Бээжинд Манжийн төрийн чиг хандлага, байр байдлын талаар стратегийн шинжтэй мэдээллийг Сэцэн Чин ван Наянт, Эрдэнэ жонон ван Ширнэндамдин тэргүүтэй ноёд болон Өмнөд Монголоос гаралтай Гүнсэнноров зэрэг ноёдоор дамжуулан олж авдаг байжээ. Эдний хэн нь үнэхээр үүрэг гүйцэтгэгч тагнуул байсан, хэн нь монголчуудаа гэсэн сэтгэлийн дуудлагаар мэдээ, мэдээллээр хангаж байсныг тодорхой хэлэхэд бэрхтэй юм.
Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй Билл Брайсоны “Шинжлэх ухааны товч түүх: Бараг бүх юмсын тухай шастир” хэмээх зураг чимэглэл бүхий хоёр боть ном Баабарын орчуулснаар уншигчдын гар дээр очлоо.
#чөлөөт цаг
#нийтлэл
Буддын шашинд Их, Бага хөлгөн гэж бий. Их хөлгөнд судрын ёс, тантрын ёс гэсэн үндсэн хоёр чиглэл бий. Бага хөлгөний үнэт зүйлсийг ухаарах нь Их хөлгөнд суралцах дэвсгэр болдог. Судрын ёсыг өөриймшүүлэх нь тантрын бясалгал хийх бэлтгэл болдог.
Энэхүү номыг дэлхийн түүх дэх хамгийн аугаа зураач, барималчдын амьдрал, уран бүтээлийг агуулсан зөөврийн музей ч гэж нэрлэж болох юм.
Америкийн глобал жанжлалын хэмжээ далайц нь нийтээр хүлээн зөвшөөрч байгаачлан аугаа том хэдий ч гүн гүнзгий биш, дотоод, гадаад хүчин зүйлээр хязгаарлагдан баригдсаар байна. Америкийн жанжлал өнгөрсөн үеийн эзэнт гүрнийх шиг шууд удирдахыг бус зөвхөн шийдвэрлэх нөлөө үзүүлэхийг хэлж байгаа юм. Чухамхүү, Евразийн цар хэмжээ болон олон төрх байдал түүнчлэн тэндхийн хэд хэдэн улсуудын хүч чадал Америкийн зүгээс хэрэг явдлын явцыг хянах хэмжээ, далайц болон нөлөөний дорвитой байдлыг хязгаарлаж байна. Евразийн энэ аварга тив нь улс төрийн хувьд үнэхээр гоц, эдийн засгийн хувьд хамгийн амжилттай яваа дэлхийн гүрэнд ч захирагдахын аргагүй дэндүү том хэмжээтэй, дэндүү олон хүн амтай, олон янзын соёлтой, хэзээ язаанаас давилуун санаатай, улс төрийн идэвх бүхий дэндүү олон улстай юм. Чухам иймийн учир Америкийн нөөцийг Евразийн асар том шатрын хөлөг дээр хянуур болгоомжтой, нарийн шалгууртай маш сайтар цэгнэж байж байрлуулах геостратегийн нарийн ур чадвар эн тэргүүний ач холбогдолтой байгаа бол
Бат Зүчийн улсын захирагч болоод шуудхан л аугаа хүчирхэг эзэн хаан болчихсон хэрэг биш гэдэг нь тодорхой. Арван наймтай хан хүү эхлээд зөвхөн хэлбэрийн төдий эрх мэдэлтэй байсан агаад “хаанчлал”-ынхаа эхний хэдэн жилд нь эзэмшил нутаг орондоо сууж байгаагүй бололтой мэт байдаг.
#чөлөөт цаг
#нийтлэл