Бүтээмж, амжилтад саад болж буй суралцахуйн “хөгжлийн бэрхшээлийг” компаниуд суралцагч байгууллагын зарчим баримтлан даван гарч, шинэ сэтгэлгээ хөгжүүлж, хамтын хүсэл тэмүүллийг бадрааж, цаг ямагт суралцах замаар чин сэтгэлээс хүсэж буй үр дүндээ хүрч чадна гэдгийг Сэнгэ харуулжээ.
1960-аад оны эхээр Хятадад учруулсан бүхий л гай гамшиг нь байсаар байгаа ч гэсэн ард түмний шүтээн болсон Мао эрх мэдлийн оргилд үлдсэн хэвээр байлаа. Гэхдээ улс орныг үнэн хэрэгтээ прагматикууд удирдаж байсан болохоор уран бүтээлийн тодорхой эрх чөлөө байсан юм.
#нийгэм
#нийтлэл
Хүн бүхэн уншиж чаддаг боловч өдөр бүр ном тэврээд суух нь үгүй. Алба ч үгүй. Уншдаг хүмүүсийн дийлэнх нь уран зохиолд дуртай. Уран зохиолтой нөхөрлөвөл төсөөлөх чадвар нэмэгдэж, үгийн сан баяжиж, стресс арилж, ой тогтоолт сайжрахаас гадна бусдыг ойлгож сурдаг гэдэг. Нэг нийгэм нөгөөгөөр солигдож, зах зээлийн системд шилжих хүртэл монгол хүмүүс үзэл суртлын цензур давсан ном хэвлэл уншдаг байв. Ямартаа ч унших дадал тэр үеэс тогтсон юм. Өнөөдрийн монгол уншигчид сонирхлоороо олон бүлэгт хуваагддаг. Тэр бүхэнд зориулагдсан ном байж таарна. Бас хэн ч уншдаггүй ном байдаг. Сүхбаатарын талбайд 2023.05.26-28 өдөр зохион байгуулагдах Номын баярт оролцох НЭПКО хэвлэлийн газрын асрыг хамтдаа нэгжицгээе.
Өөрсдийнхөө генийг өөрчлөх ийм шинэ чадвартай болж байгаа маань хачирхалтай асуултууд тавигдахад хүргэв. Үхлийн вирус тусдаггүй болгож өөрсдийнхөө генийг өөрчлөх үү яах вэ? Өвчин тусахаа боливол гоё биз дээ. Тийм ээ? Генээ өөрчлөх замаар Хантингтоны өвчин, хадууран-эст цусны өвчин, уушгины фиброз зэрэг аймшигт өвчнийг бүрмөсөн устгачих уу? Тэгвэл бас гоё доо. Хараагүй, дүлий байдлыг яах вэ? Бас намхныг. Сэтгэл гутралыг? Ммм... Харин ээ? Одоогоос хорь, гучин жилийн дараа, одоогийн технологи маань арай сайжирсны дараа эцэг эхчүүд төрөх хүүхэд нь хэр булчинлаг, ухаалаг, IQ-тай байхыг сонгодог болж болох нь ээ? Бас нүдний өнгийг нь сонгох уу? Арьсны өнгө? Өндрийг?
Яагаад атомууд ийм зүйлээс төвөгшөөдөггүй нь гайхалтай. Атомын төвшиндээ бол хүн байна гэдэг нь тийм ч буянт үйл биш л дээ. Үнэнийг хэлэхэд чиний биед байгаа атомууд өөрийг чинь төдийлөн ойшоодоггүй, тэр байтугай чамайг бүтээж байгаагаа ч мэддэггүй. Атом бол ямар ч оюун санаа гэх юмгүйн дээр угаасаа ч амьдралд зориулагдсан эд биш (Хэрвээ чиний биед байгаа бүх атомыг нэг нэгээр нь салган задалчих юм бол өмнө нь чамайг бүтээж байсан мөртөө амьд гэх тэмдэггүй атомын овоолго тоосонцор болно). Гэсэн ч амьд л байгаа цагт чинь тэд чамайг оршин байлгах гэсэн ганц л хатуу тэмүүлэлд захирагддаг юм.
Өргөмж магтаалд угаас дургүй Шантидэва орон хийдээ орхин явав. Араас нь заллага айлтгаж ирсэн бандита нарт сууж байсан өрөөнийхөө тотгонд нуусан Судрын хураангуй, Суртлын хураангуй хэмээх хоёр бэсрэгхэн номоо зааж өгөөд, замаа хөөсөн гэдэг. Шантидэва ахиж ном бүтээл ч туурвисангүй, сүм хийдэд ч суусангүй, хэрмэл чөлөөт амьдралаар амьдарч явсаар насыг баржээ. Тантрын түүхэнд нэг насандаа төгс гэгээрэлд хүрсэн Энэтхэгийн наян дөрвөн шидтэний нэг Бүсүгү, нийтийн ёсонд төв үзлийн их онолч, бодь сэтгэлийн бясалгалын уламжлалын багш Шантидэва хэмээн мөнхөрсөн түүний эл бүтээл өнөөдөр дэлхий дахинд танил болж, сая сая хүнийг ариусал ухаарал, амар амгаланд хөтөлсөөр.