Тина Сийлиг инновац хөдөлгүүртэй, тэр нь гадаад дотоод хоёр хэсэгтэй гэжээ. Хэсэг тус бүр гурван зүйлээс бүтдэг гэнэ. Инноваци хөдөлгүүр 1. Мэдлэг, 2. Уран сэтгэмж, 3. Хандлага гэдэг гурван эд ангитай. Номын эхний хэсэгт эдгээрийг задлан тайлбарласан. Эргэн тойрныхоо бүх зүйлийг урвуулан харж сэтгэлгээнийхээ хүрээ, бүтээлч чадвараа хэрхэн хөгжүүлэх тухай өгүүлсэн. Харин инновац хөдөлгүүрийн гаднах хэсэг мөн л гурван эд ангитай: 1. Эх үүсвэр, 2. Ажиллаж амьдрах орчин, 3. Соёл. Энэ хэсэг нь ойрчин тойрноо хэрхэн бүтээлчээр өөрчилж нийгэмдээ сайн сайхныг бүтээх талаар энгүүн сайхан хүүрнэсэн байна.
Украины ерөнхийлөгч дэлхийн олон орны парламентад үг хэллээ. Тэр тоолондоо хүмүүсийг өөртөө татсаар өнөөг хүрэв. Зеленський үг хэлэхдээ нутаг орны онцлог, үүх түүхийг заавал хөнддөг ажээ. Жишээ нь, 2022 онд Их Британий парламентад хэлсэн үгээ ДэлхийнIIдайны жил У.Чөрчиллийн хэлсэн санаагаар төгсгөсөн бол АНУ-ын Конгрессийн индрээс Тусгаар тогтнолын тунхгийг эшилсэн. Харин ХБНГУ-ын Бундестагт очоод “Умрын урсгал” хийн хоолойг “Берлиний шинэ хана” гэж нэрлээд нураахыг шаардсан байна.
Ховдоос Харвард руу номыг зөвхөн дэлхийн шилдэг сургуулиас тэтгэлэг авах зөвлөгөө гэж ойлгож болохгүй. О.Батнайрамдал гэдэг хүн төрснөөсөө аваад өнөөг хүртэл туулсан амьдралаа бичсэн. Энд амьдралыг харах өнцөг, өөртөө өгсөн үнэлэлт бас дүгнэлт юм. “...миний дэлхийн тэргүүлэх сургуулийн элсэлтэд бэлдсэн тэр хоёр жил надад тийм ч дааж давшгүй хүндрэлтэй санагдаагүй. Би юуг үзэж туулснаа мэднэ, юу хүсэж буйгаа мэднэ, би юу чадахаа ч мэднэ. Нэг үгээр би өөрийгөө мэддэг болсон байлаа. Энэ л миний амьдралдаа олж авсан хамгийн том амжилт, юугаар ч орлуулшгүй үнэ цэн байсан юм. Тэр ч утгаараа амжилт над дээр Харвардад орохоос хамаагүй өмнө ирсэн байлаа” гэжээ.
Хүнийг адгуустай ижилсүүлэх зүйл нь төрөх, үхэх болон байгалиас заяах гений онцлог шинжүүд нь бол ялгаатай болгож байгаа зүйл нь оюун санаа юм. Тэр ч утгаараа хүмүүс хоорондоо үзэл бодол, байр сууриараа ялгарч мөн түүгээрээ л өрсөлдөх учиртай. Хүн тарган туранхай, өндөр намх, хөгшин залуу, хотын хөдөөгийн, эрэгтэй эмэгтэй байх нь бусдаас ялгарах, өрсөлдөх, эвлэлдэн нэгдэх үзүүлэлт байх учиргүй. Хэрэв тэгвэл бид нийгмийн гэрээнийхээ зорилгоос ухарч, хүнийг бусад амьтны адил биологийн бодгаль төдий харж буйгаас өөрцгүй зүйл болж хувирна.
Сарнисан байдал буюу баримжаагүйдэл (эндүүрэл) нь энэ номын гол сэдэв юм. Эцсийн хариултыг нь мэдэхгүй, эсвэл бүр мэдэх ч боломжгүй зүйлийн тухайд чухал шийдвэр гаргахад ч эндүүрэл (баримжаагүйдэл) нөлөөлдөг. Нэг өвчтөнийг үзээд өөр өөр онош тавьж буй эмч нарыг хараад цаад өвчнийх нь жинхэнэ оношийг мэдэхгүй хэрнээ эмч нар зөрүүтэй байгааг бид гадарладаг. Кино хийхээр судалж буй продюсеруудын тооцооллуудаас тухайн кино ямар зардлаар бүтэх, хэдий хэр ашиг олох талаарх баримжааг бид авдаг. Ойролцоо хэв маягт гарч байгаа шийдвэрийг хэмжихэд яг хэнийх нь зөв бэ гэдгийг мэдэх шаардлагагүй. Бидний хийх ажил бол эндүүрэлд орохыг хэмжих, яг л буудсан байг араас нь харж буй мэт байдлаар хандах. Шийдвэр гаргалтын алдааг ойлгохын тулд төөрөгдөл, баримжаагүйдэл (эндүүрэл) гэсэн энэ хоёр зүйлийг илүү сайн ойлгох хэрэгтэй. Заримдаа эндүүрэл, баримжаагүйдэл илүү чухал юм шиг байдаг. Гэвч шийдвэр гаргалтын алдааны талаарх олон улсын судалгаанууд баримжаагүйдлийг төдийлөн авч үзэхгүй байна.
Хавдрын эмч, судлаач, үүдэл эсийн биологич, хавдрын генетикч. Түүний бичсэн Анагаахын хууль, Хорт хавдар: Хүн төрөлхтний тэмцлийн түүх ном нь баримтат бүтээлийн төрөлд Пүлицэрийн шагнал, Гуардиан сонины анхны шилдэг номын шагналуудыг хүртжээ. Стэнфордын их сургууль, Оксфордын их сургууль, Харвардын Анагаахын сургуулийг дүүргэсэн. Түүний лаборатори үүдэл эсийг зохицуулдаг генүүдийг тодорхойлсон бөгөөд багийнхныхаа хамт үүдэл эс болон цусны хавдрын гений өөрчлөлтийг нээснээрээ алдаршжээ.