“Шинжлэх ухааны товч түүх: Бараг бүх юмсын тухай шастир”
Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй Билл Брайсоны “Шинжлэх ухааны товч түүх: Бараг бүх юмсын тухай шастир” хэмээх зураг чимэглэл бүхий хоёр боть ном Баабарын орчуулснаар уншигчдын гар дээр очлоо.
Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй Билл Брайсоны “Шинжлэх ухааны товч түүх: Бараг бүх юмсын тухай шастир” хэмээх зураг чимэглэл бүхий хоёр боть ном Баабарын орчуулснаар уншигчдын гар дээр очлоо.
Тал тал тийшээ үсчсэн олон их наяд атом маш нарийн өвөрмөц сонин байдлаар хоорондоо зохицож эвлэн угсрагдсаны дүнд чи буй болоод энд зогсож байгаа юм. Энэ бол өмнө нь огт байгаагүй, цаашид ч байхгүй, цор ганц удаа тохиолдох тийм л загвар эвлүүлэг. Цаашид олон жилийн туршид эдгээр өчүүхэн жижиг эгэл хэсгүүд амьдрал хэмээх таатай боловч үнэлж баршгүй ер бусын төлөвт дахин дахин бололцоо олгохын тулд сая сая харилцан үйлчлэлд оролцон гэмтэж бэртэлгүйгээр оршсоор байх болно гэж итгэнэм.
Яагаад атомууд ийм зүйлээс төвөгшөөдөггүй нь гайхалтай. Атомын түвшиндээ бол хүн байна гэдэг нь тийм ч буянт үйл биш л дээ. Үнэнийг хэлэхэд чиний биед байгаа атомууд өөрийг чинь төдийлөн ойшоодоггүй, тэр байтугай чамайг бүтээж байгаагаа ч мэддэггүй. Атом бол ямар ч оюун санаа гэх юмгүйн дээр угаасаа ч амьдралд зориулагдсан эд биш (Хэрвээ чиний биед байгаа бүх атомыг нэг нэгээр нь салган задалчих юм бол өмнө нь чамайг бүтээж байсан мөртөө амьд гэх тэмдэггүй атомын овоолго тоосонцор болно). Гэсэн ч амьд л байгаа цагт чинь тэд чамайг оршин байлгах гэсэн ганц л хатуу тэмүүлэлд захирагддаг юм.
Муу тал нь гэвэл атомууд тун тогтворгүй бөгөөд өөрсдийгөө чамд зориулах хугацаа нь тун ахар. Хүний амьдрал дунджаар 650 000 цаг үргэлжилдэг. Тэрхүү өчүүхэн хугацаа харван дуусахад атомууд чинь чимээгүй задран, өөр зүйлс болохоор салан одоцгооно. Гээд яая гэхэв дээ.
Тэглээ ч гэсэн энэ хорвоод олдож оршин байгаадаа баярлах хэрэгтэй шүү. Бүхий л орчлонд ийм тохиол тун ховор. Хоорондоо нэгдэж нийлэн амьдрал бий болгох дуртай манай дэлхийн атомууд өөр газар амьдрал үүсгэх дургүй. Химийн түвшиндээ амьдрал дэндүү энгийн л дээ, нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгч, азот, жаахан кальци, хүхэр тэгээд өөр бусад жаал жуул элементүүд. Ердийн эмийн сангаас олж болох найрлага. Ийм зүйлс байхад л чамайг бүтээж болно. Чамайг бүтээсэн атомуудад байгаа хамгийн онцгой зүйл нь гагцхүү чамайг бүтээсэнд л байгаа юм. Чухам энэ л амьдралын гайхамшиг.
Ер нь атомууд орчлонгийн өөр хэсэгт амьдрал буй болгосон ч бай үгүй ч бай, үүнээс гадна тэд өөр бусад маш их зүйл хийдэг. Тэд бүх юмсыг бий болгож бүтээсэн. Атом байгаагүй бол ямар ч ус, агаар, хад чулуу, од гариг, алсын үүлс, хуйларч буй галактик буй болохгүй. Үй олон атом хаа сайгүй байдаг тул оршин буйг нь бид анзаардаг ч үгүй. Орчлон нь матерын эгэл хэсгээр дүүрч байх ёстой гэсэн хууль ч байхгүй. Гэрэл, хүндийн жин гэх мэтийн бидний оршихуй хамаардаг үзэгдэл ч заавал байх албатай юм биш. Ер нь орчлон өөрөө оршин тогтнож байх зайлшгүй шаардлага ч байхгүй. Урт удаан хугацаанд орчлон ерөөсөө байгаагүй. Орчлон гэж байгаагүй болохоор дундуур нь чөлөөтэй хөдөлж яваа энэ атом гээч юм ч огт байгаагүй. Ер нь юу ч хаана ч байгаагүй.
Тэгэхээр тэнгэрийн авралаар юутай ч гэсэн одоо атом байгаа юм байна. Өөрт чинь атом байна, тэдгээр нь нийлж байгаад чамайг бүтээчиж, тэгээд чи оршин тогтноод энд байж байгаа хэрэг. Чухам энд, XXI зуунд амьд оршин байгаагаа ойлгох хэмжээний ухаалаг байгаагийнхаа төлөө чи биологийн түүхэнд тохиолдсон дараалсан олон үйл явдалд талархах хэрэгтэй. Дэлхий дээр оршино, амьд байна гэдэг их төвөгтэй асуудал. Манай гариг дээр амьдрал үүссэнээс хойш оршин байсан нийт зүйлүүдийн 99,99 хувь нь өнөөдөр бидэнтэй цуг байхгүй. Тиймээс амьдралыг буй болгохдоо сүрхийгийн зэрэгцээ мөхөөхдөө бүр ч гаргуун гариг дээр бид ийнхүү оршин байгаа нь хачирхам явдал шүү.
Дэлхий дээр оршин буй биологийн зүйлийн дундаж нас дөрвөн сая орчим жил байдаг. Тэрбумаар тоологдох урт хугацаанд орших гэж байгаа бол атом шиг тогтворгүй байх шаардлагатай болно. Хэмжээ, өнгө, төрх гээд өөрийн бүх шинж тэмдгээ өөрчлөхөд бэлэн байх хэрэгтэй. Үүнийг хэлэхэд амархан ч бодит байдал дээр санаан зоргоор амар эд биш. Учир нь өөрчлөлт хаанаас ч гараад ирж магадгүй. Эрт галавт байсан протоплазмын шөлөн дахь өчүүхэн дусал нь хоёр хөл дээрээ явдаг орчин үеийн оюунт хүн болон өөрчлөгдөх хүртэл тун урт хугацаа зарцуулсан. Энэ хооронд төрх болон шинж тэмдгээ ямар олон удаа сольсон гэж санана. 3,8 тэрбум жилийн өмнөх анхдагч амьдрал хүчилтөрөгчийг үзэж чаддаггүй байсан бол өнөөгийн амьдрал хүчилтөрөгчөөс ангид орших бололцоогүй. Сээр нуруу мөчтэй болж, өндөг дарж, агаарт нисэж, гялгар хайрс, дулаахан үслэг арьстай болж, хавтгай тэгснээ бөөрөнхий болж, модон дээр, газар доор амьдарч, буга шиг том хулгана шиг жижиг гэх мэтээр янз бүр болон сая сая удаа хувьсан өөрчлөгдсөн байх юм. Энэхүү урт хугацааны хувьслын ээдрээтэй замд гарсан яльгүй хэлбийлт болгон нь агуйн хананд наалдсан замаг, хад чулуут эрэгт хэвтэх далайн морь, амтат өтөөр амаа дүүргэх гэж толгой дээгүүр чинь хорин метрийн өндөрт дүүлээд эргэж шумбах шувуу болон хувирсан байна.
Төсөөлшгүй урт хугацааны хувьслын замыг туулан давж гарсан чухам тэр шугамд хамаарч байснаараа чи маш их азтай. Тэрнээс гадна өөрийн чинь дээд угшил гайхалтай тохиолдлоор өдийг хүрсэн гэдгийг санаарай. Уулс, гол мөрөн, далай тэнгис оршсоор байсан 3,8 тэрбум жилд эх эцгийн чинь аль аль талын дээд угшил нэг нэгнээ зөв олж, үр удмаа үлдээхүйц эрүүл саруул байж, азтай хувь тавилан болон нөхцөл нь бүрдсэний хүчээр удмаа үлдээх хүртлээ хангалттай урт насалжээ гэдгийг эрэгцүүлж нэг бодоорой. Гинжээ таслахгүйгээр бүр нэг бүрчлэн ийм азтай зам туулсан байна. Генетик материалаа зөв хосдоо хэрэгтэй агшинд нь дамжуулахаасаа өмнө чамтай холбоотой бүх дээд угшлынхнаас хэн нь ч няц дарагдаагүй, амьтны зууш болоогүй, усанд живээгүй, өлбөрч үхээгүй, үр удмаа үлдээж чадахгүй хэмжээнд шархтаж бэртээгүй явсаар эцсийн бүтээгдэхүүн болох чи мэндэлжээ.
Энэ ном чухам энэ тухай, ялангуяа бид хэрхэн бараг юу ч биш байснаа ямар нэгэн юм болсон болон завсар хооронд нь хийгээд дараа нь юу тохиосон тухай өгүүлэх болно. Энэ номд их олон зүйлийн талаар өгүүлэхээр зорьсон тул Бараг бүх юмны тухай товч цэдэг гэж нэрлэсэн. Өөр нэр өгөх аргагүй байлаа. Яагаад ингэж нэрлэсэн учир нь энэ номыг уншиж дуусах үед л ойлгогдох байхаа.
Билл Брайсон
d.naymdavaa101@gmail.com
Ганаа
Хүмүүн
Буянцэцэг
Буянцэцэг
Буянцэцэг
сүхбат
Laysoo
зочин
зочин
тамир
Nepko
Nepko
Nepko
tuka
tuka
tuka
Nepko
Зочин
Зочин
huuhed
Эрдэнэ
Зочин
Radioisotopes and the Age of the Earth
Forbidden Archeology
Nepko
Зочин
одон оронч
иргэн
TTT
Чингистэй хэн ч зиндаархах эрх үгүй (
Чингистэй хэн ч зиндаархах эрх үгүй
Чингистэй хэн ч зиндаархах эрх үгүй
Чингистэй хэн ч зиндаархах эрх үгүй
Чингистэй хэн ч зиндаархах эрх үгүй
ингистэй хэн ч зиндаархах эрх үгүй.
Чингистэй хэн ч зиндаархах эрх үгүй.
Бөөсийн бөөсийн хөшөөг зайлуулъя
Бөөсийн бөөсийн хөшөөг зайлуулъя
Бөөсийн бөөсийн хөшөөг зайлуулъя
Бөөсийн бөөсийн хөшөөг зайлуулъя
Зочин
Д.Сүх бол эзэн Чингисийн хажууд бөөсийн бөөс.
Д.Сүх бол эзэн Чингисийн хажууд бөсийн бөөс.
Чингисийн талбай.
Өмхий коммунистууд сөнөтүгэй.
Зочин
Гайхамшигт ном
Зочин
Зочин
Dating medthods
Зочин
EZO
Sanaa onoo
Зочин
Гайхамшигтай ном байна.
Зочин
Зочин
Зочин
Зочин