NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

АЛХАЛТ

Алхалт нь Алцхаймэрийн өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга төдийгүй хамгийн үр дүнтэй эмчилгээ юм. Өвчтөнийг гэрээс гарч алхах, нийгэмтэй харилцахыг хориглох нь хамгийн буруу эмчилгээ болно.

ХӨСРИЙ НЭРТИЙН ТҮҮХ

Хөсрий нэртийн түүх юуг өгүүлнэ вэ? Монголын утга зохиолын тойм түүх, олон шатны сурах бичигт 17-р зууны үеийн “Асрагч нэртийн түүх” хэмээх нэг зохиолын тухай мэдээ сурвалжууд тааралддаг. Гэтэл “Асрагч” гэдэг нь “Жамба” гэсэн Төвд нэрийн монгол орчуулга бөгөөд тэр номыг зохиогч нь Жамба ноён гэх нэгэн язгууртан байсныг түүх сурвалжид тэмдэглэжээ. Эртний утга зохиолын тэрхүү нэг уламжлалаас санаа аваад би энэ номыг “Хөсрий нэртийн түүх” хэмээн нэр өглөө.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХ СУРВАЛЖ

Энэхүү бүрэн цоморлог нь агуулга гүнзгий, багтаамж ихтэй Үндсэн хууль, түүнээс урган гарсан бүхий л хууль тогтоомжийн үзэл баримтлал, зохицуулалтыг ойлгох, шинээр батлах хууль тогтоомжийн үзэл баримтлалыг тодруулах, мөн сүүлийн 30 жилийн нийгмийн өөрчлөлт болон Үндсэн хуулийн оршилд тунхагласан Монголын ард түмний туйлын хүслэн, эрхэм зорилгын хэрэгжилтийг тольдох чухал хэрэглэгдэхүүн мөн болох юм.

ХҮҮХДЭДЭЭ ЮУГ ЯАЖ ХЭЛЭХ ВЭ

Эцэг эх гэдэг бол хүүхдэд хамгийн нандин эрхэм хүмүүс. Ээж аав нь сайхан хоол хийдэггүй ч, хүүхэдтэйгээ тоглох завгүй ч, хүүхдийнхээ сэтгэлийг ойлгож чадаагүй ч, загниж зэмлэдэг ч, эцэг эхтэйгээ байгаа нь хүүхдэд амь амьдрал нь болдог.

Улиран одож угтан золгосон он жилүүд

Нэрт эрдэмтний туулж өнгөрүүлсэн урт амьдралын түүхийг дурсамж болгон хойч үедээ үлдээхгүй байхын аргагүй баялаг, арвин билээ. Тэрээр хүүхэд ахуйдаа мал хариулж, идэр залуудаа эрдэм номын мөр хөөсөн жирийн монгол сэхээтний амьдралаар замнасан хэдий ч дунд сургуулийн багшаас их сургуулийн профессор, жирийн судлаачаас академичийн эгнээнд хүрч чадсан туйлын хөдөлмөрч нэгэн юм. Түүний олон арван жилийн турш уншиж мэдсэн, үзэж дуулсан, явсан ирсэн, хийж бүтээсэн бүхнийг энэхүү дуртгалд өгүүлжээ. Наанадаж хоёр нийгмийг, цаанадаж хоёр зуун, хоёр мянганыг дамжин амьдарч, өрнө-дорно, өнгөрсөн-одоо, социализм-капитализм, баян-ядуугийн ялгааг биеэрээ үзэж туулсан түүний амьдрал бол түүхийн олон үйл явдлын гэрч болсон ажээ.

АУГАА УРАН ЗУРГУУД

Уран зургийг харах яруу найраг гэдэг билээ. Аугаа уран зургууд олон төрхтэй. Хамгийн жижиг нь атганд багтахуйц бол хамгийн том нь ордон, сүмүүдийн асар уужим таазаар хөвөрдөг. Уран зургууд мөн өөр олон талаараа, байгаль дэлхийн өчүүхэн нарийны дүрслэлээс хуйларсан хийсвэрлэл, дур булаасан дотно хөргөөс түүхэн цаг мөч, домог, уран зохиолын илэрхийлэл гээд олон янз. Энэхүү номон дох уран зургууд хүн төрөлхтний зуун зууны яруу тансаг мэдрэмжийг төлөөлж буй юм. Зарим нь үйл явдал өгүүлж, таны алс холын газар нутгууд руу аваачих бол зарим нь гоо сайхныг магтан дуулна, харин бусад нь тэсвэрлэхийн аргагүй айдас, аймшигт үзэгдлүүдийг харуулна. Гэхдээ аль нь ч давтагдашгүй онцгой.