NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

Очир огтлогч судар

Буддын шашинтан бүрийн ширээний ном. Буддын шашины гүн ухаан судлаач П.Бадралын орчуулсанаар, НЭПКО хэвлэлийн газар Агнистийн гэгээ цувралыг эрхлэн гаргадаг билээ. Төвд, англи хэлээс орчин цагийн монгол хэлнээ яруу тунгалаг орчуулсан эл есөн ном өөр өөрийн онцлогтой. Энэхүү цувралаа Очир огтлогч судар (Ошо багшийн тайлбар)-ыг орчуулан есөн боть болгож уншигч таньд өргөн барьж байгаадаа таатай байна.
#чөлөөт цаг #нийтлэл

Аугаа уран зургууд

Уран зургийг харах яруу найраг гэдэг билээ. Аугаа уран зургууд олон төрхтэй. Хамгийн жижиг нь атганд багтахуйц бол хамгийн том нь ордон, сүмүүдийн асар уужим таазаар хөвөрдөг. Уран зургууд мөн өөр олон талаараа, байгаль дэлхийн өчүүхэн нарийны дүрслэлээс хуйларсан хийсвэрлэл, дур булаасан дотно хөргөөс түүхэн цаг мөч, домог, уран зохиолын илэрхийлэл гээд олон янз. Энэхүү номон дох уран зургууд хүн төрөлхтний зуун зууны яруу тансаг мэдрэмжийг төлөөлж буй юм. Зарим нь үйл явдал өгүүлж, таны алс холын газар нутгууд руу аваачих бол зарим нь гоо сайхныг магтан дуулна, харин бусад нь тэсвэрлэхийн аргагүй айдас, аймшигт үзэгдлүүдийг харуулна. Гэхдээ аль нь ч давтагдашгүй онцгой.
#нийгэм #нийтлэл

Аугаа барилгууд

Барилгууд гурван хэмжээст орон зайд оршдог бөгөөд гаднаасаа бидэнд хатуу биет мэт харагддаг. Байгууламжийн энэхүү гурван хэмжээст шинж чанарыг хэлбэр гэж гол төлөв нэрлэх ба хэлбэр нь тухайн барилга хүнд ямар сэтгэгдэл төрүүлэхэд асар нөлөөтэй бөлгөө.

ИОГИЙН ШИНЖЛЭХ УХААН

Ихэнх иогийн анатомийн номууд яс-булчингийн системд төвлөрдөг боловч иог хийснээр хүний биеийн бүх системд нөлөө үзүүлдэг гэдгийг судалгаанууд олж тогтоогоод байна. Номын энэ хэсэгт иог хүний биеийн систем тус бүрд ямар гол нөлөө үзүүлдэг, ямар ач тустайг тайлбарлана. Эхлээд орчин үеийн биологийн тодорхойлдог аргаар хүний биеийн анатомийн системүүдийг судлаад дараа нь иогийн үүднээс харах гэж өөрийгөө сориорой. Гайхамшигтай бие махбод тань хоорондоо холбоотой нэг л бүхэл цул зүйл юм шүү дээ.

Kіріспе

Бұл – бүгінгі таңда дүние жүзі халықтарының күнделікті қажеттілігіне айналып отырған ағылшын тілін үйретуге бағытталған бағдарламаларын, оқулықтарын, оқу құралдарын және сөздіктерін әлем жұртшылығы мойындаған әйгілі Коллинздің алғашқы Ағылшынша-Қазақша сөздігі.
#чөлөөт цаг #нийтлэл

ХЯТАДЫН ЦАЙНЫ НУУЦ

Хятад цай нь дотроо зургаан том төрөлтэй: Ногоон цай, цагаан цай, шар цай, улон цай, улаан цай, хар цай. Үндсэн зургаан цайны төрлөөс гадна бас нэг төрлийн цай байдаг ба үүнийг дахин боловсруулсан цай гэж нэрлэдэг. Жишээ нь цэцэгт цай болон шахмал цай гэх мэт. Ихэвчлэн 6+1 гэж нэрлэдэг ба дэлхий дахины цайны төрөл зүйл дэх хамгийн бүрэн цайны систем юм. Цайны үндсэн зургаан төрөл зүйлийн тухай ухагдахууныг Чэнь Юй профессор анх дэвшүүлсэн ба цайны полифеголын исэлтийн түвшин болон исэлтийн аргаас хамааран ангилдаг. Цайны навч нь полифенол агуулах ба агуулагдах хэмжээ нь 18%-36%, полифенолын оксидазыг мөн агуулах бөгөөд эдгээр нь өөр өөр эсийн эрхтэнд тархсан байдаг. Хэрэв полифенол болон полифенолын оксидаз хоорондоо таарвал ферментийн урвал явагдаж, исэлдэх нөлөө үзүүлнэ.