Борлуулалтын улаан БИБЛИ
Хэрэв та тэдэнд таалагдвал тэд таны үгэнд үнэмшинэ. Хэрэв тэд таны үгэнд үнэмшвэл танд итгэнэ. Хэрэв танд итгэсэн бол таны талаар өөрсдийн сонголтдоо ч итгэнэ. Тэд гагцхүү өөрсдийн сонголтод итгэж буй нөхцөлд танаас худалдан авалт хийх боломжтой.
Борлуулалтын улаан БИБЛИ
Энэ удаа та бүхэндээ олон улсад Борлуулалтын Улаан Библи гэж алдаршсан Зохиолч Жэффри Гитомэрын номыг уншигч танд орчуулан хүргэж байна. Уолл Стрийт сэтгүүлийн бизнесийн шилдэг борлуулалттай ном төдийгүй дэлхийн олон хэлнээ олон сая борлуулагдсан бүтээл юм.
Борлуулалт гэхээр заавал бараа бүтээгдэхүүн зардаг гэсэн санаа огтоос биш юм. Хүн бүр өдөр тутам борлуулалт, худалдан авалтын харилцаанд ямар нэг хэлбэрээр оролцдог. Наад зах нь та хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхэд л борлуулалтын процессд оролцоод гардаг. Зохиогч энэхүү номоороо борлуулалтын хүчийг бий болгох 12.5 зарчмаар тасралтгүй идэвхтэй борлуулалт хийх аргыг маш энгийн аргаар тайлбарлан бичсэн байна. 12.5 зарчим гэдгийг яг юуг хэлээд байгаа юм бол гэж та гайхаж магадгүй. Энэ нь борлуулалт хийхэд эзэмших шаардлагатай чадварыг хэлж байгаа юм. 12.5 дах зарчим нь өөрөө хорвоо ертөнцийн ерөнхий менежерийн албан тушаалаасаа огцорч гол зүйлдээ анхаарлаа хандуулж үр бүтээлтэй аргад суралцах нь чухал гэдгийг тодорхойлсон хэрэг юм.
https://www.nepko.mn/publishing/detail/452#
Борлуулалт гэдэг бол худалдан авагч ньэцсийн дүнд өөрийн сонголтод итгэж, түүндээ сэтгэл хангалуун байх үйл явц юм гэдгийг номын гол логик болгон тайлбарлан хүргэжээ. Мөн зөвхөн борлуулалт хийх арга эзэмшихээс гадна хувь хүний хувийн сахилга бат, шаргуу байдал нь яаж өөрийн тууштай байдлыг бий болгодог үүнээс улбаалж ямар амжилтад хүрдгийг нотлон харуулахыг зорьжээ.
Хэрэв та тэдэнд таалагдвал тэд таны үгэнд үнэмшинэ. Хэрэв тэд таны үгэнд үнэмшвэл танд итгэнэ. Хэрэв танд итгэсэн бол таны талаар өөрсдийн сонголтдоо ч итгэнэ. Тэд гагцхүү өөрсдийн сонголтод итгэж буй нөхцөлд танаас худалдан авалт хийх боломжтой.
Номын 12.5 зарчмыг зөвхөн уншаад өнгөрөхөөс илүүтэй амьдралд дадал болгож хэрэглэж хэвших нь танд том хувь нэмэр оруулах болно. Эдгээр 12.5 зарчмыг уншсанаар хувь хүний хөгжлийн ахиц дэвшил ихээхэн өөрчлөгдөнө гэдгийг номын төгсгөлд итгэлтэйгээр илэрхийлжээ.Хүний хандлага үйл хөдлөлийг бий болгодог. Үйл хөдлөл нь өөрөө үр дүнг бий болгодог. Үр дүн амьдралын хэв маягийг бий болгодог гэх философийг энэхүү зарчмаас суралцах гол шалтгаан болох юм.
Эцэст энэхүү ном нь борлуулалт хийхээс гадна хувь хүний тууштай чанар, өөрийгөө өөрчлөхөд чухал түлхэц, хувь нэмэр оруулах бүтээл гэдгийг дурдахад таатай байна.