NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

Зэрлэг хун

1960-аад оны эхээр Хятадад учруулсан бүхий л гай гамшиг нь байсаар байгаа ч гэсэн ард түмний шүтээн болсон Мао эрх мэдлийн оргилд үлдсэн хэвээр байлаа. Гэхдээ улс орныг үнэн хэрэгтээ прагматикууд удирдаж байсан болохоор уран бүтээлийн тодорхой эрх чөлөө байсан юм.
#нийгэм #нийтлэл

Ухаанд ургасан эзэнт гүрний эрэл

Байнгын дотоодын дайн тулаан, дээрэм тонуул, харилцан бие биенийхээ мал сүрэгийг дээрэмдэх зэрэг овог хоорондын сөргөлдөөн мөргөлдөөн нь монголчуудыг залхааж эхлэв. Овог хоорондын сөргөлдөөн, мөргөлдөөний зэрэгцээгээр харийн довтолгоо түрэмгийллийн аюул улам улам бодитой болж эхэлмэгц монголчууд бүгд нэгдэн нягтарч нэгэн цул болох шаардлагатайг арьс махаараа мэдэрч эхлэв.
#чөлөөт цаг #нийтлэл

Манай сүгсэлзүүрүүд

Шилдэг нийтлэл 2013-ыг уншигч танд хүргэж байгаадаа баяртай байна.
#нийтлэл

Азгүй суутнууд

Суутнууд болгон алдаршиж, баяжаад байдаггүй, харин ч хүмүүст адлагдан ганцаардмал ядуу амьдрал дунд хорвоог орхисон нь цөөнгүй. Зарим шинэ нээлт, гайхалтай уран бүтээлүүд цаг хугацаа, орон зайгаа олоогүйгээс үнэлэгдэлгүй гээгдэж, ойлгогдолгүй мартагдан нээлт хийгсэд нь өөрсдөө биш ухаалаг өрсөлдөгчид нь тухайн уран бүтээл, шинэ санаанаас асар их ашиг олсон тохиолдол цөөнгүй байдаг.
#нийгэм #нийтлэл

Үнсэлт

Гэгээн Валентины баярын содон сайхан бэлэг “Аугаа уран зургууд” уншигчдын гар дээр очилоо. Уран зургийг харах яруу найраг гэдэг билээ. “Аугаа уран зургууд” хэмээх энэхүү бүтээлд хүн төрөлхтний урлагийн охь дээж болсон шилдэг уран зургуудыг задлан тайлбарлахын сацуу тухайн зураачийн арга барил, зургийн зохиомжид дүн шинжилгээ хийж, бэлгэдэл түүхэн онцлогийг нь нээн харуулснаараа онцлог юм.
#чөлөөт цаг #нийтлэл

Аугаа уран зургууд

Уран зургийг харах яруу найраг гэдэг билээ. Аугаа уран зургууд олон төрхтэй. Хамгийн жижиг нь атганд багтахуйц бол хамгийн том нь ордон, сүмүүдийн асар уужим таазаар хөвөрдөг. Уран зургууд мөн өөр олон талаараа, байгаль дэлхийн өчүүхэн нарийны дүрслэлээс хуйларсан хийсвэрлэл, дур булаасан дотно хөргөөс түүхэн цаг мөч, домог, уран зохиолын илэрхийлэл гээд олон янз. Энэхүү номон дох уран зургууд хүн төрөлхтний зуун зууны яруу тансаг мэдрэмжийг төлөөлж буй юм. Зарим нь үйл явдал өгүүлж, таны алс холын газар нутгууд руу аваачих бол зарим нь гоо сайхныг магтан дуулна, харин бусад нь тэсвэрлэхийн аргагүй айдас, аймшигт үзэгдлүүдийг харуулна. Гэхдээ аль нь ч давтагдашгүй онцгой.
#нийгэм #нийтлэл