Хайнз Котткэ Оссендовскийн номыг гарсан даруйдаа нэлээд шуугиан дэгдээснийг, гэвч олон судлаач номд гарч буй үйл явдлууд үнэхээр тохиосонд эргэлзсэнийг дурдаад Дилова хутагтаас өөрөөс нь асууж байж үнэн мөнийг олъё хэмээн шийдсэнээ өгүүлжээ.
Манай хуучны сургах арга нь Лигети, Пеллио, Руднев нарын заадаг аргатай төстэй, хэл зүй заагаад дараа нь уншуулах гэхээсээ илүү уншиж үзэж байж өөрөө тэр эхээс хэл зүйг ажиглаж мэдэх авах дэс дараалалтай, өөрөөр хэлбэл одоогийн бидний сургалтаас яг эсрэг чиглэлтэй байсан ажээ.
Монгол улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд, доктор Хасбазарын Бэхбат үүрэгт ажлаа дуусгаад эх орондоо буцаж байгаа юм. Түүнийг Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд АНУ дахь Монголчуудын холбоод, байгууллага, сургуулиуд нягт хамтран ажилласаар ирсэн билээ.
#улстөр
#нийтлэл
Хуучны байшин барилгаа нурааж шинийг барих уу, эсвэл сэргээн засварлах уу хэмээх асуудал өдгөө манай улсын нийслэлийн шийдэх чухал асуудал болжээ. Төв музейн барилгыг хэдийн нураагаад эхэлж.
Харийнхан монгол хэлийг ихэд сонирхох болсон өнөө үед англи хэлээр бичигдсэн монгол хэлзүй элбэг болжээ. Гэтэл англи хэлээрх анхны монгол хэлзүй харьцангуй хожим буюу 1926 онд гарч байсан байх юм.
#нийгэм
#нийтлэл
Монгол судлаач Кристофер Этвүд Хурлаатыг “Хуучин Баргын Чивчин хэмээх газрын чинээлэг малчны хүү бөгөөд Мэрсээ, Фуминтай хоёрын адилаар Чичигаарын Нэгдүгээр ахлах сургуульд суралцсан…” (Young Mongols and Vigilantes in Inner Mongolia, 272-р тал) хэмээн тодорхойлжээ. Чичигаарын ахлах сургуулиас АНУ-ын коллеж хүрсэн замыг нь тодруулах бас нэгэн баримт саяхан олдов.