Саяхны нэг өдөр энэ номыг сурвалжлан байж, англи хувилбарыг нь олж уншаад, сонин ном уншсандаа ихэд олзуурхан, та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.
Дашдоржийн Нацагдоржийн ийм нэгэн гайхамшигтай шүлэг тэртээ 1935 онд хэвлэгдсэн боловч мартагдсан нь харамсалтай байна. “Гайхамшигтай” гэж дүгнэхийн учир нь Монгол бүсгүйн уран гоо, үзэсгэлэн төгөлдөрийг уран яруу хэлээр магтан дуулсан, мөн “урьханаа саравчилмуй”, “утас ороож, угалз мэтгээд”, “буман эгшигт сонин цуурай” гэх мэт урьд өмнө сонстоогүй утга төгөлдөр үг хэллэгийг шүлэглэсэнд оршино.
#нацагдорж
#шүлэг
Удахгүй энэ 10 хүний эхийн түгээмэл тунхаглалын адил хэн бүхний мэддэг дагадаг язгуурын эрх болон түгэх нь дамжиггүй.
АНУ-д Монгол судлалыг үндэслэгчдийн нэг, Монгол улсыг НҮБ-д элсүүлэх, АНУ-аар хүлээн зөвшөөрүүлэх үйл хэрэгт гарамгай хувь нэмрээ оруулсан, нэрт монголч эрдэмтэн, хэл шинжлэлч, сурган хүмүүжүүлэгч Хангины Гомбожав агсны талаар та бүхэндээ цуврал нийтлэл хүргэх гэж буйдаа таатай байна.
#нийгэм
#нийтлэл
Марко Поло, Вилхелм Рубрук, Плано Карпини, Пржевальский гээд л Монгол нутгаар аялсан нэр цуут аялагчдын тэмдэглэл та бидний үүх түүхийг өөрсдөд маань хүргэн ирсэн гайхамшигт зууч, бас Монгол орныг дэлхий дахинд таниулах нэн чухал гүүр болж өгдөг билээ.
#нийгэм
#нийтлэл
Халимаг монгол цуст эцэг хүү Жан, Юрий хоёр Жоркаев дэлхийн хөл бөмбөгийн хамгийн өндөр дээд оргилд хэдийн хүрсэн бол Алта Басанов гуай хоёр дүүгийнхээ хамтаар сонирхогчид дотроо гялалзаж, Парисын цомыг хүртэж явжээ.