Энэ номыг уншиж гүйцээд манай гараг дээр ялаа шумуулаас аваад, бактери вирус мэтийн бичил биетэн нүдэнд илэрхий тусдаг бусад амьтдаас хавьгүй олуулаа, төрөл зүйл нь түм бум болохыг мэдэх буй за. Дэлхийн бичил биетүүд хүнээс 1100 хувь хүнд жинтэй, тэд үгүй болох аваас манай гаргийн экосистем нуран унах ажээ. Ганц бичил биетэн ч бус мөөгөнцөр, хүний мэдрэлийн сүлжээ, эсийн араг ясыг ч тод томруунаар олж үзнэ.
Талийгаач бидэнд энэ хорвоогийн үхэл мөнх бусыг өөрийн биеэр үзүүлдэг. Та бидний дунд талийгаачтай хамт замынх нь талыг туулсан хүн олон амьдардаг ажээ. Ерөөс хүн төрөлхтөн эртнээс талийгаач нарынхаа цаашдын зам мөрт санаа тавьж, аль чадахаараа хичээж ирсэн нь аль ч соёл иргэншилд гүн мөр үлдээжээ. Үдэгсэдийн амсаж мэдэрсэн сонин хачин ёр зөнгийн тухай өгүүлэх энэ ном талийгаачийгаа тавьж явуулах зөвтгөл өгч ч мэднэ.
Бүтээн, сүйтгэх инновац номдоо профессор Клэйтон Кристэнсэн: Яагаад сайн удирдлагатай компани бүтэлгүйтдэг вэ? гэсэн асуулт тавьж байна. Тэрээр тэдний бүтэлгүйтдэг гол шалтгаан нь тэднийг салбартаа тэргүүлэх боломж олгосон менежментийн арга барил нь өөрөө эцэстээ зах зээлийг нь хулгайлдаг бүтээн сүйтгэх технологи боловсруулахад саад хийдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Э.Т.А Хоффманы цөмөөхэйн тухай сонгодог үлгэрээс сэдэвлэсэн энэхүү үлгэрийн номд Ан Лэйсэн түүнийг цоо шинэ өнцгөөс харуулжээ. Нүдэнд дулаахан, анхаарал татам зургууд таныг хулганы хаан хийгээд үзэсгэлэнт Чихрийн шидэт дагины ертөнцөөр аялуулна. Тав ба түүнээс дээш насныхан болон ид шидийн ертөнцөд дурладаг хүн бүрд зориулсан ном.
Нэпко хэвлэлийн газраас долоо хоногт хоёр буюу жилд 100 гаруй номыг шинээр болон дахин хэвлэн уншигчдадаа хүргэдэг. 2023 онд хэвлэгдсэн номуудаас шилдэг 5 номын “The Best Five BOOK-2023” танилцуулж байна. Та бүхний шинэ жилийн бэлгийг чимэглэх шилдэг багц.
Би энэ номд дэвшүүлсэн онолоос гарах бүх боломжит дүгнэлтүүдийг микро эдийн засгийн онол болон бусад шаардлагатай зүйлстэй нэгтгэн авч үзнэ гэвэл ахиад нэг ном бичих шаардлагатай болно. Үүнээс гадна, эхлээд онолоо зөв ойлгоход төвлөрч бодлогын чанартай дүгнэлтүүд хийхээ хойш тавих нь зүйтэй юм (ингэх бас нэг шалтгаан нь эхлээд ямар бодлого “зөв” гэдгээ тодорхойлоод түүндээ нийцүүлэн онолыг гуйвуулах аюултай юм). Гэхдээ хэд хэдэн урьдчилсан санааг томьёолох нь илүүдэхгүй гэж бодож байна.