NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

АМЬТНЫ НЭВТЭРХИЙ ТОЛЬ

Хачин сонин бүтэцтэй амьтдыг хараад манай анхдагчид хэрхэн будилж байсныг олж мэдэх соньхон. Гэхдээ чухам ямар замаар хөгжөөд амьтад тийм этгээд бүтэцтэй болсон эсэх үнэн зөв мэдлэгийг олно гэдэг сэтгэлд тун таатай.

БҮРЭН ЭРХЭЭ ХЯЗГААРЛУУЛСАН ТУСГААР ТОГТНОЛ

Хятадын тал Монголыг өөрийн бүрэлдэхүүн хэсэг мөн гэсэн чиг бодлогоо үргэлжлүүлэн, монголчуудын үндэстний өөртөө засан тохинох эрхийг хүлээн зөвшөөрөхгүй, энэхүү байр суурь нь есөн гүрний 1922 оны гэрээгээр улам бэхэжсэн байна. Иймд Хятадын тал Үндсэн хуулиндаа Монголыг муж болгон тодорхойлж, Монголд цэрэг суулгах бодлоо орхилгүй завдсаар байжээ.

СЕКС КАПИТАЛ: HONEY MONEY

Харин Кэтрин Хаким эротик капиталыг “Зарим хүн нүүрний буянтай, сайхан амьдардаг. Тэд дур тааламжтайгаас гадна эерэг зан чанартай. Тэд хөгжөөнтэй, нөхөрсөг, өөртөө итгэлтэй, таатай, бүр харизамтай ч байдаг. Хаалга тэдний өмнө нээгддэг. Хүмүүс тэдэнд тусалдаг. Тэд биднээс цөөн бэрхшээлтэй учирч, тэр нь ч хурдан шийдэгддэг бололтой юм. Эротик капитал бол бүх харилцаанд үүрэг гүйцэтгэж байдаг нэр нь тодроогүй хөрөнгө” гэж тодорхойлсон буй. Энэ ном шинжлэх ухааны бүтээл гэдгийг эхэнд хэлсэн, 370 нүүртэй номын 173 нь тайлбар, эшлэл, номзүй, индекст зориулагдсан нь үүний гэрч юм. Арвин судалгаа, эх сурвалж ашигласан зохиогч номоо “эротик капиталын нөлөө нь энэ номд авч үзсэн судалгааны түвшнээс хоёр дахин их, зарим тохиолдолд түүнээс ч илүү гэж үзэхэд буруудахааргүй байна” хэмээн төгсгөжээ. Кэтрин Хаким хүйс хоорондын бүхий л харилцаа, арилжааны суурийг “сексономикс” гэж томъёолсон нь номын үндсэн агуулгыг хэлээд өгнө.

ДЭЛХИЙН ЭРХ ЗҮЙН ТҮҮХ

Хаммурабийн эртний хуулиас өнөөгийн Олон улсын Эрүүгийн шүүх хүртэлх дэлхий эрх зүйн түүхийн 250 онцлох үйл явдлыг багтаасан Америкийн Нью-Йоркийн хуулийн сургуулийн профессор Майкл Рофферийн “Дэлхийн эрх зүйн түүх” хэмээх номыг “Nepko” хэвлэлийн газрын захиалгаар доктор Д.Сугар, эрх зүйч Г.Баясгалан, Д.Одбаяр нар орчуулан хэвлүүлжээ.

МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ НОМЫН ТУХАЙ

Баабарын түүх дахин хэвлэгдлээ. Яагаад ахин дахин хэвлээд байдаг юм бэ гэх зүй ёсны асуулт аяндаа гарна. Борлогдсон тоо нэг өөр, харин хэвлэлт гэдэг нь агуулга нь баяжиж шинэ бүлэг нэмэгдэн шинэчлэгдэхийг хэлж байгаа юм. Өмнө нь дөрвөн удаа шинэчлэгдсэн Монголын түүхийн ном энэ удаа 200 гаруй эшлэлээр баяжсан учир шинэчлэгдсэн гэх нь зөв. Шинэ хэвлэлт гэдгийг тодорхой ойлгуулахын тулд Баабарын түүх хэдэн онд, хэрхэн шинэчлэгдсэн түүхийг тоочъё:

Амьд хууль

Хүн бол нийгмийн амьтан билээ. Бидний өдөр тутмын амьдрал буюу нийгмийн харилцаа хуулиар зохицуулагддаг. Хуулийн мэдлэгтэй байх нь эрхээ эдэлж, хамгаалуулах, элдэв эрсдэлд орохгүй байх зэрэг олон талын ашиг тустай билээ. Гэвч ихэнх хүн хуулийн мэдлэгтэй болохын тулд олон хуудас хуулийг нэг бүрчлэн унших буюу хуулийн зузаан номуудыг шүүрдэн үзэх ёстой гэж ойлгодог.
#чөлөөт цаг #нийтлэл