2023 ОНЫ BEST-5 НОМ

Нэпко хэвлэлийн газраас долоо хоногт хоёр буюу жилд 100 гаруй номыг шинээр болон дахин хэвлэн уншигчдадаа хүргэдэг. 2023 онд хэвлэгдсэн номуудаас шилдэг 5 номын“The Best Five BOOK-2023” танилцуулж байна. Та бүхний шинэ жилийн бэлгийг чимэглэх шилдэг багц.

1.“ОНЫ ОНЦЛОХ НОМ” Танин мэдэхүйн альманах Буддын ном:

Буддын иж бүрэн танин мэдэхүйн альманах анх удаа гарч байгаа нь энэ. Будда Шагжамүни сургаал номлолоо айлдсанаас хойш 2500 гаруй он улирч, Монгол газар гурвантаа дэлгэрэх зуур гарсан ном бүтээлийг тоолшгүй боловч юуг анх удаа хэмээн онцгойлсноо эхлээд тайлбарлая. Бурхны шашныг лам хуврагаар тайлбарлуулах, сүсэгтнээр нь яриулах, эсвэл ондоо шашинтны нүдээр харах бүгд өөр, сэдэв нэг боловч үзүүлэх өнцөг тусдаа байдаг. Харин National Geographic-ийн түүхийн альманах нь тодорхой сэдвийг үүсэн гарсан, мандан бадарсан цаг үеийнх нь хэлхээс дунд, хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас харуулдгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл шүтэн бишрэгчийн сэтгэлийн хөдөлгөөн, үгүйсгэгчийн эрс үзэл, тоомжиргүйн эндлийг аль болох тойрч, бодит үнэнийг эрэлхийлсэн хэлбэр ч гэж болно.

2. “ШИНЖЛЭХ УХААНЫ ШИЛДЭГ НОМ” Эсийн дуулал:

Сиддарта Мүхэржи 2017-2021 оны хооронд Нью Йоркэр сэтгүүлд гурван өгүүллэг тэрлэсэн юм. Эхнийх нь эсийн эмнэл зүй ба үүний ирээдүйн тухай. Тодруулбал эсийг инженерчлэх замаар хавдрын эсүүд рүү довтлуулах тухай. Харин хоёр дахь өгүүллэгтээ хавдрыг дан ганц хавдрын эс гэдэг үүднээс биш харин эсийн экологийн үүднээс авч үзэх ёстой гэж өгүүлсэн. Түүнчлэн яагаад хүний биеийн зарим хэсэгт хавдар илүү их үүсдэг байхад бусад хэсэгт нь үүсдэггүй вэ гэдэг асуудлыг хөндсөн. Ковид-19 цар тахлын эхэн үед бичсэн гурав дахь өгүүллэгтээ харин хүний бие, эсэд нэвтэрсэн вирусүүд юу хийдэг, бие, физиологид ямар хор хөнөөлтэй талаар өгүүлсэн. Энэ гурван өгүүллэг нь ерөнхийдөө эсийн инженерчлэл хэмээх том сэдэвтэй холбоотой бөгөөд дээрх өгүүллүүдээс энэ ном үндсээ аван ургасан юм.

3. “УЛАМЖЛАЛТ ШИЛДЭГ НОМ” Үндэсний баялаг: 

Адам Смитийн Үндэсний баялаг бүтээл түүний зохиогчийн гурван зуун жилийн ойд зориулсан хэвлэлтээр монголчууд жам ёсны зах зээлийн замд орсноос гурван арваны дараа бүрэн эхээрээ гарч байгаа энэ.

4. “БИЗНЕСИЙН ШИЛДЭГ НОМ” МВА 10 хоногт:

Бизнесийн удирдлагын мастерт хүн бүхнийг сургах ном гэдгээрээ алдартай. Номыг уншсан хүмүүс бизнесийн сургуульд сурахдаа хамаагүй сайн гараанаас эхэлдэг. Энэ чиглэлийн хөтөлбөрүүдэд суух цаг ч, мөнгө ч байхгүй хүмүүст уг ном нь 20,000 долларын хөтөлбөрийг 99.99%-ийн хямдралтай эзэмших боломж олгож байна. Бизнесийн амжилтад хүргэх олон ур чадварыг шууд өгч чадна.

5. “УРАН ЗОХИОЛЫН ШИЛДЭГ НОМ” Норвегийн ой:

2021 онд Монгол хэлээр орчуулан гаргаснаас хойш уншигчдын дунд тасралтгүй эрэлттэй байж жилийн жилд шилдэг номын жагсаалтад багтсаар байна. Японы орчин үеийн уран зохиолын онцгой нэгэн бол Мүраками Харүки. "Норвегийн ой" хэмээх роман нь гарсан даруйдаа Мүракамиг дэлхий дахинаа алдаршуулж, зөвхөн Японд л гэхэд хоёр сая хувь борлогдож, түүний эл номыг тавиуртай залаагүй сэхээтэн гэр бүл байгаагүй гэлцдэг. Энэ зохиолд амьдралд хөл тавьсан нэгэн залуугийн амьдрал, хайр сэтгэл болоод хүмүүний нандин харилцааны тухай өгүүлнэ.

Дэлгэрэнгүйг 75339933, 88101714 утсаар лавлаарай.