Бидний гол зорилго бол Кливезийн үлдээсэн тэр их өвийг монгол судлаачдад хүргэх. Ингэхэд нэг том асуудал бий. Кливезийн өөрийн гэрээслэл ёсоор номын санд дахь номыг гадагш огт гаргаж болохгүй, салгаж болохгүй, зарж болохгүй. Тэгэхлээр номын сан хөдөөний тэр буйдхан тосгондоо л байна гэсэн үг.
Туркийн шилдэг багуудыг удирдаж, сүүлийн хэдэн жилийн аваргын цомыг өргөж буй дасгалжуулагч нар Фатих Тэрим, Шэнол Гүнэш, Абдуллах Авжи, Аякут Кожаман... бүгд түрэг үндэстэн, бүгд өнөө Мэтих Түрэлийн дасгалжуулагчийн курсийг төгсөгчид.
Монголын талаар сайн мэдэхгүй америкчуудын хувьд лавлах зүйл гарваас нэр нөлөө бүхий Харвардын их сургуулиас, тэр тусмаа тэнд монгол судлалаар мэргэшсэн профессороос лавлах нь зүйн хэрэг. Жозеф Флетчер ч сэтгэл гарган, харамгүй хариулдаг байж.
Энэ бол 1952 оны “Прагын хавар” олон улсын хөгжмийн наадамд БНМАУ-аас мэргэжлийн хөгжимчин, дуучин уригдан оролцсон түүхэн үйл явдлыг гэрчлэх сонирхолтой содон баримт ажээ. Тив, дэлхийн шилдэг хөгжимчид, удирдаачид, найрал, цөөхүүл хамтлаг, гоцлол хөгжимчид оролцдог олон улсын энэ наадмыг Чехословакийн тал 1946 оноос жил бүр уламжлал болгон зохиож иржээ.
Хамгийн сонирхолтой нь Арван гуравдугаар Далай ламыг Рокхиллтой уулзахад Агваандоржиев хажууд нь байлцаж, хамаг чухал бодол санааг нь хэлэлцэж байсны адилаар энэхүү танка нь мөн Төвөд-Монголын холбоосыг бэлгэдсэн утгатай ажээ.
Ховд аймгийн Дарви сумын харьяат, Мижиддорж ах бол үүнийг бичээчийн эмэг эхийн төрсөн дүү нь юм. Бид бүгд Ажаа хэмээн авгайлан дуудна. Нас сүүдэр өдгөө 94 хүрч байна. Ээжийгээ нутаглуулаад сэрүүн үлдсэн ганц нагац ахыг нь эргэн очиж, амьдрал намтрыг нь яриулж авав. Өдгөө 94 насыг зооглож байгаа буурал Ажаагийн маань ярьсан бүхэн түүхч, намтар судлаач нарт сонин байж болохуйц, 20-р зууны үеийн боловсрол, их сургуульд элсэх сурах, хот хөдөө шилжих явц ямар байсныг илтгэх баримт, эцэг эх нь Богдод мөргөсөн түүх нь аман түүх судлаач нарт судлагдахуун болж ч болмоор санагдсан тул ганцаар сонсоод үлдэхийг хүссэнгүй, уншигч нартайгаа хуваалцахыг зорив. (Манай Ховд аймаг Ажаа Жаажаа Адиа Амбаа ихтэй, товчхон ялгахыг хичээлээ)