаачин, томоотой хүмүүсийн өгүүлэх байдлаар буюу “гэнэм, хэмээмүй, хэмээсэн” гэх дамжуулах үгээр нарийн илэрхийлсэн байна